April
28
2025
Anu.mn
Мэдээ
Таныг илүү аз жаргалтай байхад туслах 25 энгийн дүрэм
Таныг илүү аз жаргалтай байхад туслах 25 энгийн дүрэм
https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
Таныг илүү аз жаргалтай байхад туслах 25 энгийн дүрэм
Photo: Lesia Sementsova | Dreamstime.com

Гретчен Рубин бол, хүний ​​мөн чанарыг судалдаг алдартай судлаач юм. Тэрээр "Насанд хүрэгчдийн амьдралын нууц" хэмээх бестселлер номондоо амьдралыг илүү сайхан болгох энгийн дүрмийг томъёолсныг CNBC хуваалцав.

"Би аз жаргал болон хүний ​​мөн чанарыг судлахад 12 жил зарцуулсан. "Насанд хүрэгчдийн нууц: Бидний нийлмэл бодит байдлын энгийн үнэн" номондоо нийтлэг асуудлуудыг шийдэж, шууд үр дүнд хүрэхэд туслах тодорхой, хүртээмжтэй зөвлөмжүүдээ хуваалцсан. Бяцхан алхам хэрхэн асар их өөрчлөлт авчирдгийг би дахин дахин гайхдаг. Цаг хугацаа, эрч хүч, мөнгө шаардахгүйгээр эдгээр богино дүрэм, мөнхийн үнэнүүд миний амьдралыг илүү аз жаргалтай, амжилттай, хялбар болгосон" гэж судлаач бичжээ.

Гретчен Рубины аз жаргалын дүрмүүд:

  • Хэрэв та юу хийхээ мэдэхгүй байгаа бол гадаа гарч алх эсвэл унт.
  • Хийх ажлын жагсаалт. эхний таван минутын дотор шийдээд дарж болох нэг зүйлтэй байх ёстой.
  • Хэрэв та ямар нэгэн зүйл эзэмшдэг гэдгээ мартвал, түүнээсээ салж болно.
  • Заримдаа аливаа зүйлийг урьдчилан төлөвлөхөөс илүү эцсийн мөчид зохион байгуулах нь илүү хялбар байдаг.
  • Хэцүү асуултанд хариулах нэг арга бол санаатайгаар буруу ойлгох явдал юм.
  • Хэрэгтэй болтол юм бүү худалдаж ав: дэлгүүрт хадгалагдаж байг.
  • Үр дүнд биш харин үйлдлүүддээ анхаарлаа хандуул. ("Гитар тоглож сурах" гэж бүү оролд, харин оронд нь "өдөрт 20 минут гитар тогло").
  • Илүү чөлөөт цаг гарах хүртэл бүү хүлээ. Энэ нь хэзээ ч тохиолдохгүй байж магадгүй юм.
  • Илүү хурдан унтахын тулд хөлөө дулаан байлгах хэрэгтэй.
  • Хэрэв та ямар нэг зүйл хийхийг хүсч байвал илүү таатай болго. Харин ямар нэг зүйлээс зайлсхийхийг хүсч байвал түүнийг илүү хялбар болго.
  • Эрч хүчээ хурдан өсгөе гэвэл 10 удаа үсэр.
  • Өөрийгөө "хоосон" нөхцөл байдалд бүү оруул: машин хангалттай бензинтэй, цүнхэндээ хөнгөн зууштай, утсаа цэнэгтэй байлга.
  • 25 нас хүрэхээсээ өмнө шинэ зүйлийг туршиж үзээрэй: Насан туршийн олон хүсэл залуу насанд бий болдог тул залуу насандаа хичээ.
  • Ирээдүйн урилгыг хүлээж авахаасаа өмнө өнөө орой тийшээ очих хэрэгтэй гэж төсөөлөөд үз дээ.
  • Боломжтой бол хэцүү яриаг алхаж байхдаа өрнүүлээрэй.
  • Цэвэрлэгээ, цэгцлэлтийг ажлаа хойшлуулах шалтаг болгохоос болгоомжил.
  • Шинэ хот, сууринг мэдрэхийн тулд орон нутгийн хүнсний дэлгүүрт зочил.
  • Хэрэв дараа нь сэтгэлээр унагахаар бол, түр зуурын сэтгэл санааг тайвшруулах зүйл бүү хий.
  • Хэрхэн хөгжилдөхөө мэдэхгүй байгаа бол, "Би 10 настайдаа яаж зугаацах дуртай байсан бэ?" гэж өөрөөсөө асуугаарай.
  • Хэрэв та эргэлзэж байгаа зүйлээ худалдаж авч байгаа бол, хамгийн хямд хувилбарыг нь худалдаж аваарай, хэрэв та үүнийгээ байнга хэрэглэж байвал дахин шинээр худалдаж авна биз.
  • Зөвлөгөө авах нь, хүндэтгэл, хайрын шинж тэмдэг юм: хэрэв хэн нэгэн ном санал болговол уншаарай; Хэрвээ тэр цувралыг санал болговол үзээрэй.
  • Мэдээллийг тайлбарлах, эсвэл түүхийг ярихдаа, ярилцахад өөрт чинь хөгжилтэй санагддаг зүйл биш, харин үзэгчдэд сонирхолтой байгаа зүйлийг онцол.
  • Нэг минутын дүрмийг дагаж мөрд: Хэрэв нэг даалгаврыг нэг минутаас бага хугацаанд дуусгах боломжтой бол шууд хий.
  • Хэрэв та юу ярихаа мэдэхгүй байгаа бол: "Чи яг одоо юу сонирхож байна вэ? Гэж асуу.
  • Хэрэв хэн нэгэн таны нэрийг санахгүй байвал өөрийгөө дахин танилцуулаарай.
Буцах
Сүүлд нэмэгдсэн
Newsletter - д бүртгүүлэх
Имэйл хаягаа бүртгүүлсэнээр та сонирхолтой мэдээ мэдээллийг өөрийн
имэйл хаяг дээр үнэ төлбөргүй хүлээн авах болно.
Logo
©2020 - 2025 Anu.mn, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.