September
13
2022
Anu.mn
Мэдээ
Princeton-ы их сургууль үнэгүй боловсролын хөтөлбөрөө танилцуулав: хэн үүнд хамрагдах боло ...
Princeton-ы их сургууль үнэгүй боловсролын хөтөлбөрөө танилцуулав: хэн үүнд хамрагдах боломжтой вэ?
https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
Princeton-ы их сургууль үнэгүй боловсролын хөтөлбөрөө танилцуулав: хэн үүнд хамрагдах боломжтой вэ?
Photo: IStock

Ирэх жилээс Принстоны их сургууль жилд 100,000 доллараас бага орлоготой гэр бүлийн оюутнуудад бүрэн тэтгэлэг олгох болно гэж USAToday мэдээлэв.

Тус их сургуулиас 9-р сарын 8-нд гаргасан мэдээлэлд, энэ санхүүгийн тусламжийн хөтөлбөр нь 2023 оны намраас хэрэгжиж эхлэх бөгөөд 1500 орчим оюутан хамруулах төлөвтэй байна гэжээ.

Бүрэн тэтгэлэгт хамруулахаас гадна оюутнуудын дөрөвний нэгээс илүү хувь нь сургалтын төлбөр, байр, хоолны төлбөр төлөхгүй гэж тус их сургууль төлөвлөж байна.
Принстоны их сургуулийн хэвлэлийн мэдээнд дурдсанаар, тус их сургууль өмнө нь жилд 65,000 доллараас бага орлоготой гэр бүлүүдэд үүнтэй ижил нөхцөлтэй хөтөлбөр санал болгож байжээ.

Коллежийн төлбөр нэмэгдэж байгаа энэ үед Принстоны их сургуулийн энэхүү санхүүгийн тусламж нь янз бүрийн орлоготой гэр бүлүүдийн хувьд үндэсний манлайллыг баталж өгч байна" гэж их сургуулийн мэдэгдэлд дурджээ.

2001 онд Принстон нь санхүүгийн тусламжийн багцаас зээлээ хассан анхны их сургууль болсон. Тэр цагаас хойш 10,000 гаруй оюутан Принстоны тусламжийн хөтөлбөрт хамрагдаж, буцалтгүй тусламжаар оюутны санхүүгийн хэрэгцээгээ бүрэн хангаж ирсэн байна.

Принстоны их сургуулийн ерөнхийлөгч Кристофер Л.Эйсгрубер хэвлэлд өгсөн ярилцлагадаа тус сургуулийн санхүүгийн хөтөлбөрүүд сайжирсан нь "Манай төгсөгчид болон найз нөхдийн өгөөмөр сэтгэлийн үр дүн. Мөн Принстоныг тодорхойлогч үнэт зүйлсийн нэг бол амьдралын бүхий л давхаргын авъяаслаг оюутнуудыг Принстонд суралцуулах, тэднийг манай кампуст болон дэлхийн бусад оронд амжилттай ажиллах, хөгжих боломжийг олгох бидний үүрэг юм" гэж мэдэгджээ.

Эх сурвалж: USATODAY

Буцах
Сүүлд нэмэгдсэн
Newsletter - д бүртгүүлэх
Имэйл хаягаа бүртгүүлсэнээр та сонирхолтой мэдээ мэдээллийг өөрийн
имэйл хаяг дээр үнэ төлбөргүй хүлээн авах болно.
Logo
©2020 - 2025 Anu.mn, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.