September
17
2024
Anu.mn
Мэдээ
Охайо мужийн фермер, эгч нартаа 10 центийн өв үлдээсэн бөгөөд уг зоос нь хагас саяын үнэтэ ...
Охайо мужийн фермер, эгч нартаа 10 центийн өв үлдээсэн бөгөөд уг зоос нь хагас саяын үнэтэй болох нь тогтоогджээ
https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
Охайо мужийн фермер, эгч нартаа 10 центийн өв үлдээсэн бөгөөд уг зоос нь хагас саяын үнэтэй болох нь тогтоогджээ
Photo: Krzysztof Bubel | Dreamstime.com

Охайо мужийн гурван эгч дүүс, 40 гаруй жилийн турш банкны хайрцагт хадгалагдсан зоосыг өвлөн авсан бөгөөд энэ нь үнэтэй зүйл гэдгийг мэдэж байсан ч, чухам ямар үнэтэй болохыг мэдэхгүй байсан гэж ABC News бичжээ.

1975 онд АНУ-ын Сан Францискогийн зоосны үйлдвэрээс урласан, ер бусын ховор энэхүү зоос 500,000 гаруй доллараар үнэлэгдэх боломжтой гэж, 10-р сард дуусах гэж байгаа онлайн дуудлага худалдааны зохион байгуулагч Great Collections дуудлага худалдааны төвийн ерөнхийлөгч Иан Рассел мэдэгдэв.

Great Collections нь 2010 онд байгуулагдсан бөгөөд мөнгөн тэмдэгт болон цуглуулгын борлуулалтаар мэргэшсэн, ховор, үнэт зоос болон бусад цуглуулгад үнэлгээ өгөх, баталгаажуулах, борлуулах үйлчилгээг санал болгодог,онлайн дуудлага худалдаагаар дамжуулан цуглуулагчдад үнэт зоос худалдаж авах, борлуулахад тусалдаг,дуудлага худалдаа нь вэбсайт дээр нь явагддаг, үйлчилгээ нь онлайнаар ашиглахад хялбар, арилжааны үйл явц нь ил тод байдаг тул дэлхийн өнцөг булан бүрт цуглуулагчдын дунд танил болсон компани юм.

Ерөнхийлөгч Франклин Рузвельт дүрслэгдсэн энэхүү зоосыг ийм үнэ цэнэтэй болгосон зүйл нь, Сан Францискогийн "S" тэмдэг уг зоосон дээр байхгүй байгаад юм. Ийм зоос хоёр л байдаг. Энэ хоёр зоосны нэг нь 2019 онд дуудлага худалдаагаар 456,000 доллараар зарагдаж байсан бөгөөд хэдхэн сарын дараа дахин хувийн цуглуулагчид зарагдсан ажээ. Хэдийгээр томоохон зоос цуглуулагчид эдгээр хоёр ховор зоос байдгийг эртнээс мэддэг байсан ч, 1970-аад оны сүүлээс хойш энэ хоёр зоос хаана байгаа нь нууц байсан ажээ. "Тэд хэдэн арван жилийн турш нуугдаж байсан. Ихэнх томоохон цуглуулагчид болон дилерүүд эдгээрийн нэгийг нь ч харж байгаагүй." гэж гэж Рассел ярьжээ.

1975 онд Сан Францискогийн зоосны үйлдвэр зургаан зоос бүхий тусгай баталгааны багц үйлдвэрлэж, цуглуулагчидад гаргажээ. Эдгээр иж бүрдэл нь, тусгайлан боловсруулж, өнгөлсөн, онцгой тод, гялалзсан гадаргуу бүхий өндөр чанараараа ялгагддаг. Эдгээр зоосуудыг хэзээ ч гүйлгээнд ашиглаж байгаагүй бөгөөд зөвхөн цуглуулагчийн зах зээлд зориулагдсан байв.

1975 онд гаргасан зургаан зоосны багцад:

  • Линкольн 1 цент
  • Жефферсон 5 цент
  • Рузвельт 10 цент
  • Вашингтон 25 цент
  • Кеннеди 50 цент
  • Эйзенхауэр 1 доллар.

Эдгээр багцын онцлог нь, заримд нь буюу 25 цент, 50 центийн ар талд нь АНУ-ын Тусгаар тогтнолын тунхаглалд гарын үсэг зурсны 200 жилийн ойд зориулсан "1776-1976" гэж цохисон байдаг. Эдгээр зоосууд тус бүр нь 7 доллараар зарагдсан бөгөөд Сан Францискогийн зоосны үйлдвэр эдгээр иж бүрдэлийг 2.8 сая гаруй ширхэг үйлдвэрлэсэн нь тухайн үеийн цуглуулагчдын дунд нэлээд алдартай болсон. Харин хэдэн жилийн дараа цуглуулагчид, багц дахь зооснуудын хоёр нь зоосны үйлдвэрийн тэмдэггүй байгааг олж мэдсэн байдаг.

Нас барсан ахаасаа эдгээр зоосны нэгийг өвлөн авсан Охайо мужийн эгч дүүсэд гэнэтийн аз тохиож, тэд нэрээ нууцлахыг хүссэн бөгөөд 1978 онд ах, ээж хоёр нь 18,200 доллараар уг "алдаатай" зоосыг худалдаж аван санхүүгийн аюулгүй байдлын баталгаа болно гэж тооцож байсан. Тэдэнд ах нь ховор зоосны тухай байнга ярьдаг байсан ч, өнгөрсөн жил хүртэл хэзээ ч нүдээрээ харж байгаагүй гэж ярьжээ.

Одоо "1975 оны 'no S' баталгаатай зоос" гэгддэг энэ олдворыг Флоридагийн Тампа хотод, лхагва гаригаас эхлэн 10-р сарын сүүлээр дуудлага худалдаа дуусах хүртэл зоосны шоунд үзүүлэх болно. Энэхүү олдвор нь ховор зоосыг сонирхох, халаасны мөнгөнөөсөө ховор төрлийн зоос хайхад түлхэц болно гэж Рассел ярьсан байна.

Буцах
Сүүлд нэмэгдсэн
Newsletter - д бүртгүүлэх
Имэйл хаягаа бүртгүүлсэнээр та сонирхолтой мэдээ мэдээллийг өөрийн
имэйл хаяг дээр үнэ төлбөргүй хүлээн авах болно.
Logo
©2020 - 2024 Anu.mn, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.