December
13
2023
Anu.mn
Мэдээ
Нэг өдрийн дотор 12,000 цагаач АНУ-ын хилээр нэвтэрсэн нь түүхэн дэх хамгийн өндөр тоо бол ...
Нэг өдрийн дотор 12,000 цагаач АНУ-ын хилээр нэвтэрсэн нь түүхэн дэх хамгийн өндөр тоо болов
https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
Нэг өдрийн дотор 12,000 цагаач АНУ-ын хилээр нэвтэрсэн нь түүхэн дэх хамгийн өндөр тоо болов
Photo: IStock

Арванхоёрдугаар сарын 5-нд, АНУ-ын өмнөд хилээр 12 мянга гаруй цагаач нэвтэрсэн нь, түүхэн дэх дээд хэмжээг тогтоосон гэж New York Post мэдээлэв.

Цагаачдын 10200 гаруйг нь, хилийн боомтоор хууль бусаар нэвтэрсэн хэргээр Гааль, Хил хамгаалах газрын ажилтнууд саатуулаад байгаа бөгөөд хэрэв, 1,450 хүртэлх хүнийг хүлээн авах боломжтой CBP One програмаар дамжуулан цаг товлодог хилийн албанд хандаж орогнол хүссэн хүмүүсийн тоог нэмвэл, АНУ-д нэвтрэхийг оролдсон цагаачдын нийт тоо илүү их гарна. Арванхоёрдугаар сарын 6-ны өглөөний байдлаар, 22,000 гаруй цагаач хилийн шалганы цэгүүдэд хоригдож байгаа нь, дээд хязгаарыг давсан ачаалал, дарамтыг хилийн үйл ажиллагаанд учруулж байна гэж мэдээлжээ..

Нэг өдрийн дотор хамгийн олноор нэвтэрсэн цагаачдын тоог, тавдугаар сард 10 мянган хүн нэвтэрснээр тогтоож байжээ. Энэ нь, цагаачлалын дүрэм өөрчлөгдөх сургаар, тухайн үед үйлчилж байсан Tittle 42 хөтөлбөрийг дуусахаас өмнө амжихаар орж ирсэн хүмүүсийн урсгалтай холбоотой байсан байна. Тус улсад хууль бусаар нэвтэрсэн цагаачдыг буцаах, албадан гаргах шаардлагатай байдаг ч, тодорхой шалгуурыг хангасан байх ёстой гэсэн журам нь хэзээ ч хэрэгжиж ирээгүй бөгөөд өдөр бүр олон мянган цагаачид хууль бусаар хил давсаар байгаа ажээ.

Хилийн дагуух гурван мужид хилийн шалганы ачаалал хэт ихэссэнээс Техас мужийн Ийгл Пасс дахь олон улсын хоёр гүүрний нэгийг, Аризонагийн Луквилл дахь Олон улсын хилийн шалган нэврүүлэх боомтыг АНУ-ын хилийн харуулын албанд цагаачдыг баривчлахад туслах ажилтнуудыг нэмэгдүүлэхийн тулд, өнгөрсөн долоо хоногт хаасан” гэж CBP мэдэгдэв.

Энэхүү хэмжээнээс хэтэрсэн эмх замбараагүй байдлыг Холбооны засгийн газар үл тоон, хил дээр АНУ-д нэвтрэх зөвшөөрөл хүсэх боломж олгодог CBP One хүсэлтийг хүлээн авах хэмжээг өдөрт 1000 байсныг 1450 хүртэл өсгөөд байгаа юм. "Al Otro" хууль зүйн туслалцааны фирмийн цагаачдын үйлчилгээний гүйцэтгэх захирал Эрика Пинхейро, " CBP One гар утасны програмаар цаг товлох боломжтой хүмүүс байна. Харин чадваргүй, боломжгүй хүмүүст хилийн боомт хаалттай гэсэн үг. Тиймээс тэд нэвтрэх боомтуудын хооронд хууль бусаар хил давахаас өөр аргагүйд хүрч байгаа нь эмх замбараагүй байдал үүсгэж байна." гэсэн байна.

Буцах
Сүүлд нэмэгдсэн
Newsletter - д бүртгүүлэх
Имэйл хаягаа бүртгүүлсэнээр та сонирхолтой мэдээ мэдээллийг өөрийн
имэйл хаяг дээр үнэ төлбөргүй хүлээн авах болно.
Logo
©2020 - 2024 Anu.mn, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.