November
23
2022
Anu.mn
Мэдээ
Таван өөр Америк: 2. Провиденс
Таван өөр Америк: 2. Провиденс
https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
Таван өөр Америк: 2. Провиденс
Photo by Michael Denning on Unsplash

АНУ-нь, андуураад ирчихэв үү гэмээр, муж хотууд тус бүр нь амьдралын олон өнгө аястай гайхалтай улс юм.  Америкийн таван чухал хотуудын сайн талууд, нутгийн иргэдийн зан заншил, чөлөөт цагаа өнгөрөөх хэв маягийн талаар өгүүлсэн энэхүү нийтлэл нь АНУ-ыг анх удаа зорьж буй хүмүүст шинэ орчиныг хүлээж авах, анхны төсөөлөлтэй болоход туслах болно. Нью-Йорк, Лос Анжелес, Портлэнд, Нью Орлеанс, Провиденс хотуудын түүх, аж амьдрал, онцлогуудыг The Village нийтэлжээ.

Провиденс

Провиденс бол далай үнэртэж, сэвшээ салхи салхилсан загасчид, уран бүтээлчид, бэлтгэгчдийн хот, Род-Айленд мужийн нийслэл юм. Нутгийн оршин суугчид нь, "Family Guy" хүүхэлдэйн кинонд Сет МакФарлейны мөнхжүүлсэн инээдэмтэй, ёгт гутранги үзлээрээ алдартай. Олон шинж тэмдгээрээ уугуул Quahog-оо хадгалж ирсэн ч, сүүлийн 13 улиралд маш их өөрчлөгдөн Провиденс болсон юм. Хэрэв 1990-ээд оны дундуур Провиденс нь, ердийн далайн эргийн хот байсан бол одоо Провиденс нь Шинэ Английн шилдэг урлагийн музей, галерей бүхий томоохон урлагийн төв болжээ.

20 жилийн өмнө хотын дарга нар, "Барселоны гайхамшиг"-тай харьцуулахуйц дахин төлөвлөлт хийхээр шийдэж, далангуудыг  сэргээж, арваад гүүрийг буулгаж, эргийн дагуух замыг тохижуулж, гурван голын бэлчир дээр томоохон “Уотерплейс” цэцэрлэгт хүрээлэн байгуулжээ. Зураач Барнаби Эванс, анхны суурьшсан хүмүүсийн уламжлалыг хүндэтгэн хотын хүн амыг бүрдүүлдэг бүх диаспорагийн ардын хөгжим эгшиглүүлсэн бамбартай салуудыг Провиденс голоор хөвүүлдэг инсталляцыг зохион бүтээжээ . Түүнээс хойш шинэ жил болгонд, хот бүрэнхий болж эхлэхэд муссон гудамжаар давирхай, шатсан модны анхилуун үнэр ханхалж энэхүү сонирхолтой үйл явдал давтагдах болсон байна.

Провиденс хот, Бостоноос ч илүү эртний колонийн үеийг хадгалан үлдсэн байдаг.  Өв соёлыг энд чадварлаг ашигласнаар, Америкийн эрт үеийг үзэхээр ирсэн олон жуулчдад зориулан төв Бенефит гудамжинд шинэ байшин барихыг хагас зууны турш хориглосон.  Мөн өөр нэг эртний үзмэр бол Ivy League-ийн хамгийн нэр хүндтэй Браун их сургуулийн кампус юм. Энэ сургуульд заавал судлах хичээл байхгүй дэлхийн цорын ганц их сургууль бөгөөд харин санал болгож буй хичээлүүдийн жагсаалтад математикийн түүх заавал багтсан байдаг байна.

Энд аялах хамгийн тохиромжтой цаг бол намар. Энэ үед төрөл бүрийн киноны багийнхан олон жилийн настай эртний бор тоосгон ханан дээр зураг авалтаа хийхээр ирцгээж хөл хөдөлгөөн ихтэй байдаг. Ерөнхийдөө намар бол Провиденсийнхны хувьд жилийн хамгийн дуртай цаг нь бөгөөд орон сууцанд биш харин байшинд амьдардаг заншилтай тул, байгальдаа ойр гэр орон, аж байдлаа үнэлж, баяр баясгалангаар дүүрэн байдаг. Агчийн сироп ус шиг урсаж, алимны бялууны тэмцээн гудамжуудаар зохиогдож, байшингуудаа гар урлал, зургаар чимэглэдэг.

Шинэ Английн хоол хүнсний онцлох зүйл бол мэдээжийн хэрэг, Атлантын далайн давсалсан загас, далайн хоол, хясаа, далайн бүтээгдэхүүн юм. Провиденсийн хамгийн түгээмэл түргэн хоол бол пицца эсвэл бургер биш, харин хавчтай ороомог, өөрөөр хэлбэл хавчтай хот-дог бөгөөд хамгийн дуртай шөл нь америк хоолноос ч илүү амттай, чаудер загасны шөл юм.

Хэдийгээр Род Айленд арал биш ч, бараг бүх чиглэлдээ тэнгис дээр очдог. Энд Провиденсийн хүмүүс шинэхэн барьсан хясаа авахаар ирдэг. Үүний зэрэгцээ эндхийн далайн эргийг хоол идэх хүсэл төрөх ч зав гарахааргүй тийм сайхан үзэмжтэй гэдэг бөгөөд Род-Айлендын эргийг АНУ-ын хамгийн үзэсгэлэнтэй газар гэж үздэг. Бүр, үзэсгэлэнт байгалиараа алдартай Скандинавын эргийг ч эндээс, үзэмж нэмэх гэрэлт цамхаг, хад, хөвд, нар жаргах үеийг нь зээлж авмаар юм гэж санагдахаар байдаг гэнэ.

Буцах
Сүүлд нэмэгдсэн
Newsletter - д бүртгүүлэх
Имэйл хаягаа бүртгүүлсэнээр та сонирхолтой мэдээ мэдээллийг өөрийн
имэйл хаяг дээр үнэ төлбөргүй хүлээн авах болно.
Logo
©2020 - 2024 Anu.mn, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.