July
20
2022
Anu.mn
Мэдээ
Сиатл хотод Азиудыг үзэн ядах гэмт хэрэг гарсаар байна
Сиатл хотод Азиудыг үзэн ядах гэмт хэрэг гарсаар байна
https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/59a5237c6fb9a499eab9bf29a18b131e1c298f89-389x492.jpg
Билгүүн
Сиатл хотод Азиудыг үзэн ядах гэмт хэрэг гарсаар байна
NBC news

Пүрэв гарагт, Сиатл хотын төвд хоёр эмэгтэйд (нэг нь Хятадаас гаралтай) халдаж цохисон этгээдийг Кинг Каунти(King County)-гийн прокурор үзэн ядалтын гэмт хэрэг, дөрөв дүгээр зэрэгтэй танхайрсан хэргээр ялласан байна.

7-р сарын 11-ний 17 цагийн үед Сиатл хотын цагдаагийн ажилтнууд 3-р өргөн чөлөө, Юнион гудамжны орчимд цамцгүй цагаан эр олон хүнийг цохиж халдсан тухай мэдээлэлд хариу өгсөн ба диспетчерүүд мөн энэ этгээд нь "Ази хүмүүсийн араас явж байх шиг байна" гэж мэдэгдсэн гэж шүүхийн баримт бичигт дурджээ.

Сэжигтэн ямар ч шалтгаангүйгээр хохирогч эмэгтэйн толгойны ар тал руу эхлээд цохисон нь шүүхийн баримтаар тогтоогдсон байна. Хохирогч, арьс өнгөнийхөө улмаас өөрийгөө бай болсон гэдэгтээ итгэхгүй байгаагаа офицеруудад хэлсэн байна. Үүний дараа сэжигтэн өөр хоёр Ази гаралтай эмэгтэй рүү "Хятад руугаа буц" гэж хашгирч, нэгнийх нь мөр рүү цохисон гэж эхний хохирогч мөн шүүхийн баримт бичигт гэрчилэн хэлсэн байна.

Албаныхан 40 настай Майкл Алленыг баривчилж, Кинг Каунти хорих байранд аваачсан ба яллагч нар 30,000 ам.долларын барьцаа шаардсан байна. Аллен өмнө нь хүнд гэмт хэрэг үйлдэж байгаагүй ч 2005 онд нийтийн хэв журам зөрчсөн, 2002 онд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон хэргээр ял шийтгүүлсэн гэж шүүхийн баримт бичигт дурджээ.

Алленыг шүүх хурал 7-р сарын 28-нд болох ба түүний олон нийтийн өмгөөлөгч(public defender) Брэндон Дэвис NBC News-ийн тайлбар өгөх хүсэлтэд хариу өгөөгүй байна.

Сиатл хотын цагдаагийн газраас гаргасан хамгийн сүүлийн үеийн мэдээллээс харахад тус хотод үзэн ядалтаас үүдэлтэй гэмт хэрэг, үйлдлүүдийн тоо 2019 онд 260 байсан бол 2021 онд 509 болж өссөн байна. Кинг Каунтигийн прокурорын газар энэ жил үзэн ядалтын гэмт хэрэгт онцгой анхаарал хандуулсан шинэ албан тушаалуудыг баталсан.

Мөн Сиатл хотын өөр нэг эр АНУ-ын төлөөлөгч, ардчилсан намын нэр хүндтэй гишүүн Прамила Жаяпал(U.S. Rep. Pramila Jayapal) руу заналхийлсэн гэх хэргээр Кинг Каунтигийн прокуророос үзэн ядалтын гэмт хэрэгт буруутгагдаад байна. Сэжигтэн Бретт Аллен Форселл, төлөөлөгчийг "Энэтхэг рүүгээ буц" гэж хэлсэн ба түүнийг энэ сарын эхээр хууль тогтоогчийн гэрийн ойролцоо баривчилж, 500 мянган долларын барьцаа тавьсан юм.

Үзэн ядалт, экстремизм судлалын төвийн мэдээлснээр, цар тахал эхэлснээс хойш Азийн эсрэг үзэн ядалтын гэмт хэрэг маш их өссөн бөгөөд өнгөрсөн онд л гэхэд 339%-иар өссөн байна.

Эх сурвалж: nbcnews.com

Буцах
Сүүлд нэмэгдсэн
Newsletter - д бүртгүүлэх
Имэйл хаягаа бүртгүүлсэнээр та сонирхолтой мэдээ мэдээллийг өөрийн
имэйл хаяг дээр үнэ төлбөргүй хүлээн авах болно.
Logo
©2020 - 2024 Anu.mn, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.