July
7
2022
Anu.mn
Мэдээ
Salt lake нуурын ус ган гачигийн улмаас нэг жилийн дотор хоёр дахь удаагаа рекордын доод т ...
Salt lake нуурын ус ган гачигийн улмаас нэг жилийн дотор хоёр дахь удаагаа рекордын доод түвшинг эвдэв.
https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/59a5237c6fb9a499eab9bf29a18b131e1c298f89-389x492.jpg
Билгүүн
Salt lake нуурын ус ган гачигийн улмаас нэг жилийн дотор хоёр дахь удаагаа рекордын доод түвшинг эвдэв.
sky.com

Юта мужийн Salt lake нуурын усны түвшин нэг жил хүрэхгүй хугацаанд хоёр дахь удаагаа түүхэндээ байгаагүй бага түвшинд хүрсэн байна. АНУ-ын баруун хэсэг цаг уурын өөрчлөлтөөс болж түүхэн ган гачигт нэрвэгдэж байгаа ба энэ нь улам дордож байгааг харуулж байна.

АНУ-ын Геологийн судалгааны алба(USGS)-ны мэдээлснээр, ням гарагт нуурын усны түвшин 4,190.1 фут хүртэл доошилсон нь 2021 оны 10-р сарын усны түвшингийн хамгийн бага рекордтой байснаас бага байна.

USGS болон Юта мужийн Байгалийн нөөцийн газрын мэдээлснээр нуурын усны түвшин үргэлжлэн намар, өвлийн эхэн үед ч буурах хандлагатай байна. Ууршилтанд алдсан усны хэмжээ орж ирж буй уснаас давсан тохиолдолд усны түвшин буурдаг.

"Энэ бол бидний эвдэх дуртай дээд амжилт биш юм", "Энэ чухал нөөцийг хамгаалах, хадгалахад туслах яаралтай арга хэмжээ авах шаардлагатай байна. Нуур асуудалтай байгаа нь тодорхой. Бид илүү их арга хэмжээ авах шаардлагатай байгааг ойлгож байгаа ба нуурын үнэ цэнийг ойлгодог олон оролцогч талуудтай идэвхтэй хамтран ажиллаж байна.” гэж Юта мужийн Байгалийн нөөцийн газрын гүйцэтгэх захирал Жоэл Ферри хэлэв.

Эрдэмтэд болон нуурыг хамгаалагчид баруун хэсгийн мужуудыг ган гачиг, нуурын ширгэлттэй тэмцэхийн тулд усны хэрэглээгээ багасгахыг уриалж байна. Ютагийн улс төрчид байгаль хамгаалал болон нуурыг хамгаалах асуудлыг нэн тэргүүнд тавих санал гаргахыг хичээсээр ирсэн. Энэ оны эхээр Бүгд найрамдах нам олонхи болсон хууль тогтоох байгууллага, Salt lake нуурыг хамгаалах, аврахын тулд 40 сая доллар зарцуулах хуулийн төслийг баталсан. Мөн хууль тогтоогчид, оршин суугчид нь нэг хүнд ноогдох усыг хамгийн их хэрэглэдэг мужынхаа игэдийн усны хэрэглээг хязгаарлах арга замыг хайж байна.
АНУ-ын ган гачиг хяналтын мэдээлснээр, Юта мужийн ихэнх хэсэгт ойрын гурван сарын хугацаанд хуурайшилтын нөхцөл байдал хэвээр байх төлөвтэй байгаа ба одоогийн байдлаар муж улсын ихэнх хэсэгт "хүнд" ган гачиг, хуурайшилт тохиолдож байна.

Эх сурвалж: The Associated Press

Буцах
Сүүлд нэмэгдсэн
Newsletter - д бүртгүүлэх
Имэйл хаягаа бүртгүүлсэнээр та сонирхолтой мэдээ мэдээллийг өөрийн
имэйл хаяг дээр үнэ төлбөргүй хүлээн авах болно.
Logo
©2020 - 2024 Anu.mn, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.