November
26
2022
Anu.mn
Мэдээ
Таван өөр Америк: 5. Нью Орлеанс
Таван өөр Америк: 5. Нью Орлеанс
https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
Таван өөр Америк: 5. Нью Орлеанс
Photo by Steve Lussier on Unsplash

Нью Орлеанс

Франц-Испанийн Нью Орлеанс, Америкаас удаан хугацаагаар хөндий байсан бөгөөд АНУ-ыг нэрлэдэг доромж үг “Сэм авга” хоч энэ хотын боомтуудын нэгэнд анх гарч ирсэн гэдэг. Мөн тус хот Холбоонд элссэнийхээ дараа ч тусгаар байдлаа хадгалсаар ирсэн байдаг. Энэ хотын бүх зүйл ердийн Америк шиг харагддаггүй. Архитектур, уур амьсгал, үнэр, яриа зэрэг (олонхи Орлеанчууд зөвхөн франц хэлээр ярьдаг төдийгүй Америкийн англи хэлийг танихын аргагүй гуйвуулдаг) нь маш өөр юм.

Түүхийн хувьд Нью Орлеанс нь, Европын соёлыг агуулсан "үүр" байсаар ирсэн бөгөөд АНУ-ын анхны дуурь, кино театр, покер клуб, коктейлийн баар анх энд гарч ирж байв. Дээрх  зүйлс болон тус хотод хамгийн том Марди Грас багт наадам зохион байгуулагддаг зэргээс, Нью Орлеансийн амьдралын хэв маяг харагддаг. Мөн Нью Орлеанд хаа сайгүй, цаг наргүй архи ууж, бүжиглэхийг хуулиар зөвшөөрдөг. Түүнчилэн Twerk-ийг Майли Сайрус биш харин Нью Орлеанс зохион бүтээсэн юм

.Энэ хотод, 19-р зууны эхний хагаст ид шид, далд ертөнцөд итгэх үзэл дэлгэрч, үүнтэй холбоотой жааз хөгжим үүсч, үндэс сууриа тавьсан газар юм. Вуду илбэчдийн зан үйлийн талаар кино хийх моод гарч, киноны хөгжим шаардлагатай болсон бөгөөд домогт вуду тахилч Мари Лаво Африкийн цохиур, Европын гуулин хөгжимтэй хосолсон хөгжимтэй дуулж байх үед 20-р зууны гол хөгжмийн урсгал бий болжээ.

Жааз хөгжим байгаагүй бол рок одод,  Нью Орлеанд хамгийн шилдэг цомгоо бичихгүй байх байсан бөгөөд жааз хөгжимтэй холбоотой бас нэгэн сонирхолтой хотын домог байдаг байна. 19-р зуунд хотын хүн амын гуравны нэг нь шар чичрэг өвчнөөр нас барж, амьд хүмүүсийг үхэгсэд халдварлуулдаг гэсэн итгэл үнэмшил, цуу яриа нутгийн иргэдийн дунд тархжээ. Энэ шалтгааны улмаас нас барагсдыг Нью Орлеаны гудамжаар хамгийн нарийн төвөгтэй замаар, чих дүлийрүүлэм чангаар жааз хөгжим тоглон оршуулгын газарт хүргэх болсон бөгөөд ингэснээр үхэгсэд замаа алдан төөрч, гэртээ буцан ирж, хэн нэгэнд хор хөнөөл учруулахгүй гэсэн итгэл, ёс заншил дэлгэрсэн байна. Сохирхолтой нь, хотын бараг бүх аман зохиол нөгөө ертөнцтэй холбоотой байдаг. Орлеанд нас барагсдыг нүх ухаж оршуулдаггүй, учир нь булш эхний аадар бороонд усанд автагдах учираас газар дээр оршуулдаг. Тэгээд ч тэр үү, бэлхүүс хүртэл өндөртэй булшнуудын дунд гүн манан дунд алхаж явахад сүнс, цус сорогч, хий үзэгдэлд итгэж эхлэхээс өөр аргагүй болдог гэнэ.

.

Хотын хамгийн гэрэл гэгээтэй хэсэг бол, испаничуудын барьсан Францын хороолол юм (Түүхэн Францын хороолол 18-р зууны төгсгөлд галд сүйрсэн). Цэцгийн мандал бүхий эртний эдлэн газруудын дэргэдүүр, трамвай, авто машинууд түчигнэж, цаг хугацааны эрхээр байнгын бороонд цайж гандсан театрын барилгууд тус өргөн чөлөөнд дэлгүүрүүдээс ч олон байдаг. Мөн өргөн чөлөөний вандан сандал, кофены ширээнүүдийг үдшийн гоёлыг муухай болгохгүй байхаар зориудаар  тоноглосон байдаг. Энэхүү Гарден-дистрикт дүүрэгт та амьд, жинхэнэ өмнөдийн язгууртнууд, алдартнуудтай таарна. Энэ газар бүхэлдээ портик, кариатид, криптийн гэр бүлүүдээс бүрддэг.

Хотын бизнесийн дүүрэг Катрина хар салхинд маш их хохирол амссан юм. Энэ салхинд, асар том Superdome цэнгэлдэх хүрээлэнгийн дээвэр хүртэл тэсээгүй нуржээ. Олон мянган Нью Орлеанчуудын орогнох газар болсон энэхүү цэнгэлдэх хүрээлэнгийн нүцгэн каркасны гэрэл зургууд өнөөгийн Помпей хотын бэлгэ тэмдэг болжээ. Шинэ хотоос Пончартрейн нуурын дээгүүр нэг захаас нь нөгөө зах нь харагдахгүй  38 км асар урт далан гүүр оршдог. Мөн Канал гудамжны өндрийн эгц налуу зам нь, Миссисипигийн ландшафтыг бүх л сүр жавхлангаар нь үнэлэх, Шинэ Орлеанс баригдсан газрын голын алдартай тохойг харах боломж олгохоос гадна хотыг тойрон, дархан цаазат газрууд, тариалангийн талбай, намаг элбэг байдаг нь өмнөд Готик маягийн адал явдал эрэлхийлэгчидэд сайхан боломж олгодог байна.

Буцах
Сүүлд нэмэгдсэн
Newsletter - д бүртгүүлэх
Имэйл хаягаа бүртгүүлсэнээр та сонирхолтой мэдээ мэдээллийг өөрийн
имэйл хаяг дээр үнэ төлбөргүй хүлээн авах болно.
Logo
©2020 - 2024 Anu.mn, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.