August
11
2024
Anu.mn
Мэдээ
Шимпанзе хүмүүс шиг ярих чадвартай гэсэн судалгааны цочирдом мэдээлэл
Шимпанзе хүмүүс шиг ярих чадвартай гэсэн судалгааны цочирдом мэдээлэл
https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
Шимпанзе хүмүүс шиг ярих чадвартай гэсэн судалгааны цочирдом мэдээлэл
Photo: depositphotos

Сүүлийн үеийн судалгаагаар, шимпанзе хүмүүсийн хэлсэн үгийг сонсон, дуурайсан дуу авиа гаргах чадвартайгаас гадна, тэд хүмүүсийн адил, хоорондоо харилцаж байхдаа бие бие рүүгээ дохилцдог болох нь харагдсан гэсэн дүгнэлт гарсан талаар NYPost мэдээлэв.

Шинэ судалгааны багийнхан архив дах , нэг нь 2000-аад оны дундуур, нөгөө нь 1960-аад оны үед хийгдсэн хоёр видеог үзжээ. Амьтад камерын өмнө үг "хэлж" байв. Тэд "ээж" гэдэг үгийг давтан хэлж байсан бөгөөд энэ нь, үг, яриа нь шимпанзегийн "мэдрэлийн хэлхээний" гадна байдаг гэсэн өмнөх итгэл үнэмшлийг үгүйсгэсэн байна.

"Шимпанзе нь ярианд шаардлагатай мэдрэлийн бүтэцтэй байна. Том мичний үг, дууны чадварыг дутуу үнэлдэг байжээ" гэж нийтлэлд бичжээ.

Гайхалтай ажиглалтууд

Флоридагийн Палм Харбор дахь Suncoast Primate Center-д, 2000-аад оны үед авсан видео бичлэгт, Жонни хэмээх шимпанзе, түүнээс үг хэлэхийг хүсэхэд, улаан Twizzler-ийн хариуд үг хэлж байгааг харуулдаг бөгөөд Жоннигийн дуу, аймшигтай,"Сармагчингийн гараг" киноны шимпанзегийн хоолой шиг сонсогддог. Судлаачид болон бичлэгийн эх сурвалжийн мэдээлснээр, Жонни "Ээж" гэж хэлснээр хүссэн бүхнээ авах болно гэдгээ мэдэж байсан" гэж тэмдэглэжээ.

Харин тэртээх 1962 оны, Италийн шимпанзе Ренатагийн бичлэгт, хүн эрүүнд нь хүрэхэд үг хэлж байгааг харуулсан байв. Судлаачид үүнийг "баяжуулсан сургалтын" хэлбэр гэж нэрлэсэн бөгөөд Рената "ээж" гэж итгэлтэйгээр дуурайн хэлдэг байсан. Шимпанзе мич, хүний ярианы хэлний "эхний үг"-ийг дуурайж хэлж чаддаг нь тогтоогдсон гэж эрдэмтэд бичжээ.

Шимпанзегийн үг хэлсэн энэ хоёр тохиолдол хоёулаа, мичнүүд гийгүүлэгч болон эгшигт авиаг хэлэхийн тулд, эрүүний булчингаа өөрчилж чаддагийг харуулсан жишээ юм. Эцсийн эцэст бидний ДНХ , бараг 99 хувь шимпанзетэй адил гэдгийг мартаж болохгүй юм.

Буцах
Сүүлд нэмэгдсэн
Newsletter - д бүртгүүлэх
Имэйл хаягаа бүртгүүлсэнээр та сонирхолтой мэдээ мэдээллийг өөрийн
имэйл хаяг дээр үнэ төлбөргүй хүлээн авах болно.
Logo
©2020 - 2024 Anu.mn, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.