March
3
2025
Anu.mn
Мэдээ
Нью-Йоркд, төрийн албан хаагч, засвар үйлчилгээний ажилчны хувцас өмссөн хулгайч, орон бай ...
Нью-Йоркд, төрийн албан хаагч, засвар үйлчилгээний ажилчны хувцас өмссөн хулгайч, орон байрны цуврал хулгай хийж байна
https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
Нью-Йоркд, төрийн албан хаагч, засвар үйлчилгээний ажилчны хувцас өмссөн хулгайч, орон байрны цуврал хулгай хийж байна
Photo: Depositphotos

Нью-Йоркийн цагдаа нар, гэмт хэрэг үйлдэхдээ, албан хаагч, үйлчилгээний ажилчны хувцас өмсдөг ер бусын дээрэмчнийг хайж байгаа бөгөөд нэг сая гаруй долларын эд зүйлс хулгайлсан гэж NBC мэдээлэв.

Хулгайч, жүжигчний авьяасаа бүрэн ашигладаг. Тэрээр, цахилгаанчин, сантехникч, хүргэгч, спорт сонирхогч, барилгын ажилчны дүрд тоглож, нэг сая гаруй долларын бэлэн мөнгө, үнэт эдлэл хулгайлжээ. Түүнийг улс даяар эрэн сурвалжилж байна.

Цуврал хулгайч

Хулгайч гэх энэ этгээд, гэгээн цагаан өдрөөр ажлын хувцастай, хохирогчидын гэрт чимээгүйхэн ордог. Цагдаагийн хэлснээр, дээрэмчин ихэвчлэн ганцаараа ажилладаг.

Нью-Йоркийн хулгайн гэмт хэргийн хохирогч болсон нэг эмэгтэй, “Манай нөхөр гал тогооны өрөөнд хүүхдүүдтэйгээ хоол хийж байсан. Би унтлагын өрөөнөөсөө юм авахаар дээшээ гартал, тэнд лаа, эрэгтэй хүрэм, сүх байсан. Айж сандарсан ч, юмаа шалгахад олон зүйл алга болсон байсан" гэж ярьжээ.

Цагдаа нар сэжигтнийг илрүүлсэн гэж мэдэгдсэн бөгөөд түүнийг Ионут Кандеа гэдэг. “Одоогоор түүний гэмт хэрэг үйлдэж байгаа камерын бичлэгүүд Лос-Анжелес, Чикаго, Нью-Йорк, Канадад бүртгэгдсэн. Тэр нийт 25 удаагийн үйлдлээр 1.6 сая долларын хулгай хийсэн." гэж мэдэгдсэн байна.

Цагдаа нар Кандеа чимээгүй ажиллахыг илүүд үздэг, одоо төрийн албан хаагчийн дүрд тоглож магадгүй байгаа гэж мэдэгджээ.

Кандеаг шалгаж байгаа мөрдөн байцаагчид түүнийг, “Тэр нэгэн сонин арга барилтай, камерт дуртай бөгөөд ойроос камерт орж, линз рүү харж байгаад хяналтын камерт дахин дахин өртдөг” гэжээ.

Өөр нэг хулгайн хохирогч Нью-Йорк хотын оршин суугч, “Хүүхдүүд болон асрагч маань унтаж байх хооронд хулгайч, өлмий дээрээ гэтэн бэлэн мөнгө, үнэт эдлэлийг маань нь авч байгааг утасны камер дээрээ харж, 911 рүү залгасан ч, хулнайч амжиж зугтсан. Тэр маш тод харагдаж байсан. Кандеа гэх хулгайч мөн байсан” гэсэн байна.

Кандеа зөвхөн орон гэрийн хулгайн хэрэгт буруутгагдаж байгаа биш. Манхэттэн дэх үнэт эдлэлийн дэлгүүрийн камерт, алмаз хулгайлж зугтах тохиромжтой мөчийг хүлээн худалдагчийг яриагаар сатааруулан, хайрцгийг онгойлгож байгаа үеийн сэжигтний дүрс бичлэг нь үлдсэн байна.

Цагдаагийн ахмад Джиллис, "Бидэнд яг одоо түүнийг олоход тусламж хэрэгтэй байна. Түүнийг баривчлах тушаал байгаа" гэж бичжээ.

Буцах
Сүүлд нэмэгдсэн
Newsletter - д бүртгүүлэх
Имэйл хаягаа бүртгүүлсэнээр та сонирхолтой мэдээ мэдээллийг өөрийн
имэйл хаяг дээр үнэ төлбөргүй хүлээн авах болно.
Logo
©2020 - 2025 Anu.mn, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.