November
24
2022
Anu.mn
Мэдээ
Таван өөр Америк: 3. Лос Анжелес
Таван өөр Америк: 3. Лос Анжелес
https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
Таван өөр Америк: 3. Лос Анжелес
Photo: Shutterstock

АНУ-нь, андуураад ирчихэв үү гэмээр, муж хотууд тус бүр нь амьдралын олон өнгө аястай гайхалтай улс юм.  Америкийн таван чухал хотуудын сайн талууд, нутгийн иргэдийн зан заншил, чөлөөт цагаа өнгөрөөх хэв маягийн талаар өгүүлсэн энэхүү нийтлэл нь АНУ-ыг анх удаа зорьж буй хүмүүст шинэ орчиныг хүлээж авах, анхны төсөөлөлтэй болоход туслах болно. Нью-Йорк, Лос Анжелес, Портлэнд, Нью Орлеанс, Провиденс хотуудын түүх, аж амьдрал, онцлогуудыг The Village нийтэлжээ

Лос Анжелес

Тухайн үеийн “Шинэ ертөнц” нь зарчмын хувьд эрэлхэг, хөөгдсөн хүмүүсийн даяаны газар болж байсан бол харин тивийн баруун хэсэг нь тэдний ариун Кааба нь байв. Энд тэд бүх хүсэл эрмэлзэл, мөрөөдлөө биелүүлэх тангараг тавьсан юм. Анхдагчид, төмөр замчид, алт хайгчид, аялагч уран бүтээлчид, цагаан гартан, хобо, гарааны бизнес эрхлэгчид бүгд өнгөрсөн үеэ эвдэж, “цагаан хашаатай мөрөөдлийн байшин”-гаа олохын тулд далай руу нүүсэн гэдэг. Тиймээс Лос Анжелес болон бүх Өмнөд Калифорниа амжилтын домог зүйгээр дүүрэн байдаг нь гайхах зүйл биш бөгөөд энд "тэнгэр элчүүд", "мөрөөдөл", "гайхамшиг" гэдэг үгс нь зүгээр нэг сайхан үгс биш, харин оноосон нэр, топонимууд юм. Орон нутгийн оршин суугчдыг өөрөөр нэрлэхгүй, харин Анжелино - "тэнгэр элчүүд" гэж нэрлэдэг.

Холливудын толгод дээр, дэлгэцийн оддын гоо үзэсгэлэнг бишрэн мөрөөдөгч ажилчин залуусын шаргуу хөдөлмөрөөр баригдсан энэхүү хот нь, ядарсан хиппичүүд зүтгэлээрээ мөнгөний уутны нийгэмлэг байгуулж чадсан хөрш зэргэлдээ Сан Францискогийн дэргэд нэг томоохон чимэглэл мэт санагддаг байна. Лос Анжелес хотод Мексикийн цорын ганц гудамжийг эс тооцвол түүхэн төв байхгүй (түүхийнхээ эхэнд энэ хот Чиканосын харьяат байсан бөгөөд хүмүүс мөнгө олох гэж энд ирдэггүй байсан). Энд явган явах нь бага, сийрэг гудамжууд нь эргэцүүлэн бодоход тохиромжтой байдаг. Энд нар бүтэн жилийн турш гэрэлтэж, кино найруулагч, гэрэл зурагчдыг төгс гэрлээр хангахын зэрэгцээ, Сансет өргөн чөлөөнөөс хэдхэн км-ийн зайд зураг авалтад нь шаардлагатай байгаль нь бэлэн байна. Дундад зууны үеийн зураг авалтаа Гриффит цэцэрлэгт хүрээлэнд хийж, харин ертөнцийн төгсгөлийн зураг авалтаа  Васкес Роксын хад чулуун дунд хийдэг.

Лос Анжелес нь зугаацах, зугаатай байх мөн гайхалтай зугаацуулагч хот юм. Аялал жуулчлалын хамгийн эхний зогсоол нь, хотыг үүсгэсэн Warner Brothers and Universal юм. Уламжлалт аялалын хажуугаар зочдод бодит амьдрал дээр зураг авалтад оролцож, Спилберг эсвэл Аффлекийн тайзны ард зогсохыг санал болгодог. Кино студид зочлох хөтөлбөрт ихэвчлэн Лос Анжелесийн тусдаа хот гэж тооцогддог кино оддын нөөц болох Беверли Хиллст богино хугацаанд зочлох, Диснейландад аялах зэрэг багтдаг.

