Эми Ландино бол хувийн брендийн дасгалжуулагч бөгөөд YouTube-ийн AmyTV сувгийг бүтээгч юм. Тэрээр "Интернэтээр хэрхэн пассив орлого олох вэ" нэртэй онлайн сургалт явуулдаг. Өнөөдөр пассив орлого нь сард 8,000 доллараас дээш байдаг хэмээн нууцаа хуваалцсаныг CNBC нийтлэв.
Тэрээр, 2007 онд 50,000 орчим долларын оюутны зээлийн өртэй коллежоо орхисон бөгөөд тэр өнөөдөр сар бүр 8200 орчим долларын пассив орлого олдог. Энэ нь, түүний контент бүтээх бизнесээс гаралтай боловч, тэр бүлгийн дасгалжуулалтын хөтөлбөртөө анхаарлаа хандуулж, өдөрт ердөө дөрвөн цаг ажилладаг байна. Тэр коллежоо орхиж бизнес эрхлэхээр шийдэж, тогтвортой пассив орлогыг бий болгоход юу хэрэгтэй болох талаар маш их зүйлийг судалсан бөгөөд энэ үедээ, пассив орлогын талаар байнга сонсдог гурван буруу ойлголтыг нарийвчлан авч үзээд тэднээс салахыг зөвлөжээ.
1. Идэвхгүй орлого гэдэг нь огт ажиллах шаардлагагүй гэсэн үг гэх ойлголт.
Намайг YouTube сувгаа анх нээхэд олон хүн надад хангалттай контентуудтай болмогц зүгээр суугаад мөнгө орж ирэхийг хүлээгээд сууж болно гэж хэлж байсан. Гэтэл энэ нь үнэндээ үнэнээс маш хол зүйл байсан. Пассив орлого нь эхний үедээ маш их хүчин чармайлт, байнгын ажиллагаа шаарддаг. Миний бүтээсэн видео бүрийг бүтээхэд хоёр цаг зарцуулдаг - нэг цаг бэлтгэх, нэг цаг зураг авалт хийх. Олон жилийн турш би бүтээмж болон хувийн брендийнхээ талаар 1000 гаруй видео бүтээсэн. Одоо байгаа видеонууд маань зар сурталчилгааны орлого болон түншлэлийн хөтөлбөрөөр дамжуулан тодорхойгүй хугацаагаар орлого олох боломжтой болсон. Гэхдээ би холбогдох мэдээллээр хангах, үзэгчдийн асуултад хариулж, итгэлийг бий болгох, үзэгчдийг авч үлдэхийн тулд хуучин контентуудаа байнга шинэчилж байх ёстой. Хамгийн гол нь цаг хугацаа өнгөрөх тусам ажил илүү стратегийн шинж чанартай болдог. Зүгээр л цагийг доллараар солих бус харин идэвхтэй ажил хийхгүй байсан ч орлого олох хөрөнгийг бий болгох хэрэгтэй байдаг.
2. Пассив орлого нь их хэмжээний гарааны хөрөнгө шаарддаг гэх ойлголт
Пассив орлого олж эхлэхийн тулд үл хөдлөх хөрөнгийн үнэтэй хөрөнгө оруулалт эсвэл автомат машин суурилуулах, угаалгын газар худалдаж авах гэх мэт тодорхой төрлийн бизнес эхлүүлэх зардал гэх мэт ихээхэн хэмжээний хөрөнгө хэрэгтэй гэж олон хүмүүс үздэг. Харин би өөртөө байсан жижиг дижитал камер, контент бүтээх хүсэл тэмүүллээр эхэлсэн. Пассив орлогын талаархи анхны туршлага маань компаниуд, өөрсдийн видео бичлэгийг хэрхэн хийхийг заах зорилгоор бүтээсэн энгийн видео курс байсан юм. Би цөөн тооны, хэдхэн зуун хүнээ бүрдэх дагагчтай байсан, гэтэл энэ курс ердөө нэг өдрийн дотор 1000 доллар авчирсан. Хичээлийг бүтээхэд 30 орчим цаг зарцуулсан боловч, дараа нь орлого олсоор байв. Энэ тохиолдолд жинхэнэ анхны хөрөнгө оруулалт нь мөнгөнд биш, харин үзэгчдийнхээ ур чадвар, хэрэгцээг ойлгоход зарцуулсан цаг хугацаа юм.
3. Пассив орлогыг тогтоож, мартаж болно гэх ойлголт
Энэ бол, пассив орлогын урсгал автоматаар ажилладаг, ажиллаж эхэлмэгцээ ямар ч хөндлөнгийн оролцоо шаарддаггүй гэсэн хамгийн том буруу ойлголт юм. Үнэн хэрэгтээ хамгийн амжилттай пассив орлогын урсгал нь, үзэгчдэдээ анхааралтай хандах, байнгын зохицолыг шаарддаг. Хүмүүст хоёр жилийн өмнө сонирхож байсан зүйлээ биш, одоо юу хэрэгтэй, юуг төлөхөд бэлэн байгаа, эсвэл одоо ашиглахыг хүсч байгаа зүйлээ санал болгох хэрэгтэй. Миний үзэгчид эхлээд видео агуулгын стратегийн тухай ном хүсч байсан бөгөөд энэ нь " Vlog Like a Boss "-ийг хийхэд хүргэсэн. Энэхүү номын амжилт нь, өглөөд хийх зүйлсийн гарын авлага эрэлт хэрэгцээтэй байгааг харуулсан бөгөөд энэ нь, Good Morning, Good Life сэдэвчилсэн төлөвлөгчийг бүтээхэд түлхэц болсон юм. Амжилттай бизнес бүр шинэ боломж, пассив орлогын нэмэлт эх үүсвэрийг бий болгох үүд хаалгыг нээж өгч байдаг. Үүний зэрэгцээ, хамгийн гол нь үзэгчдийнхээ өөрчлөгдөж буй хэрэгцээний талаар мэдээлэлтэй байх явдал бөгөөд пассив орлого гэдэг нь мөнхөд мөнгө олох нэг төгс бүтээгдэхүүнийг бий болгох тухай биш. Харин орлогыг үргэлжлүүлэн бий болгох тогтвортой экосистемийг бий болгох явдал юм.
Пассив орлогын тухай үнэн
Пассив орлого бий болгох нь таны зүгээс ямар ч хүчин чармайлт шаарддаггүй ид шидийн шийдлийг олох явдал биш юм. Энэ бол урт хугацаанд орлого олох боломжтой хөрөнгийг бий болгохын тулд хийх ажил юм.
Амжилт нь дараах зүйлээс хамаарна.
• Бодит асуудлыг шийдвэрлэх үнэ цэнэтэй контент эсвэл бүтээгдэхүүн бий болгох;
• Хувь хүний байнгын оролцоогүйгээр томрох боломжтой системийг бий болгох;
• Уян хатан байдал, үзэгчдийн эрэлт хэрэгцээнд нийцэх чадвар;
• Саналуудыг сайжруулахын тулд тасралтгүй дахин хөрөнгө оруулалт хийх.
Орлогын хамгийн тогтвортой идэвхгүй урсгалууд нь, стратегийн хувьд автоматжуулсан бизнесүүд бөгөөд их биш,харин илүү ухаалаг ажиллах боломжийг олгодог.