Хөгжмийн багш асан Лукас сургуулийн ажлаа, Номхон далайг ганцаараа далбаат завиар гатлах аялалаар солихоор шийджээ. Тэрээр өөрийн TikTok sailing_songbird хуудсандаа энэ аялал нь хичнээн үзэсгэлэнтэй бас нэгэн зэрэг аймшигтай болохыг дэлхий нийтэд харуулж байна гэж UNILAD вэб сайтад бичжээ.
Олон нийтийн сүлжээний хэрэглэгчид, энэхүү сэтгэл хөдөлгөм аялал тэднийг түгшээж байгааг бичжээ. 33 сая гаруй хүн үзсэн Лукасын хамгийн алдартай видеонуудын нэг нь, түүний далай дахь байршлыг харуулдаг. Бичлэгт, "Энэ бол миний Номхон далайг гатлах анхны сар буюу 31 дэх өдөр. Би тайван бүсэд гацсан, энд салхи байхгүй.Би одоо дэлхий дээрх хуурай газраас хамгийн алслагдсан цэг дээр байна. Тэнгэрийн хаяа үнэхээр гайхалтай, жаргаж буй нарнаас өөр юу ч харагдахгүй байна. Тавцан дээр зогсох нь үнэхээр гайхалтай юм. Би дэлхийн аль ч цэгээс 1000 гаруй милийн зайд байгаа бөгөөд энд маш нам гүм байна. Энэ бол мэдээж надад тохиолдсон хамгийн азтай тохиолдол, хамгийн гайхалтай туршлага юм." гэж ярьсан байна.
Олон нийтийн сүлжээний хэрэглэгчид, энэхүү өвөрмөц аялалыг биширч байгаа ч, Лукасын видео бичлэгийн тэдэнд өгдөг сэтгэлийн түгшүүрийн талаар, “Задгай их ус шиг аймшигтай зүйл байхгүй. Би үүнийг харж чадахгүй байна", "Айдас төрүүлдэг аймшигт үзэгдэл" гэж бичжээ.
Лукас завин дээрээ антен суурилуулсан бөгөөд үүний ачаар тэрээр сүлжээтэй байх боломжтой байгаа аж. Энэхүү эрсдэлтэй аялал нь, далайг ганцаараа гаталсан хамгийн гайхалтай түүхүүдийн нэг болох юм.