February
5
2025
Anu.mn
Мэдээ
“Old Farmers’ Альманах энэ хавар АНУ-д цаг агаар ямар байхыг урьдчилан мэдээлэв
“Old Farmers’ Альманах энэ хавар АНУ-д цаг агаар ямар байхыг урьдчилан мэдээлэв
https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
“Old Farmers’ Альманах энэ хавар АНУ-д цаг агаар ямар байхыг урьдчилан мэдээлэв
Photo: iStock.com/lark42

Тариаланчид, цэцэрлэгчдэд зориулан жил бүр гаргадаг "The Old Farmer's Almanac" сэтгүүл, 2025 оны хаврын цаг агаарын урьдчилсан төлөвийг гаргасан бөгөөд ихэнх бүс нутагт агаарын температур хэвийн хэмжээнээс дээгүүр байх төлөвтэй байна гэж Yahoo! Life. мэдээлэв.

“Old Farmers’ Альманах -аас, нар, сарны мөчлөг, ард иргэдийн ажиглалт, шинж тэмдгүүд болон бусад хүчин зүйлсийг шинжлэх олон аргууд дээр үндэслэн, цаг агаарын урт хугацааны урьдчилсан таамаглалыг гаргадаг бөгөөд энэ жилийн урьдчилсан мэдээгээр ихэнх нутгаар цаг агаар чийглэг, дулаан байна. Мөн Их нууруудын бүс нутагт амьдардаг хүмүүс дөрөвдүгээр сард ердийнхөөс хүйтэн байх учраас оройтож орох цасанд бэлэн байх хэрэгтэй гэсэн байна.

Үүний зэрэгцээ АНУ-ын зарим хэсэгт, ялангуяа Нью-Англандын хойд хэсэг, Флоридагийн өмнөд хэсэг, Техас (Оклахома), Төв муж, Охайо голын хөндийн баруун хэсэг, Баруун дундад дээд хэсэг, Номхон далайн баруун хойд хэсгээр илүү хуурай хавар болж болзошгүй.

2025 оны хаврын цаг агаарын урьдчилсан мэдээ

Зүүн хойд: Ялангуяа 4-р сард дунджаас дээш температуртай байх төлөвтэй байна.

Атлантын коридор: Бостон, Ричмондод дөрөвдүгээр сард дунджаас дээш температур, хур тунадас орно; Тавдугаар сард хур тунадасны хэмжээ хэвийн хэмжээнээс бага байх төлөвтэй байна.

Аппалачийн уулс: 4, 5-р сард агаарын температур, хур тунадас хэвийн хэмжээнээс бага зэрэг давсан байна.

Зүүн өмнөд: Каролина, Жоржиа мужийн эрэг дагуу агаарын хэм хэвийн хэмжээнд байх төлөвтэй байна; Нутгийн баруун хэсгээр 4, 5-р сард дунджаас бага зэрэг өснө.

Флорида: Хойд Флорида ердийнхөөс илүү дулаан, чийглэг байх бол мужийн өмнөд хэсэг нь сэрүүн, хуурай байх болно.

Доод нуурууд: Мичиган болон Их нууруудын бүс нутагт хэвийн хэмжээнээс дээш температуртай, зүүн хэсгээрээ дунджаас ахиу хур тунадас орох төлөвтэй байна.

Охайо голын хөндий: Кентакки, Иллинойс мужийн өмнөд хэсэг, Индиана болон ойр орчмын газруудад дөрөвдүгээр сард хэвийн хэмжээнээс доогуур температур, хур тунадас орох төлөвтэй байгаа бол тавдугаар сард хэвийн хэмжээнээс их байх төлөвтэй байна.

Өмнөдийн гүнд: Дөрөвдүгээр сард агаарын хэм хэвийн хэмжээнд, тавдугаар сард хэвийн хэмжээнээс дээш байна. Луизиана, Миссисипи, Алабама мужуудад ердийнхөөс илүү бороо орно.

Баруун дундад дээд: Висконсин, Миннесота муж болон ойр орчмын бүс нутагт хэвийн хэмжээнээс дээш температур ажиглагдана. Нутгийн өмнөд хэсгээр хойд хэсгээр хур тунадас их орох төлөвтэй байна.

Төвийн мужууд: Айова, Миссури, зүүн Канзас, Небраска мужид дулааны хавар, хур тунадас хэвийн хэмжээнээс бага байна. Зун хүртэл халуун, ган гачиг болох боломжтой.

Техас-Оклахома: Дөрөвдүгээр сард температур хэвийн хэмжээнээс доогуур, тавдугаар сард хэвийн хэмжээнээс дээш байх болно. Хур тунадасны хэмжээ хэвийн, халуун зун болно.

Өндөр тэгш тал: 4, 5-р сард агаарын хэм хэвийн хэмжээнд буюу түүнээс дээш байх төлөвтэй байна.

Нутгийн уулархаг нутгаар: Дөрөвдүгээр сард агаарын хэм хэвийн хэмжээнээс дээшилж, тавдугаар сард хүйтний эрч багасна.

Баруун өмнөд цөл: Нью Мексико, Аризона, Калифорнийн зүүн өмнөд хэсэгт сэрүүн цаг агаартай байна. Ердийнхөөс илүү их хур тунадас орно.

Номхон далайн баруун хойд хэсэг: Дөрөвдүгээр сард Вашингтоны Сиэтлээс Калифорниа муж улсын Эврика хүртэлх эрэг дагуу температур хэвийн хэмжээнээс дээш, тавдугаар сард хэвийн хэмжээнээс бага байна.

Номхон далайн баруун өмнөд: 4-р сард бүс нутгийн хэмжээнд агаарын хэм хэвийн хэмжээнээс дээш байх төлөвтэй, 5-р сард агаарын хэм хэвийн бус байх төлөвтэй байна. Нутгийн хойд хэсгээр хур тунадас хэвийн хэмжээнээс бага, өмнөд хэсгээр ахиу хур тунадас орно.

Аляск: Температур хэвийн хэмжээнээс дээш гарч, дунджаас их хэмжээний хур тунадас орох төлөвтэй байна.

Хавай: Баруун хэсгээр агаарын хэм хэвийн хэмжээнд, зүүн хэсгээр хүйтнээс дээш дулаан байна. Нийт нутгаар чийглэг байх төлөвтэй байна.

Буцах
Сүүлд нэмэгдсэн
Newsletter - д бүртгүүлэх
Имэйл хаягаа бүртгүүлсэнээр та сонирхолтой мэдээ мэдээллийг өөрийн
имэйл хаяг дээр үнэ төлбөргүй хүлээн авах болно.
Logo
©2020 - 2025 Anu.mn, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.