May
20
2023
Anu.mn
Мэдээ
Өсвөр насны хүүхэд гар утсаа хэрэглээгүй явж байсныхаа ачаар, гавъяа байгуулан Хотын түлхү ...
Өсвөр насны хүүхэд гар утсаа хэрэглээгүй явж байсныхаа ачаар, гавъяа байгуулан Хотын түлхүүр, өргөмжлөл, бэлэг авч, баатар болжээ
https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
Өсвөр насны хүүхэд гар утсаа хэрэглээгүй явж байсныхаа ачаар, гавъяа байгуулан Хотын түлхүүр, өргөмжлөл, бэлэг авч, баатар болжээ
Photo: IStock

Жолооныхоо ард ухаан алдсан жолоочтой автобусны жолоодлогыг гартаа авч, олон хүүхдийн эрүүл мэнд, амь насыг аварсан Мичиган мужийн долдугаар ангийн сурагч бол утсандаа сатаараагүй байснаас, болох гэж буй зүйлийг анзаарсан автобусан дах цорын ганц зорчигч байсан гэж Yahoo мэдээлжээ.

Өнгөрсөн сард Мичиган мужийн Уоррен хотын Лойс И.Картер ахлах сургуулийн сурагч Диллон Ривз, автобус осолдох аюулыг зогсоож, дотор нь явсан 60 гаруй хүүхдийг аварчээ.

Ривзийн аав, хүүгээ ийм сонор сэрэмжтэй байсны шалтгааныг гар утсаа оролдоогүй, цонхоор харж явсантай холбоотой гэсэн бөгөөд –“Хүн утасгүй байхдаа орчноо болон хүмүүсийг харж, нарийн ширийн зүйлийг анзаардаг. Тиймээс тэр цонхоор харж явсан. Энэ бол маш хүчтэй сургамж, магадгүй дэлхийг өөрчлөх сургамж юм.Хүү маань жолоочийг өдөр бүр харж явдаг байсан нь, автобусыг хэрхэн зогсоохыг сайн мэддэг болоход хүргэсэн нь лавтай” гэж сэтгүүлчдэд ярьжээ.

Тэр өдөр автобусанд сууж байсан бусад сурагчид бүгд утсаа оролдож байсан бөгөөд жолооч ухаан алдаж унасныг огт анзаараагүй нь бичлэгээс харагддаг. Харин Ривз, автобусны урд руу гүйж очоод тоормосыг дарж, жолоог барьснаа, ангийнхан руугаа -"Хэн нэгэн нь 911 рүү залгаарай!" гэж хашгирч буй нь, мөн автобусыг ямар ч осолгүй зогсоож чадсан нь бичигджээ. Ослын улмаас сурагчдын хэн нь ч бэртэж гэмтээгүй бөгөөд 40 настай автобусны жолоочийн биеийн байдал "тогтвортой" эмнэлэгт хүргэгдсэн байна.

Диллон Ривзийн баатарлаг үйлсийг нь үнэлэн Уоррен хотын захирагч, хотын түлхүүрээр шагнасан гэж MacombDaily мэдээлсэн бөгөөд Ёслолын ажиллагаа тавдугаар сарын 11-нд Футс хотын захиргааны байранд болжээ.

Хүү, хотын түлхүүрийг хүлээж авахдаа маш даруухнаар, -“Энэ үйлдэл маань ингэж олны анхаарлыг татна гэж хэзээ ч төсөөлж байгаагүй гэж ярьсан байна. Энэ үеэр, Макомб дүүргийн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын нийгэмлэгээс Ривзэд, Замын Аюулгүй Байдлын Баатар шагналыг гардуулж, жолооны үнэ төлбөргүй сургалтанд хамрагдах эрхийн бичгийг гардуулж, мөн нэг өдрийн турш цагдаагийн комиссараар ажиллах боломжийг олгосон юм. Диллоны аав Стив Ривз -"Тэр үргэлж хариуцлагатай, эргэн тойрныхоо бүх зүйлд анхаарлаа хандуулдаг хүүхэд. Гэхдээ би түүний тэр өдөр хийсэн үйлдлийг гайхаж хүлээж авсан шүү" гэж ярьж байв.

Ийнхүү Мичиган мужийн долдугаар ангийн сурагч, автобусны жолооч ухаан алдсанаас сургуулийн автобус осолдож, сурагчид аюулд орохоос сэргийлж чадсан баатар хэмээн өргөмжлөгдөж байна.

Буцах
Сүүлд нэмэгдсэн
Newsletter - д бүртгүүлэх
Имэйл хаягаа бүртгүүлсэнээр та сонирхолтой мэдээ мэдээллийг өөрийн
имэйл хаяг дээр үнэ төлбөргүй хүлээн авах болно.
Logo
©2020 - 2024 Anu.mn, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.