August
8
2024
Anu.mn
Мэдээ
Ниагарын хүрхрээг үзэх хамгийн тохиромжтой цаг
Ниагарын хүрхрээг үзэх хамгийн тохиромжтой цаг
https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
Ниагарын хүрхрээг үзэх хамгийн тохиромжтой цаг
Photo: IStock.com/ bloodua

Ниагарын хүрхрээ бол Хойд Америкийн хамгийн үзэсгэлэнтэй газруудын нэг бөгөөд энэхүү өвөрмөц үзэсгэлэнтэй, гайхалтай газар зочлоход хамгийн тохиромжтой цагийг танилцуулж байна.

Ниагара хүрхрээ бол манай гараг дээрх хамгийн хүчирхэг, үзэсгэлэнтэй хүрхрээний нэг юм. Түүний өндөр нь 53 метр, өргөн нь нэг километр гаруй. Ниагара хүрхрээ нь, Морин тах хүрхрээ (Канад), Америкийн хүрхрээ, Фата (АНУ-д) гэсэн гурван хүрхрээнээс бүрднэ. Ниагарагийн хүрхрэх чимээ 25 километрийн цаанаас сонсогддог. Хойд Америкийн таван Их нуурын дөрөвнийх нь ус Ниагара голоор урсаж Эри, Онтарио нууруудыг холбон урсдаг. "Ниагара" гэдэг үг нь "хоолой" гэсэн утгатай, ирокойн Onguiaahra-с гаралтай үг гэж үздэг. Мөн Эри нуураас хойшоо Онтарио нуур хүртэл урсдаг нарийн усан зам юм.

Гайхалтай гэрэлтүүлэг, олон тооны үзвэр үйлчилгээ, зугаа цэнгүүн, түүнчлэн энд тогтмол зохиогддог шоу, наадам зэрэг нь энэхүү газрыг аялал жуулчлалын алдартай төв болгосон.

Уур амьсгал, цаг агаар

Хавар сэрүүн байдаг. Өдрийн дундаж температур 5-19 хэм. Эри нуурын мөс, хүйтэн ус нь хүрхрээ рүү хүйтэн салхи авчирч, 4-р сарын дунд үе хүртэл цас орох боломжтой. Энэ үед майхан барьж тухлахыг зөвлөдөггүй.

Зуны сарууд (6, 7, 8-р сар) нь, Ниагара хүрхрээг үзэх хамгийн тохиромжтой цаг, оргил үе юм. Таатай цаг агаартай, өдрийн хамгийн их температур 21°C-25°C, хур тунадас ховор байдаг. Усны температур нь агаарын температураас доогуур, нууруудын сэрүүн сэвшээ салхи халуун өдрүүдийг сэрүүцүүлдэг.

Намрын улиралд температур буурч, 8 хэмээс 22 хэм. Эхний хяруу, цас 10-р сарын сүүл эсвэл 11-р сарын эхээр ордог.

Өвлийн улиралд, 12-р сараас 3-р сарын эх хүртэл, Ниагара хүрхрээ болон түүний эргэн тойрон гялалзсан мөс, шинэхэн цаснаас бүрдсэн мөсөн үзэгдэл болон хувирч, температур тэгээс доош мэдэгдэхүйц буурна. Нэгдүгээр сар нь хамгийн хүйтэн сар бөгөөд дундаж температур -4.1 ° C байна.

"Ниагара хүрхрээ хэзээ нэгэн цагт хөлддөг үү?" Хэдийгээр хэзээ ч хөлдөж байгаагүй ч, мөс овоорч гацаж байсан тохиолдол байдаг. Мөн, өвлийн улиралд Америкийн хүрхрээ Канадын Морин хүрхрээнээс илүү "хөлдсөн" мэт санагддаг. Энэ нь Ниагара гол усныхаа ердөө 7 хувийг Америкийн хүрхрээ рүү цутгаж, үлдсэнийг нь Канадын Морин хүрхрээнд цутгадагтай холбоотой. Ус багатай бол мөс үүсэх магадлал өндөр болж, хүрхрээ хөлдсөн мэт харагддаг байна.

Жуулчны улирал

6-р сараас 8-р сар бол Ниагара хүрхрээний хамгийн ачаалалтай үе юм. Энэ үе нь зуны халуун саруудтай давхцдаг. Niagara SkyWheel, Whirlpool AeroCar, явган аялал, аялал зэрэг аялал жуулчлалын бүх газрууд нээлттэй байна. Discover Niagara Shuttle зөвхөн зуны улиралд ажилладаг. Энэ нь танд нэг газраас нөгөө рүү хялбархан очих боломжийг олгоно. Гэхдээ, зочид буудлууд зуны улиралд хамгийн үнэтэй байдаг!

10-р сарын дундаас 5-р сарын эхэн үе жуулчлалын бус үе юм. 12-р сарын сүүлээс 1-р сарын эхэн хүртэл, амралтын өдрүүдээс бусад үед хүн цөөтэй байдаг. Энэ үед зочид буудлын үнэ хямд байх хандлагатай, гэвч олон үзвэр үйлчилгээ хаалттай байдаг.

Буцах
Сүүлд нэмэгдсэн
Newsletter - д бүртгүүлэх
Имэйл хаягаа бүртгүүлсэнээр та сонирхолтой мэдээ мэдээллийг өөрийн
имэйл хаяг дээр үнэ төлбөргүй хүлээн авах болно.
Logo
©2020 - 2024 Anu.mn, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.