Домогт боксчин Майк Тайсон, Эвандер Холифилд нар каннабистай хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэх чиглэлээр хамтран ажиллахаа мэдэгдэв. 1997 онд болсон тулааны үеэр Тайсон, Холифилдийн чихний хэсгийг нь тас хазаж байсан бөгөөд энэ хамтын ажиллагаа нь, хүнд жингийн аваргуудын хоорондох маш гэнэтийн, сонирхолтой үйлдэл болж байгаа юм гэж Forbes бичжээ.
Энэхүү хүнсний бүтээгдэхүүний шугамыг Holy Ears буюу Ариун чих гэж нэрлэсэн бөгөөд 1997 онд Холифилд дэлхийн хүнд жингийн аваргын цомоо хамгаалах тулааны үеэр хоёр боксчины хооронд болсон явдлыг билэгджээ .
Аризона, Иллинойс, Невада, Нью Жерси мужуудад байдаг Tyson 2.0 каннабисын дэлгүүрүүдэд энэ сарын сүүлээр иддэг чих худалдаанд гарна.
Тайсон 2.0-ийн толгой компани болох Carma Holdings мөн 2023 онд өөрийн нэрийн каннабис болох Holyfield-ийг худалдаанд гаргахаа зарлаж, боксчин Холифилд, каннабисыг "бидний карьерын туршид үнэхээр хэрэгтэй байсан эм" гэж нэрлэжээ.
Энэ нь Тайсоны, Холифилд тэр хоёрын хэрэг явдлаас ашиг олох гэсэн анхны оролдлого биш юм. Гуравдугаар сард тэрээр Mike Bites хэмээх хүнсний шугамаа эхлүүлсэн. Эдгээр баруун чихэн бохьны дээд хэсэг дутуу байгаа нь, Холифилдийн чихийг 20 жилийн өмнө Тайсон шүдээрээ хазаж байсан хэсэг юм.
Бүх цаг үеийн хамгийн агуу, хамгийн хүчтэй боксчдын нэг гэж тооцогддог Тайсон 1986 онд хамгийн залуу хүнд жингийн аварга болсон, мөн спортоос гадуурх маргаантай амьдралаараа мөн багагүй алдаршсан хүн юм. Тайсон хүчингийн хэргээр гурван жил шоронд сууж, суллагдсаныхаа дараа 1995 онд рингэнд эргэн ирж, 1996, 1997 онд хүнд жингийн аваргын төлөөх тулаанд Холифилдтэй тулалдаж, хоёр ч удаа ялагдаж байжээ.