February
12
2025
Anu.mn
Мэдээ
Төгс кофе бэлтгэх арга ба кофе чанах үеийн 12 алдаа
Төгс кофе бэлтгэх арга ба кофе чанах үеийн 12 алдаа
https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
Төгс кофе бэлтгэх арга ба кофе чанах үеийн 12 алдаа
Photo: IStock

The Complete Idiot's Guide to Coffee & Tea номын зохиогч, кофе бэлтгэх нууцаасаа хуваалцсан бөгөөд хэрэв та түүний зөвлөмжийг дагаж мөрдвөл, урьд өмнө нь амсаж байгаагүй сайхан кофетой болно гэж Readers Digest мэдээлэв.

Кофены мэргэжилтэн Кристин Хансен, "Амттай аяга кофе чанах амархан юм шиг санагддаг ч, кофе шоптой ижил амтыг хэр олон авдаг вэ? Сайн кофе чанах нь зөвхөн багаж хэрэгсэлд мөнгө зарцуулахаас илүүтэй арга техник ихээхэн шаарддаг." гэж бичжээ.

Кофегоо бэлтгэхдээ, дараах нийтлэг алдаануудаас зайлсхийж чадвал амттай аяга кофег гэртээ бүрэн хийх боломжтой аж.

Хангалттай халуун ус хэрэглэдэггүй

Олон алдартай брендийн кофе чанагчнууд, төгс кофе бэлтгэхэд хамгийн тохиромжтой температурт (90-96С) хүргэж усыг халаадаггүй. Ийм температуртай ус хамгийн ихээр кофены амтыг гаргадаг.

Нунтаглаад удаасан кофе ашиглах

Урьдчилан нунтагласан кофе худалдаж авах нь маш том алдаа юм. Кофены үрийг дөнгөж нунтагласны дараа чанахад жинхэнэ амтаа өгдөг. Нунтаглаад удсан кофены амт нь буурсан байдаг. Кофены үрээ бутлуурын тусламжтайгаар өөрөө бутлах нь дээр.

Хүйтэн аяганд шууд аягалах

Хүйтэн аяганд кофег шууд хийхэд хөрж, амт нь буурдаг. Аягандаа буцалсан ус хийж асган, аягаа тодорхой хэмжээгээр халаасан байх нь кофеноос авах таашаал ханамжийг нэмэгдүүлнэ.

Буруу аяга хэрэглэх

Нимгэн, нарийн шаазан цайны,кофены аяга хурдан хөргөнө. Зузаан ханатай, хоолны газруудын цагаан аяга нь халууныг удаан бардпаг тул, олж хэрэглэх хэрэгтэй.

Хуучирсан кофены үр хэрэглэх

Сүүлийн гурван долоо хоногийн дотор хуурсан кофены үр хамгийн тохиромжтой амттай кофе болдог. Үүнийг шалгах хамгийн хялбар арга бол хуурсан огноо, ихэвчлэн уутны шошгон дээр энэ мэдээлэл байдаг.

Нүдэн баримжаагаар кофегоо хэмжиж хийх

Кофегоо баримжаагаар хийж чанах зуршил буруу. 8 цайны халбага кофе - 34 унц стандарт хэмжээ барих. Үүний үр дүнд эспрессо шиг хүчтэй биш боловч ханасан амттай кофе гарна.

Элсэн чихэр, сүүний хэмжээг бүү хэтрүүл

Кофег юутай, яаж уух нь тухайн хүний ​​хувийн сонголт боловч балга болгоноосоо сайхан амт, таашаал авах нь чухал. Бор элсэн чихэр, цагаан элсэн чихрээс илүү тохирно. Сүүний хувьд, тослогтой сүү дээр. Тослог багатайсүү кофег шингэлнэ.

Кофе ба усны буруу харьцаа

Нэг аяганд хоёр хоолны халбага кофе чанах заншилтай бөгөөд дараа нь шаардлагатай хэмжээгээр тохируулна.

Усны чанар

Крантны ус хэрэглэх сайн биш. Шүүсэн ус эсвэл савласан булгийн усаар чанахад амт нь мэдэгдэхүйц ялгаатай нь мэдрэгддэг. Цоргоны усанд агуулагддаг хольц нь кофены амтанд нөлөөлдөг.

Шүүлтүүрийн сагсанд чанасан кофегоо авахгүй үлдээх

Хэрэв та кофе ховор уудаг бол, кофе чанасан шаараа шууд хая. Шүүлтүүрт хэдэн өдөр байлгавал хөгцрөх магадлалтай тул дахин ашиглахаасаа өмнө машиныг сайтар цэвэрлэх шаардлагатай болно.

Кофег буруу газар хадгалах

Кофег чийггүй газар, битүү тагтай саванд (шилэн) хадгална.

Кофены машиныг цэвэрлэхээ мартах

Гал тогооны бусад зүйлсийн нэгэн адил, кофе чанагчийг тогтмол цэвэрлэж байх шаардлагатай. Хэрэглэснийхээ дараа, шүүлтүүр, сагс, тагийг нь савантай усаар угаана. Сард дор хаяж нэг удаа ус, цууны тэнцүү хэмжээний уусмалыг хийж чанах горим дээр ажиллуулж цэвэрлэнэ.

Буцах
Сүүлд нэмэгдсэн
Newsletter - д бүртгүүлэх
Имэйл хаягаа бүртгүүлсэнээр та сонирхолтой мэдээ мэдээллийг өөрийн
имэйл хаяг дээр үнэ төлбөргүй хүлээн авах болно.
Logo
©2020 - 2025 Anu.mn, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.