Францын хаан II Генригийн үхэл, Адольф Гитлерийн засгийн эрхэнд гарсан зэрэг дэлхийн томоохон үйл явдлуудыг урьдчилан таамаглаж чадсан алдарт зөн билэгч Нострадамус өнгөрсөн, одоо, ирээдүйн талаар тоо томшгүй олон таамаг дэвшүүлж байжээ. Францын агуу зөгнөгч, 2025 онд хүн төрөлхтөнд тохиолдох үйл явдлуудыг хэрхэн зөгнөсөн талаар History бичжээ.
Мэдээжийн хэрэг, Нострадамусын авъяас чадварын талаархи санал бодол өнөөг хүртэл маш их ялгаатай байгаа юм. Шүүмжлэгчид,түүний бичээс дөрвөн мөртүүдийн тодорхой бус хэллэг нь, ямар ч байдлаар тайлбарлаж болох, бодит байдлууд болон ямар ч тодорхой нөхцөл байдалд тохируулан тайлбарлах боломжтой, ухаалагаарболовсруулсан зүйл гэж маргадаг. Гэсэн ч, Мишель де Нотр Дамыг дэлхий дээр байсан хамгийн агуу зөнч гэдэгт олон хүн итгэлтэй байдаг байна.
Түүний үгсийг мэргэжилтнүүд нарийвчилан судалж, тал талаас нь авч үзсэнээр, ирэх жилийн хэд хэдэн таамаглалыг олж мэдсэн бөгөөд хэрэв тэд үнэхээр үнэн болох юм бол тэр үнэхээр суут ухаантан байх нь гарцаагүй гэжээ.
Украин дахь дайн дуусах уу?
2022 оны 2-р сард Орос Украин руу довтлох үед Зүүн Европ дахь хурцадмал байдал ихээхэн хурцадсан. Сүүлийн сар, жилүүдэд дэлхийн 2-р дайнаас хойшхи хамгийн том энэхүү хямралын улмаас олон зуун мянган хүн амиа алдаж, олон сая хүн дүрвэсэн. Үүнийг:
"Урт удаан үргэлжилсэн дайны үр дүнд арми бүхэлдээ ядарч туйлдна.
Тиймээс тэдэнд цэргүүдэд өгөх мөнгө байхгүй болно.
Алт, мөнгөний оронд тэд арьсан зоос дээр буух болно,
Галлийн гууль ба хавирган сар."
Армийн нөөц шавхагдаж, тартагтаа тултал шавхагдсан сан хөмрөг нь, дайсагналыг төгсгөл болгож магадгүй ч энэ нь яг яаж болох нь тодорхойгүй байна. Галлийн гууль гэж дурдагдсан нь Францын оролцоог илтгэж байгаа бол,хавирган сар нь Туркийг илтгэнэ. Энэ хоёр улс Украиныг дэмждэг, тиймээс мөргөлдөөнийг шийдвэрлэхэд тодорхой үүрэг гүйцэтгэж магадгүй юм.
Европт дайн, тахал гарна
Европын хувьд, бүх зүйл жигд биш байж магадгүй бөгөөд энэ удаад Их Британи оролцох болно.
"Европын нутгийн хүмүүс
Английн хаан ширээгээ тогтоохыг харах болно
Тэдний жигүүрийн ард, харгис хэрцгий дайн өрнөнө.
Эртний тахал дайснуудаас ч дор байх болно."
Английг (Нострадамусын үед Их Британи гэсэн ойлголт байхгүй байсан) иш татсан нь, Брекситийн бүх нийтийн санал асуулга болон түүний үр дагаврыг бараг л харуулж байна. Гэхдээ ажиллах хүчний хомсдол, хил дээрх цагаачдын бөөгнөрөл хангалттай муу байгаа ч, "харгис хэрцгий дайн", "эртний тахал"-ын тухай сэрэмжлүүлэг нь илүү аймшигтай харагдаж байна.
Бразилд галт уулын дэлбэрэлт, үер
Нострадамусын таамаглалд нэгэн хэв маяг анзаарагддаг. Oracle нь сүйрэл, уйтгар гунигийг зөгнөх маш их дуртай мэт санагддаг. Эдгээр нь Атлантын далайд хязгаарлагддаггүй. 9-р сарын 11-ний халдлагыг урьдчилан таамагласан гэж олон хүн түүнийг үнэлдэг. Харин доорх үгс нь, Өмнөд Америктай холбоотой байж магадгүй юм.
"Шинэ хотын ойролцоох Энх тайвны цэцэрлэг,
Хөндий уулсын замд,
Нэг мөр хамрагдан усанд живэх болно.
Хүхэрт хордуулсан ус уухаас өөр аргагүйд хүрнэ”
"Дэлхийн цэцэрлэг" гэдэг нь мэдээж Амазоны ширэнгэн ой бөгөөд "шинэ хот" гэдэг нь уулархаг бүсэд орших Бразилийн нийслэл Бразилиа хотыг хэлсэн байж магадгүй юм. "Усанд живэх" гэсэн ишлэл нь үерт автахыг илтгэж байгаа бол "хүхэр" нь галт уулын идэвхжилийг илэрхийлдэг. Урт удаан унтаж буй галт уулын ойролцоох "нууцлаг чимээ" нь, хоёр жилийн өмнө Бразилчуудыг сэрэмжлүүлсэн. Энэ айдас, 2025 онд үндэслэлтэй байх уу?
Английн Премьер лиг дэх маргаан
Нострадамус, спортын таамаглал хийх цагийг олсныг харахад таатай байна. Хоёр тусдаа дөрвөн мөртдөө тэрээр,бүргэдийг ялсан азарган тахиа гэж дурддаг бөгөөд хөлбөмбөг сонирхогчид үүнийг Тоттенхэм Хотспур (түүний сүлд нь азарган тахиа) болон Кристал Палас (хоч нь бүргэдүүд) гэсэн тодорхой ишлэл гэдгийг мэднэ.
"Азарган тахиа, далавч нь тайрагдсан бүргэдийг харах болно,
Арслангаар андгайлъяа, тэр туйлдаа хүрэх болно."
Эдгээр мөрүүд нь, Кристал Палас Премьер лигийн (энд арслангаар дүрслэгдсэн) улмаас санхүүгийн хүнд байдалд орно гэдгийг харуулж байна. Дараа нь Тоттенхэм өөрийн жигүүрээ бэхжүүлэх замаар эмзэг байдлаа ашиглах бөгөөд энэ нь, Эберечи Эзег буулгаж авна гэсэн үг юм. “Бүргэдийн сул тал, хүч нь азарган тахианаас төрнө” гэсэн нь, таамаглалаа хожим нь баталж байна.