October
2
2024
Anu.mn
Мэдээ
Ногоон картын сугалааны бүртгэлийн огноо нийтлэгдсэн: Сугалааны тохирол тун удахгүй эхэлнэ ...
Ногоон картын сугалааны бүртгэлийн огноо нийтлэгдсэн: Сугалааны тохирол тун удахгүй эхэлнэ
https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
Ногоон картын сугалааны бүртгэлийн огноо нийтлэгдсэн: Сугалааны тохирол тун удахгүй эхэлнэ
Photo: Andrew Angelov | Dreamstime.com

АНУ-ын Төрийн департамент 2024 онд болох дараагийн ногоон картын сугалааны (DV-2026) бүртгэл нээгдэх хугацааг зарлалаа

DV-2026-ийн бүртгэлийг 2024 оны 10-р сарын 2-ны Лхагва гарагт EST 12:00 цагт нээгдэж, 2024 оны 11-р сарын 5-ны Мягмар гарагийн 12:00 цагт EST хаагдна.

Бүртгэл зөвхөн сугалааны албан ёсны вэбсайт болох www.dvprogram.state.gov дээр явагдна. Бүх үйл явц нь ямар ч үнэ төлбөргүй байдаг. Хүсэлтийг англи хэлний хамгийн бага мэдлэгтэй ч бөглөх боломжтой.

Зуучлагчдаар туслуулах нь тодорхой хэмжээний мөнгө шаарддаг, мөн та хувийн мэдээллээ алдах эрсдэлтэй. Тэд таны сугалаанд оролцогчийн код болон хожсон эсэхийг мэдэх боломжтой болсноор хожсон тохиолдолд асар их мөнгө нэхэж болно.

Мөн олон удаа бүртгүүлж хуурах гэж оролдвол бүртгэлээс автоматаар хасагддаг.

Буцах
Сүүлд нэмэгдсэн
Newsletter - д бүртгүүлэх
Имэйл хаягаа бүртгүүлсэнээр та сонирхолтой мэдээ мэдээллийг өөрийн
имэйл хаяг дээр үнэ төлбөргүй хүлээн авах болно.
Logo
©2020 - 2024 Anu.mn, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.