5-р сарын 7-ноос эхлэн АНУ-ын оршин суугчид Real ID-гүй бол дотоодын нислэгээр аялах боломжгүй болно. Мөн Холбооны зарим байгууллага, байгууламжууд руу орох боломжгүй болно гэж CNBC мэдээлэв.
Жолооны үнэмлэх эсвэл иргэний үнэмлэх нь, Real ID-гийн шаардлагыг хангасан байгаа бол баруун дээд буландааодтой байна.
Есдүгээр сарын 11-ний террорист халдлагын дараа дотоодын агаарын тээврийн аюулгүй байдлыг сайжруулах зорилгоор 2005 онд Real ID-гийн хуулийг баталсан бөгөөд Дотоодын аюулгүй байдлын яам (DHS) 2008 онд,хуулийн хэрэгжилтийг удаа дараа хойшлуулсаар ирсэн боловч, мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар энэ жил эцэслэн хэрэгжүүлж эхлэнэ.
Агаарын тээврийн компани, зочид буудал, зээлийн картын урамшууллын хөтөлбөрийг ашиглах талаар тойм, зөвлөгөө өгөх чиглэлээр мэргэшсэн The Points Guy сайт, брэндийн ахлах редакцийн захирал Ник Юэний хэлснээр,“Одоо бол "чухал мөч. Ирэх саруудад АНУ-д аялал хийхээр төлөвлөж буй хэн бүхэн 5-р сарын 7-ны дотор Real ID-тай үнэмлэхээ авахад бүх хүчин чармайлтаа гаргах хэрэгтэй. Хэрэв танд Real ID байхгүй бол эцсийн хугацаа ойртох тусам хүндрэл гарч болзошгүй бөгөөд Тээврийн хэлтэсүүд (DMVs), Real ID авах хүсэлтэд дарагдсан байна. Бид урт дараалал болон зай талбай дутагдаж байгаа талаар мэдээлсэн. Жишээлбэл, Нью Жерсигийн Тээврийн Комисс нь, онлайн туслахтай ч, дараагийн гурван сарын сунгах эрхийн уулзалт хийх бүртгэл боломжгүй байна " гэж ярьжээ.
Хэрэв онлайнаар бүртгүүлж чадсан бол, DMV-ийн шаардлагууд мужаас хамаарч өөр өөр байдаг тул танд ямар бичиг баримт хэрэгтэй байгааг шалгах хэрэгтэй. Дотоодын аюулгүй байдлын яам нь вэбсайт дээрээ цаг товлох боломжтой муж, нутаг дэвсгэр бүрийн DMV-ийн холбоос бүхий тохиромжтой газрын зурагтай байдаг.
Ихэнх мужуудад Real ID нь ердийн жолооны үнэмлэхээс илүүгүй үнэтэй байдаг. Гэхдээ зарим газар нэмэлт төлбөр авдаг. Жишээлбэл, Пенсильвани мужид нэг удаагийн нэмэлт төлбөр 30 доллар байдаг байна.
Дэлгэрэнгүй мэдээллийг өөрийн муж улсын DMV вэбсайтаас авахыг зөвлөжээ.