Урт, эрүүл амьдралын үндсээрээ ялгардаг энэхүү ер бусын жижиг дүүрэг нь, Манхэттэнээс баруун өмнө зүгт 100 км-ийн зайд, Нью Жерсигийн нэгэн тойрогт байдаг гэж Нью Йорк Пост мэдээлэв.
Нью Жерсигийн баруун хэсэгт орших Хантердон суурин, мужийн эрүүл мэндийн үр дүнгээр дөрөв дэх шилдэг нийгэмлэгээр шалгарчээ. Энэ үзүүлэлтийг өндөр настнуудын дундаж наслалт, эрүүл мэндийн байдлыг харгалзан гаргадаг байна.
Гайхамшигт дүүрэг
АНУ-ын News & World Report сэтгүүлээс гаргасан 2024 оны хамгийн эрүүл нийгэмлэгүүдийн жагсаалтад энэ дүүрэг 35-р байранд жагсдаг.
Хантердон нь 129,000 хүн амтай. Тус муж саяхан, дунда наслалт 82.9 гэсэн үзүүлэлтээр Нью Жерси мужид нэгдүгээрт оржээ. АНУ-д дундаж наслалт 77.5 байгаа юм.
"Задгай, тэнүүн орчин, бага нягтралтай газар нь амьдралын чанар, стрессийг бууруулахад маш сайн нөлөөлдөг" гэж Хантердон дүүргийн орлогч комиссар Жефф Кул ярьсан байна. Күл, Хантердон дахь нэг фермд амьдардаг, гэр бүлийнхээ зургаа дахь үеийг төлөөлөл юм. Түүний хэлснээр, тус мужид 15,000 акр орчим задгай талбай хадгалагдан үлдсэн. Нийгэмлэг нь, ахмад настнуудад сар бүр үнэ төлбөргүй эрүүл мэндийн семинар зохион байгуулдаг бөгөөд орон нутгийн хүнсний дэлгүүрүүдийг фермээс шууд ширээ хүртэл борлуулалт хийх боломжийг олгодог.
Хантердон дахь байшингийн дундаж үнэ 450,000 доллар байна.
Ганцхан Хантердон ч биш, Хантердоноос гадна Нью Жерси мужийн Моррис муж хамгийн эрүүл иргэдийн жагсаалтын 16-д, Нассау муж 29-д жагсчээ. Харин, Манхэттэн дэх Нью-Йорк муж улс 372-т жагсчээ. US News, хүрээлэн буй орчин, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмж, боловсрол, орон сууц, олон нийтийн аюулгүй байдал зэрэг амьдрал, эрүүл мэндтэй холбоотой 92 үзүүлэлтэд дүн шинжилгээ хийсэн байна.
АНУ-ын шилдэг 5 нийгэмлэг:
Falls Church, Виржиниа;
Лос Аламос, Нью Мексик;
Дуглас, Колорадо;
Сиу, Айова;
Хамилтон, Индиана.