August
27
2024
Anu.mn
Мэдээ
Нисэх буудлын гарц руу гурван км алхаж, шилжин суухад удаан хугацаа шаардагддаг нисэх онго ...
Нисэх буудлын гарц руу гурван км алхаж, шилжин суухад удаан хугацаа шаардагддаг нисэх онгоцны буудлууд
https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
Нисэх буудлын гарц руу гурван км алхаж, шилжин суухад удаан хугацаа шаардагддаг нисэх онгоцны буудлууд
Photo: Dreamstime.com/Nicoelnino

АНУ-ын зарим нисэх онгоцны буудлуудад, аюулгүй байдлын шалгалтаар орсныхоо дараа гарц руу хоёр километр гаруй алхах хэрэгтэй болдог. Аль нисэх буудлуудад зорчигчид хамгийн хол зайг явганаар туулах шаардлагатай байдаг талаар NewYorkPost нийтэлжээ.

Олон агаарын тээврийн төвүүд, урсдаг ​​зам, автобус зэрэг цаг, хүч хэмнэх хэрэгслүүдийг санал болгодог ч, эдгээр нь хүртэл хол алхахаас өөр аргагүй байдалд оруулдаг байна.

Ямар нисэх буудлууд хамгийн их алхуулдаг вэ?

Даллас-Форт Уэрт олон улсын нисэх онгоцны буудалд, зорчигчид аварга том буудлын барилга руу орох эсвэл гарахын тулд, 2 миль замыг туулах ёстой болдогийг судалгаагаар тогтоожээ.

Дараа нь Вашингтон Даллес олон улсын нисэх онгоцны буудал ордог. Энд аялагчид, гарцын А цэгээс В цэг хүртэл 2,6 км замыг туулах ёстой.

Хьюстон дахь Жорж Бушийн нисэх онгоцны буудал нь, олон төрлийн дэлгүүр, ресторантай боловч, зорчигчид гарц руугаа явахад маш их цаг зарцуулдгаас, үзэх, үнэлэх хангалттай цаг гардаггүй. Судлаачийн үзсэнээр, 2.4 км хүртэл алхах хэрэгтэй болдог.

Дөрөвдүгээр байрыг, Денверийн олон улсын нисэх онгоцны буудал эзэлжээ. Хамгийн хол зай нь 2.4 км байдаг.

Нью-Йоркийн Кеннеди нисэх онгоцны буудал тавдугаар байрт оржээ. Гарц руу 1.5 миль алхах хэрэгтэй болдог байна.

Буцах
Сүүлд нэмэгдсэн
Newsletter - д бүртгүүлэх
Имэйл хаягаа бүртгүүлсэнээр та сонирхолтой мэдээ мэдээллийг өөрийн
имэйл хаяг дээр үнэ төлбөргүй хүлээн авах болно.
Logo
©2020 - 2024 Anu.mn, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.