July
28
2023
Anu.mn
Мэдээ
Nutrition Solutions: Ажилчидаа спортоор хичээллүүлэхийн тулд нэмэлт цалин өгөх нь бизнест ...
Nutrition Solutions: Ажилчидаа спортоор хичээллүүлэхийн тулд нэмэлт цалин өгөх нь бизнест тустай
https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
Nutrition Solutions: Ажилчидаа спортоор хичээллүүлэхийн тулд нэмэлт цалин өгөх нь бизнест тустай
Photo: IStock

Дэлхий даяар олон компаниуд ажилтан, ажилчдынхаа бие бялдар, сэтгэцийн эрүүл мэндийг дэмжиж, ажлаас болж ядаргаанд орохоос урьдчилан сэргийлэх тал дээр анхаарч байна. Зарим нь ажилтнууддаа, спортоор дамжуулан сэтгэцийн эрүүл мэндээ сайжруулахад нь туслах зорилгоор төлбөртэй хөтөлбөр санал болгож эхэлсэн гэж CNBC мэдээлэв.

Nutrition Solutions-ийн хувьд, лхагва, баасан гарагуудад компанийн ажилтануудыг “Хүчтэй бие - хүчирхэг оюун ухаан” уриан дор ажлын өдөр эхлэхээс өмнө спортоор хичээллэх боломж олгосон бөгөөд тухайн спортоор хичээллэсэн цагийг ажилласанд тооцож цалин олгож байгаа аж. Хүмүүс нэмэлтээр ашиг олохын тулд илүү цагаар ажиллахтай адил, дуртай үедээ эсвэл хааяа спортоор хичээллэхийг сонгох эрхтэй бөгөөд өглөөд зохион байгуулж байгаа нь тэдэнд ажлын дараа гэртээ харьж, хувийн асуудлаа шийдэх, гэр бүл, хайртай хүмүүстэйгээ цагийг өнгөрөөх зэрэг давуу тал олгоно гэж компани үзжээ.

Уг дасгалуудад бие мах бодийн дасгал, агаарт гүйх, тэр ч байтугай "сэтгэцийн тэсвэртэй байдлын бэлтгэл"  мөстэй хүйтэн усанд орох гэх мэт дасгалууд ордог.

Nutrition Solutions компанийн ерөнхий захирал Каваллини, "Энэ арга хэмжээ нь ажилтнуудад тэсвэр тэвчээрийг бий болгохоос гадна, бэлтгэл хийж цалин авдаг уг дасгал хичээллэлт нь хүмүүсийн хувийн сахилга бат, амьдралын чанарыг илт сайжруулж байгааг харуулж байна. Хүчирхэг амьдралын түлхүүр бол хүчтэй оюун ухаан гэдэгт би итгэдэг. Мөн хүчирхэг оюун ухааныг бий болгож, хөгжүүлэхийн тулд эхлээд хүчирхэг биеийг бий болгох ёстой гэж би боддог. Би багаа хамгийн эрүүл, хамгийн хүчтэй, хамгийн давамгайлсан хувилбаруудтай байлгахыг хүсч байна. Би бизнесээ илүү амжилтад хүргэхийн тулд нухацтай авч үзэх тусмаа, биеийн тамирын дасгал хөдөлгөөнийг дэмжих замаар ажилтан, ажилчдынхаа сайн сайханд хөрөнгө оруулах нь хамгаас чухал, энэ нь тийм ч хүнд зүйл биш гэдгийг ойлгосон” гэж ярьсан байна.

Энэ санаачилгыг 2016 онд анх хэрэгжүүлж эхэлснээс хойш жил бүр, илүү олон хүн хамрагдах болсныг тэрээр тэмдэглэв. Анх, зөвхөн Каваллини өөрөө, өөр нэг ажилтаны хамт үүнийг эхлүүлж байсан бол, одоо ангиуд тус бүр 40-д  хүнтэй хичээллэх болжээ.

Тэр, “Энэ мөнгийг ажилтан, ажилчиддаа, тэдний төлөөх хамгийн сайн хувилбар болох спортоор хичээллэхэд олгох нь хамгийн зөв хөрөнгө оруулалт юм. Үүнийг хэрэгжүүлэхийг би бусдад зөвлөж байна. Хариуд нь, та илүү хүчирхэг, сахилга баттай, эрч хүчтэй багтай болно гэдэгтээ итгэлтэй байж болно” гэж зөвлөжээ.

Буцах
Сүүлд нэмэгдсэн
Newsletter - д бүртгүүлэх
Имэйл хаягаа бүртгүүлсэнээр та сонирхолтой мэдээ мэдээллийг өөрийн
имэйл хаяг дээр үнэ төлбөргүй хүлээн авах болно.
Logo
©2020 - 2024 Anu.mn, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.