September
20
2024
Anu.mn
Мэдээ
Саятнуудын 54% нь, аз жаргалыг мөнгөөр худалдаж авч болно гэж итгэдэг
Саятнуудын 54% нь, аз жаргалыг мөнгөөр худалдаж авч болно гэж итгэдэг
https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
Саятнуудын 54% нь, аз жаргалыг мөнгөөр худалдаж авч болно гэж итгэдэг
Photo: Depositphotos

Мөнгө нь сэтгэлийн амар амгалан, амжилтын мэдрэмж, өөрийнхөө хүссэнээр амьдрах эрх чөлөө зэрэг олон зүйлийг өгдөг. 1-20 сая долларын хөрөнгөтэй 300 хүнийг хамруулсан "The Why Of Wealth" судалгааг явуулсан Boston Private-н судлаачидын дүгнэлтийг CNBC нийтэлжээ.

Судалгаанд оролцогчдоос мөнгө, баялаг гэж юу болохыг асуухад 54% нь аз жаргал, 65% нь сэтгэлийн амар амгалан гэж хариулжээ. Мөнгө дангаараа аз жаргал, сэтгэл ханамж, амжилт авчирч чадахгүй ч, илүү тав тухтай, сэтгэл ханамжтай амьдралын хэв маягийг өгч, амьдралыг хөнгөвчилж, биет бус сэтгэл хөдлөл, сэтгэл зүйн ашиг тус өгөхөөс гадна хамгаалалт гэж үздэг бөгөөд энэ нь тэдэнд эрх чөлөөг мэдрэх, гэр бүлийн аз жаргалтай амьдралыг бий болгох, чөлөөт цагаа таатай өнгөрөөх боломжийг олгодог" гэж үздэг болохыг тайланд дурджээ.

Баялаг болон мөнгө нь, юу хийх боломж олгодог талаар асуухад, судалгаанд оролцогчдын 70% нь санхүүгийн бие даасан байдал, эрх чөлөөг мэдрэх боломжийг олгодог гэсэн бөгөөд харин судалгаанд оролцогчдын тал хувь нь,эд баялаг гэр бүлийн амьдралыг аз жаргалтай болгодог, 44% нь хүссэн цагтаа аялах боломжийг олгодог. Зарим хүмүүсийн хувьд эд баялаг нь, өөрийнхөө эзэн байхыг хэлдэг мөн хэн нэгэнд захирагдах шаардлагагүй болгодог гэсэн бол, нэг хэсэг нь эд баялаг гэдэг нь дэлхий дээр таны харахыг хүсч буй өөрчлөлтийг бий болгож чадна гэсэн үг гэж хариулжээ.

Гэхдээ саятан биш байсан ч мөнгөө үрэх нь баяр, аз жаргал өгдөг. Мөн цагаа хэмнэхийн тулд мөнгө зарцуулахдаа илүү аз жаргалтай байдаг гэж ярьсан байна.

Буцах
Сүүлд нэмэгдсэн
Newsletter - д бүртгүүлэх
Имэйл хаягаа бүртгүүлсэнээр та сонирхолтой мэдээ мэдээллийг өөрийн
имэйл хаяг дээр үнэ төлбөргүй хүлээн авах болно.
Logo
©2020 - 2024 Anu.mn, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.