April
7
2025
Anu.mn
Мэдээ
Нью Жерсигийн 5 настай хүү, манай гаригийн хүмүүсийн 2% болох хамгийн өндөр оюун ухаантай, ...
Нью Жерсигийн 5 настай хүү, манай гаригийн хүмүүсийн 2% болох хамгийн өндөр оюун ухаантай, сод хүмүүсийн клубын гишүүн болжээ
https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
Нью Жерсигийн 5 настай хүү, манай гаригийн хүмүүсийн 2% болох хамгийн өндөр оюун ухаантай, сод хүмүүсийн клубын гишүүн болжээ

Нью Жерсигийн таван настай хүү оюун ухаанаараа дэлхийг гайхшруулж байна. Тэр аль хэдийн Mensa-д элссэн бөгөөд энэхүү гайхалтай хүүхдийн талаар CTNews бичжээ.

Менса бол, 1947 онд өндөр оюун ухаантай хүмүүст зориулагдсан олон улсын элит байгууллага юм. Стандарт IQ тестээр, нийт хүн амын 98%-иас дээш оноо авсан хэн бүхэнд нээлттэй байдаг.

Таван настай Мэддокс хүүгийн эцэг эх нь бас авьяастай. Тэд, 2023 онд Менсагийн гишүүн болсон, хүүгийн эгч Деклан Лопезийн мөрөөр явж буй бяцхан хүүгээрээ бахархаж байна.

Авьяаслаг хүүхдүүдийн ээж Мишель Лопез, “Хоёр хүүхэд маань хоёулаа суралцах дуртай ч, хоорондоо бас ялгаатай. Мэддокс математик, кодчилолд их дуртай. Тэр видео тоглоом, программаас ямар нэгэн цоорхой олж байдаг. Харин охин Деклан маань, зүгээр л юу ч сурах дуртай оюунлаг хүүхэд " гэж ярьжээ.

Хүүхдүүдийн аав нь мөн Менсагийн гишүүн бөгөөд Жерси хотод багшилдаг. Тэр, “Хүүхдүүд маань ийм мундаг байгаа нь эхнэрийн минь ач. Тэр хүүхдүүдтэйгээ маш их ажилладаг байсан. Тэднийг COVID-19-ийн дараа сургуульдаа ороход ч, үргэлжлүүлэн ажилласан. Тэр бүхэл бүтэн хуваарь гаргаж, өдөр бүр шинэ сэдэв гаргаж заан, хүүхүүдээ хөгжүүлдэг байсан" гэж ярьсан байна.

Тэдний гэрийнх нь нэг булан шинжлэх ухаан, математикийн сэдвүүдэд зориулагдсан байдаг.

"Хүүхдийг бага зэрэг удирдан чиглүүлж өгөхөд л болдог. Хэрэв тэд суралцахаасаа таашаал авч чадахгүй бол амжилтанд хүрэхгүй. Ирээдүйтэй хүүхэд маань, би хэтэрхий хатуу байдгаас болж, сурах дургүй болохыг хүсэхгүй байна. Би тэдэнд даруу, өгөөмөр байхыг мөн заахыг хичээдэг" гэж Мишель ярьжээ.

Хамгийн өндөр IQ-тай хүмүүс:

Хамгийн өндөр оюун ухаантай хүн хэн бэ гэсэн асуултад тодорхой хариулт байдаггүй. Бидний мэдэх онолын физикч Альберт Эйнштейнээс өндөр IQ-тай хүмүүст Уильям Жеймс Сидис, Леонардо да Винчи, Мэрилин вос Савант нар багтдаг.

Сидис бол, IQ нь 200-300-ийн хооронд байдаг гайхалтай хүүхэд байсан бөгөөд Хьюстоны Их Сургуулийн мэдээлснээр, тэрээр 11 настайдаа Харвардын их сургуульд элсэн орж, 16 настайдаа төгссөн байна.

Алдарт зураач, онолч Да Винчиг, 180-аас 220-ийн хооронд IQ-тай байсан гэж тооцоолдог.

Савант 1985 онд Гиннесийн амжилтын номонд бичигдсэн. IQ-ийн 228 оноогоор хамгийн өндөр үзүүлэлттэйд тооцогдож, түүнийг "дэлхийн хамгийн ухаантай хүн" гэж нэрлэж байжээ.

Нэлээд өндөр IQ-тай бусад хүмүүсийн тоонд, 10 настайдаа IQ нь 200 орчим байсан Шо Яно, 11 настайдаа Санта Крузын Калифорнийн их сургуулийг төгссөн, урьдчилсан таамгаар IQ нь 400 байсан Адрагон де Мелло гар ордог байна.

Буцах
Сүүлд нэмэгдсэн
Newsletter - д бүртгүүлэх
Имэйл хаягаа бүртгүүлсэнээр та сонирхолтой мэдээ мэдээллийг өөрийн
имэйл хаяг дээр үнэ төлбөргүй хүлээн авах болно.
Logo
©2020 - 2025 Anu.mn, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.