Энэ хоёр газрын талаар таны мэдэх ёстой зүйл бол 90210 нь Беверли Хиллсийн таван зип кодын зөвхөн нэг нь бөгөөд Disneyland дахь Mickey's дэлгүүр нь Sunset Boulevard дахь эзэн нь push up хөхний даруулга зохион бүтээсэн “Фредерик”-ийн дотуур хувцасны дэлгүүрийн хуулбар юм. Беверли Хиллсэд, нэртэй “Одод”-ыг бараг харахгүй, харин Робертсоны өргөн чөлөөнд, нэг нь мянган доллараар үнэлэгдэх, нэр хүндэд хүргэх папарацци зураг авдаг зурагчидыг ажиглах явцдаа одуудыг олж харах магадлал өндөр байдаг.

Лос Анжелесийн өөр нэг үзүүштэй чухал газар бол Венецийн далайн эрэг Венис-бич юм. Энэ газрыг Америкийн сэргэн мандалтын төв болгохыг мөрөөдөж байсан прото-хотист Аббот Киннигийн, Оушен-парк ба Вашингтоны өргөн чөлөөний хоорондох сувгаар дүүрсэн дүүргүүдийг Венец шиг болгох төлөвлөгөө нь бүтээгүй гэдэг. Тэрээр, сувгийн дагуу вааран дээвэртэй цэвэрхэн байшингууд барьж, усан сувгуудаар сахалтай ахмадуудтай гондолууд хөвүүлнэ гэж төлөвлөж байсан ч,  Венис-бич бүтээгүйгээр барахгүй, 1960-аад оны сүүлчээр эдийн засгийн хямралын дараа энэ газар нь, Dogtown хэмээх өсвөр насныхан эрх мэдлээ тогтоосон гетто болон хувирчээ. Энд тэд архирах хөгжим тоглож, серфинг хийж, далайн эрэг, давалгааг хэнтэй ч хуваалцахыг хүсдэггүй байснаас гадны хүмүүсийг хөөж ойртуулдаггүй байв. Мөн эдгээр гудамжийг скейтбордын хувьсгал эхэлсэн газар гэж үздэг бөгөөд өсвөр насныхан орхигдсон хувийн виллануудын усгүй хатсан усан санд банзан дээр гулгаж зугаацах моод гарснаас үүдэлтэй гэдэг байна. Энэ нь нийтийн соёлын түүхийг үүрд өөрчилсөн бөгөөд хачирхалтай нь нэгэн цагт ядуусын хороолол байсан энэхүү газрыг цэцэглэн хөгжихөд хүргэсэн юм. Өнөөдөр Венис-бич-д скейт-паркууд байдаг ч, энгийн үдэшлэг зохион байгуулагддаг байсан наран шарлагын газрууд нь, өдөржин шөнөжин олсоор алхагч, худалдаачид, гар урчууд, уран бүтээлчид болон луйварчид эзэгнэсэн хачин жигтэй шоуны талбар болон хувирчээ. Тиймээс одоо, алчуур дээр хэвтэж, нарнаас хамгаалах тос хэрэглэж наранд биеэ шарах нь муу зүйл гэж тооцдог уламжлалдаа үнэнч хэвээр үлдсэн серфингчид Малибугийн эрэг эсвэл Гермоса далайн эрэг дээр цугларахыг илүүд үздэг болсон ажээ.

Далайн наранд шарлагын газруудаар, Холливудын одод, тэдний хуулбарууд, бикини өмссөн дугуйт тэшүүрээр гулгах үзэсгэлэнт бүсгүйчүүд болон булчинлаг эрчүүдийг харж ханасан бол хотын үзвэрүүд болох Гетти, MOCA, LACMA музей, Дисней театр, амьтны хүрээлэн, ажиглалтын газар, Жеймс Диний баримал, Гриффит цэцэрлэгт хүрээлэнг үзэх цаг гаргах хэрэгтэй. Мөн бас нэг онцгойлон үзүүштэй газар бол шинэ хотод ирж, найз нөхөд, хамаатан садангүй болсон Италийн ваарчин Саймон Родиа 33 жилийн турш хуванцар сав болон бусад жижиг зүйлсийг нэг нэгээр нь цуглуулж, цементээр бэхлэн, нийтдээ хамгийн өндөр нь есөн давхар байшинтай дүйцэх  17 цамхаг барьсан нь, Ватт цамхаг буюу хүний ганцаардлын хөшөө юм. Одоо Watts Towers нь үндэсний хэмжээнд алдартай залуучуудын соёлын төв болсон юм.

Буцах
Сүүлд нэмэгдсэн
Newsletter - д бүртгүүлэх
Имэйл хаягаа бүртгүүлсэнээр та сонирхолтой мэдээ мэдээллийг өөрийн
имэйл хаяг дээр үнэ төлбөргүй хүлээн авах болно.
Logo
©2020 - 2024 Anu.mn, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.