Хэрэв Stephen Curry-д "Warriors"-аас гадна тоглох нэг баг байгаа бол тэр нь гарцаагүй "Hornets" юм.
Тэрээр угийн Хойд Каролинагаас гаралтай ба мөн түүний эцэг Dell-ийнх нь нөлөөг харгалзан үзвэл Curry-д ийм бодол төрөх нь ойлгомжтой юм.
Гэхдээ Curry цүнхээ баглаж, Bay Area-г орхих туйлын шалтгаан байхгүй. Дубчуудыг сагсан бөмбөгийн эрин үе рүү нь дахин мандахад хүргэсний дараа түүнийг ирээдүйн алдрын танхим нь Golden State-д хүлээж байна.
Саяхан Финалын MVP: "Би үргэлж Golden State-д өөрийн карьераа дуусгахыг хүсч байгаагаа хэлсээр ирсэн, учир нь багийнхантайгаа хамт бидний туулсан зам, туршлага маш их ач холбогдолтой.", "Хүн бүр надаас - Чи Hornets багт нэг жил тоглоод буцаж ирмээр байна уу? гэж асуудаг. Би яг одоо ямар ч зүйл хэлэхгүй, мөн ямар ч амлалт өгөхгүй. Хэрвээ миний тоглохыг хүсч байсан, Warriors гэж нэрлээгүй баг байсан бол тэр нь Hornets л байх болно гэж би хэлэх байна." гэж ярьжээ.
Warriors-ын ахмад ба залуу дайчид, авъяаслаг сагсчидын хамт олон жилийн турш цаашид өрсөлдөхөд бэлэн байна. Хэрэв түүний баг бат бөх байр сууриа хадгалсаар л байвал тэдний тулгын чулуу нь өөрийнхөө амлалтыг биелүүлэхийн төлөө тэнд байж байх л болно.
Эх сурвалж: TalkBasket.net