"Энэ загварын хавтангүйгээр Apple-1 байхгүй. Энэ бол Стив Жобсын гэгээн дурсгал ба Apple-ийн түүх юм" гэж дуудлага худалдааны төвийн захирал хэлэв.
Бостон хот - 1970-аад оны дунд үед бүтээгдсэн Apple-1 компьютерийн прототайп дуудлага худалдаагаар бараг 700,000 доллараар зарагджээ.
“Энэхүү прототайп загварыг Apple-ийн үүсгэн байгуулагч Стив Жобс, 1976 онд хувийн компьютерийн анхны дэлгүүрүүдийн нэг болох The Byte Shop-ын эзэн Пол Террелд, Apple-1-ийн танилцуулгаа хийхдээ ашиглаж байсан.” гэж Бостонд төвтэй RR Auction мэдэгдэлдээ дурджээ.
Bay Area-гийн нэрээ нууцлахыг хүссэн цуглуулагч Пүрэв гаригт 677,196 доллараар санал өгч ялсан гэж дуудлага худалдааг зохион байгуулагч мэдэгдсэн байна.
Уг загварын хавтанг Пол Терреллийн 1976 онд авсан Поларойд гэрэл зургуудтай харьцуулж жинхэнэ эсэхийг нягталсан ба зургууд дээр прототайпыг ашиглаж байгаа нь мөн бууж үлдсэн байна. Мөн Apple-1-ийн шинжээч Кори Кохэн үүнийг жинхэнэ хувь нь эсэхийг шалгаж, баталгаажуулсан бөгөөд түүний нотариатаар баталгаажуулсан 13 хуудас тайланг загварын хавтантай хамт худалджээ.
Энэхүү загвар нь Apple Garage-ийн өмчид олон жилийн турш хадгалагдаж байсан бөгөөд Стив Жобс 30 орчим жилийн өмнө худалдагчид өгч байсан юм.
Эх сурвалж: nbcnews.com