November
17
2024
Anu.mn
Мэдээ
Нью Йоркоос Лондон хүртэл 3.5 цаг хүрэхгүй нисэх, дуунаас хурдан нисэх онгоц амжилттай тур ...
Нью Йоркоос Лондон хүртэл 3.5 цаг хүрэхгүй нисэх, дуунаас хурдан нисэх онгоц амжилттай туршигдлаа
https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
Нью Йоркоос Лондон хүртэл 3.5 цаг хүрэхгүй нисэх, дуунаас хурдан нисэх онгоц амжилттай туршигдлаа
Photo: Wikipedia

Арваннэгдүгээр сарын 5-нд, “Son of Concorde” хочит дуунаас хурдан нисэх онгоц, дууны хурдад дөхсөн туршилтыг амжилттай хийжээ. Энэ туршилт, Нью-Йоркоос Лондон хүрэх нислэг ердөө 3.5 цаг болох ирээдүйг харууллаа гэж NYPost мэдээлэв.

Америкийн Boom Technology компанийн нэг хүний ​​суудалтай XB-1 нь, 61 метрийн урттай туршилтын загвар бөгөөд Калифорни мужийн Мохаве дээгүүр 7000 метрийн өндөрт хийсэн туршилтынхаа үеэр 499 зангилаа буюу ойролцоогоор 1224 км/цаг хурдалжээ. Энэ нь төлөвлөгдсөн 10 нислэгийн долоо дахь нь байв. Эдгээрнислэгүүдийг Тэнгисийн цэргийн туршилтын нисгэгч асан Тристан "Геппетто" Бранденбург хийсэн байна.

XB-1-ийн өмнөх Конкорд онгоц Лондоноос Нью Йорк руу гурван цаг хүрэхгүй хугацаанд нисч чадсан боловч, 2000 оны долдугаар сард Парист болсон аймшигт Air France онгоцны ослын дараахан 2003 онд ашиглалтаас хасагдсан. Энэ ослоор онгоцонд байсан 109 хүн, газар дээр байсан дөрвөн хүн амь үрэгджээ.

Хурдтай нислэгүүдээр аялах цаг ойртсоор байна

American Airlines болон United Airlines компаниуд, эдгээр шинэлэг онгоцуудыг ашиглах гэрээнд гарын үсэг зурсан бөгөөд томоохон Boom Overture төсөл буюу бүрэн хэмжээний зорчигч тээврийн дуунаас хурдан нисэх онгоцны флот хэрэгжих үед үйлчилэх болно.

British Airways Concorde компанийн ахлах нисгэгч асан Майк Баннистер, "Би Overture бол Конкордын зүй ёсны залгамжлагч гэдэгт би эртнээс итгэж ирсэн. Бөгөөд энэ онгоцны бүхээгийг туршиж үзсэн. Энэ нь гайхалтай сайн дизайнтай, ажиллахад хялбар байсан. Нисгэгч хүний хувьд, ийм онгоц гарсанд догдолж, мөн урам зориг миньулам нэмэгдсээр байна." гэсэн байна.

Boom дуунаас хурдан зорчигч тээврийн онгоцууд, Mach 1.7 хүртэл хурдлах чадвартай. Энэ нь одоогийн туршилтуудыг хол давсан бөгөөд хуурай замаар зорчих хөдөлгөөнийг 20 хувиар бууруулах боломжтой юм.

Ийм онгоцны алсын нислэгийн хамгийн дээд зай нь бараг 8000 км, 18 км-ийн өндөрт нисдэг. Ердийн нислэгүүд энэ өндрийн тал орчим өндөрт явагддаг. Онгоц нь 80 хүртэл зорчигч тээвэрлэх хүчин чадалтай. Нью-Йоркоос Лондон хүртэл 3.5 цаг ниснэ. Харин Нью-Йоркоос Ром, Атлантагаас Мадрид, Токиогоос Ванкувер хүртэл 4.5 цаг орчим нисэх болно. Мөн, тус компанийн мэдээлснээр, Вашингтоноос Дублин хүртэл 3.5 цаг, Лос-Анжелесаас Таити хүртэл 4.5 цаг, Монреалаас Парис хүртэл 4 цаг хүрэхгүй хугацаа шаардагдана.

Boom Technology компани, долдугаар сард 2025 оны эцэс гэхэд бүрэн хэмжээний хөдөлгүүрийг ашиглалтад оруулна гэж зарласан бөгөөд харин арилжааны зориулалтаар ашиглах эцсийн огноо хараахан гараагүй байна.

Буцах
Сүүлд нэмэгдсэн
Newsletter - д бүртгүүлэх
Имэйл хаягаа бүртгүүлсэнээр та сонирхолтой мэдээ мэдээллийг өөрийн
имэйл хаяг дээр үнэ төлбөргүй хүлээн авах болно.
Logo
©2020 - 2024 Anu.mn, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.