Хүүхдийн амийг хөнөөсөн Украин гаралтай Андрей Демскийг арванхоёрдугаар сарын 20-нд Сакраменто мужийн Шерифийн алба баривчилж, ялласан байна. Шалтгаан нь яллагдагч, гэр бүлийн маргаанаас болсон гэх. Аймшигт гэмт хэргийн дэлгэрэнгүй мэдээллийг People болон New York Post сонинд нийтэлжээ.
Арванхоёрдугаар сарын 20-нд, Андрей Демскийг орон нутгийн цагаар 04:15 цагийн орчимд 911-д гэр бүлийн маргааны талаар мэдээлсний дараа баривчилсан байна. Эхнэр нь болох 28 настай эмэгтэй, ээжтэйгээ зугтаж, цагдаа нарыг гадаа хүлээж байсан бөгөөд тэр үед эрэгтэй нь гэртээ байжээ. Тэр хаалгаа онгойлгож, тайван замаар бууж өгөхөөс татгалзаж, мөн эрх баригчид гэрт нь нэг настай хүүхэд байгааг мэдсэнээр хүүхдийн эрүүл мэнд, амь насанд аюул учирахаас айсан цагдаа нар гэрт нь нэвтэрчээ. Дотогшоо ороход эрэгтэй эсэргүүцэнтэмцэлдсэн бөгөөд дэргэдээс нь цагдаа нар хүүхдийн тасарсан толгойг олжээ.
Эрх баригчдын мэдээлснээр Демский 1 настай хүүхдийн толгойг таслахын тулд хутга ашигласан байна. Амиа алдсан хүүхдийн нэрийг Мика Демски гэдэг байсан гэж Сакраменто мужийн шүүхээс мэдээлэв.
Тус мужийн Шерифийн хэлтсийн хэвлэлийн төлөөлөгч Амар Ганди, “Сүүлийн хорин жилийн хугацаанд ийм аймшигтай гэмт хэрэг харж байгаагүй. Мөрдөн байцаалтад оролцсон хүн бүрийн ой санамжид арилшгүй ул мөр үлдээж байна.” гэсэн байна.