Сүү нь, Паркинсоны өвчнөөр өвчлөх эрсдэлийг нэмэгдүүлдэг, тиймээс сүүг байнга хэрэглэхгүй байхыг хичээх хэрэгтэй гэж "Eat This Not That" мэдээлжээ.
Судлаачид, 2000 оноос өнөөг хүртэл хийгдсэн 52 судалгааны үр дүнг авч үзсэнээр сүү нь Паркинсоны өвчин үүсэх эрсдлийг нэмэгдүүлдэг . Харин полифенол, ханаагүй тосны хүчил, кофе болон Газар дундын тэнгисийн хоолны дэглэм нь Паркинсоны өвчний хөгжил, явцыг бууруулахад тусалдаг гэсэн дүгнэлтэд хүрчээ.
Эрдэмтэд хоолны дэглэм, хоол тэжээл нь хүний эрүүл мэндэд ихээхэн нөлөөлдөг гэдгийг эртнээс мэддэг байсан. Паркинсоны өвчин болон бусад мэдрэлийн өвчин нь хүмүүсийн биед юу орохоос бүрэн хамаардаг бөгөөд сүү нь их хэмжээний эрүүл бус ханасан бодисуудаас бүрддэг тул сүүн бүтээгдэхүүнийг хэтрүүлэн хэрэглэх нь биед хортой гэж тайлбарлаад, хоол хэрэглээнээс сүүг хэрхэн хасах болон юугаар орлуулж болох талаар хэд хэдэн зөвлөмж байдаг гэж EatThisNotThat мэдээлсэн байна.
Шар тос хэрэглэх
Гхи тос нь үндсэндээ тунгалаг шар тос юм.
Кофены сүүндээ анхаар
Бүйлсний сүү, Калифиагийн бүйлсний сүү, Кокосын сүүг туршаад үзээрэй. Мөн кофендоо тосгүй сүү хэрэглэдэг бол цагаан будааны сүү хамгийн ойр орлуулагч юм.
Бяслагны оронд дрожны ханд хэрэглэж болно
Салатны амтлагчийг өөрсдөө хийх. Самар, бяслаг (бүйлс гэх мэт) эсвэл эрүүл хүнсний дэлгүүрийн түүхий самар, шинэхэн сармис, нимбэг, халуун ногоог ашиглах. Авокадогоор цөцгийн амтыг орлуулж болно.
"chiiiiz" DeliverLean-ийн хөгжлийн ахлах ажилтан Торри Йеллен, "Аз болоход өнөө үед бяслагийг орлуулах олон сонголт бий. Самар эсвэл шар буурцагны бяслагт дургүй бол, жинхэнэ Пармигиано-Редгиано шиг хатуу бяслаг нь, Чеддар, Швейцарь зэрэг зөөлөн бяслагтай харьцуулахад илүү их уураг, кальцитай, бага өөх тос агуулдаг.
Тарагны хувилбарууд
Хэрэв та өглөөний цай, үдийн зуушинд иддэг сүүн бүтээгдэхүүнээс зайлсхийхийг хүсвэл шар буурцаг, кокосын тараг бараг бүх томоохон хүнсний дэлгүүрт байдаг. Эдгээр тарагуудыг шинэхэн жимс, багахан самраар амтлахад хангалттай.
Хоол хийх зуршилаа өөрчил
Бялуу эсвэл нухсан төмсөн дэх цөцгийн тосыг юугаар орлуулж болох вэ? Цөцгийн тосны оронд нухсан гадил, сүүний оронд бүйлсний сүү хэрэглэж үзээрэй.
Зайрмаг
Зах зээл дээр, Rice Dream эсвэл Тофутти (шар буурцагт суурилсан) гэх мэт сүүгүй маш сайн зайрмагнууд байдаг. Ben and Jerry’s саяхан бүйлсний сүүгээр хийсэн веган зайрмагны шинэ шугам гаргажээ. Chocolate Fudge Brownie, Chunky Monkey зэрэг сонгодог амтыг одоо сүүн бүтээгдэхүүнгүйгээр амтлах боломжтой болоод байна.
80/20 арга
Гэхдээ цагаан идээнээс татгалзахын тулд, сүүн бүтээгдэхүүнийг хоолны дэглэмээс шууд хасч болохгүй гэж мэргэжилтнүүд зөвлөөд, 80/20 арга буюу 80% нь сүүн бүтээгдэхүүнгүй, үлдсэн 20% нь сүүтэй байхаар сонголтыг санал болгосон байна.