АНУ-нь, андуураад ирчихэв үү гэмээр, муж хотууд тус бүр нь амьдралын олон өнгө аястай гайхалтай улс юм. Америкийн таван чухал хотуудын сайн талууд, нутгийн иргэдийн зан заншил, чөлөөт цагаа өнгөрөөх хэв маягийн талаар өгүүлсэн энэхүү нийтлэл нь АНУ-ыг анх удаа зорьж буй хүмүүст шинэ орчиныг хүлээж авах, анхны төсөөлөлтэй болоход туслах болно. Нью-Йорк, Лос Анжелес, портланд, Нью Орлеанс, Провиденс хотуудын түүх, аж амьдрал, онцлогуудыг The Village нийтэлжээ
Портланд
Портландыг Лос Анжелес хотын ардчилсан хувилбар, ядуусын “Баруун” гэдэг. Олон хүмүүс далай руу явах замдаа Мормоны нийслэл Солт Лейк хотод чухал сонголт хийх шаардлагатай болдог. Шар тоосгоор хучигдсан15-р хурдны зам Калифорни руу хөтөлж, харин 84-р хурдны замын төгсгөлд Уилламетт голын эрэг дээрх зохиолч Чак Паланиктай намтар түүхээ хуваалцсан портланд хот оршдог. Чак Паланикийн "Дүрвэгсэд ба тэнэмэлүүд" ном нь, хачирхалтай байдлаа бардамнах зүйлээ болгож амжаагүй этгээдүүд амьдардаг Портландын прото-хипстер түүхийг дүрсэлдэг бөгөөд Библийг Техаст дахин дахин уншдаг шиг энэ номыг энд олон дахин уншдаг байна. Саяхан орон нутгийн онлайн сонины сэтгүүлчид, ном хэвлэгдсэнээс хойш арван жилийн дараа уг номын баатрууд болон номонд дүрслэгдсэн газруудыг хайж олох эрэлд гарснаар, Гей баннууд хэвээр байгааг тогтоож, Санта Клаусын конвенц цуцлагдаагүй Сантакон хэмээх шинэ нэртэй болсныг мөн жил бүрийн 8-р сард картонон чаргаар уулнаас гулгадаг тэмцээн зохиогддог нь хэвээрээ, харин “сүнстэй номын сан” зэргэлдээх сүмийг гар урлалын паб болгосноос хойш шинэ газар нүүснийг олж мэджээ.
Мөн Portlandia кино нь, албан ёсоор уран сайхны кино ч, уран сайхны кино биш баримтат кино гэж Портландын хүмүүс өөрсдөө хүлээн зөвшөөрчихсөн байдаг. Эндхийн гол анхаарал татсан зүйл бол нутгийн луйварчдын хүчээр бүтээгдсэн утопи Портланд юм. Портланд бол хотоороо, гэр орноороо аливааг дахин ашиглах, байгалиараа жинхэнэ зүйлс хэрэглэх, хүнсний “цавуулаг”–аас бүрэн татгалзах зэрэг байгаль орчинд ээлтэй байх хандлага дээр хэт төвлөрдөг, галзуу юм шиг мөрддөг хот юм. Энд өдөр бүр өөрийгөө илэрхийлэх баяр болдог, тээврийн гол хэлбэр нь унадаг дугуй (боломжтой сонголт бол унадаг дугуй, хоёр давхар тандем), дресс-код нь нүдний шил, шивээс, тэжээвэр амьтан хөтөлсөн байх. Энд муур, нохойд зориулсан кафе төдийгүй биеийн тамирын заал, хими цэвэрлэгээний газар байдаг. Хоол хүнс - өөрийн эсвэл хөршийнхөө ногооны талбай, цэцэрлэгээс хураасан хүнс, ундаа- Chemex кофе эсвэл гараар хийсэн гэрийн шар айраг, хориотой хүнс - Voodoo эсвэл Blue Star Donuts-ийн гурилан бүтээгдэхүүн. Нутгийн оршин суугчид борооны усаа ач холбогдол өгч цуглуулдаг, мөн тахиа өсгөж, зөвхөн танил хүмүүсээсээ хоол хүнсээ авдаг. Портландад, АНУ-ын бусад хотуудад Макдоналдс, Тако Белл дүүрэн байдаг шиг, төдий чинээний олон фермерийн захууд байдаг.
Хоттой танилцан алхах үедээ, мэдээллийн самбаруудад анхаарлаа хандуулах нь чухал. Жүжигчилсэн тоглолтын гол дүрд тоглох тэмцээн, веган цувралын зохиол бичихэд оролцох, жимсний шар айрагны баярт оролцох зэрэг олон сайхан зүйлд оролцох боломжийг автоматаар нэмэгдүүлэх зүйлсийг санал болгож байдаг.
Портландын бичил шар айрагны үйлдвэрүүд Википедиа дээр тусдаа тайлбар нийтлэлтэй байдаг бөгөөд хотыг нь Бирвана гэсэн хошин нэрээр нэрлэсэн байдаг. Мөн кино театрын тууш сандлуудын оронд, шар айраг шимэн сууж кино үзэх гэрийн буйдантай movie brewpubs кино театрууд портландэд л байдаг. Санаанд оромгүй зүйлс: Портланд бол нэг хүнд ногдох баарны тоогоороо хамгийн ихэд ордог хот. Мөн Симпсоны төрсөн газар бөгөөд Ван Хоутен, Монтгомери Бернс, Фландерс, Куимби зэрэг нь портландийн жинхэнэ газруудын нэр юм.
Энэ хотын хүмүүсийн амьдралын гайхалтай хэв маягаас гадна энэ хотод бас ердийн үзмэрүүд бий. Жагсаалтын эхэнд, Powell’s Books лабиринт хэлбэрийн төөрдөг номын дэлгүүр бичигднэ. Энд зочдод гарах гарцаа олох картыг ороход нь өгдөг. Энд мөн "Runaways and Tramps" /Дүрвэгсэд ба тэнэмэлүүд/ номын зохиолчтой нүүр тулан уулзах эсвэл өөр нэр хүндтэй зохиолчидтой уулзаж болно.
Портландын өөр нэг чухал бэлэг тэмдэг бол музей, худалдааны дэлгүүр бүхий Nike-ийн төв байр, кампус юм. Шууд очоод орох боломжгүй байдаг тул урьдчилан захиалж очих хэрэгтэй.
Портландын олон үзэсгэлэнт газрууд нь байгалиасаа бүтээгдсэн гайхалтай тогтоцууд юм. Мөн эдгээрийн дунд маш чадварлагаар бүтээсэн хот унтаж буй галт уул эсвэл гейзер дээр байрладаг гэж харуулах хуурамч зүйл ч байна.
Дэлхийн 1-р дайны үед Европоос ирсэн сарнайн сортуудыг хадгалж хамгаалж байсан сарнайн цэцэрлэг, мөн портландын нутгаас гартал үргэлжлэх жим бүхий ой модтой Вашингтон парк байдаг. Харин жинхэнэ портландчүүдийн хувьд хамгийн дуртай аялал нь, хүрхрээ эсвэл уулын орой дээр хонох зугаалга бөгөөд эко чүдэнз, эко матрастай явахаа мартаж болохгүй байдаг.