August
29
2024
Anu.mn
Мэдээ
Техасын шүүх Байдены хууль бус цагаачдыг, хууль ёсны болгох хөтөлбөрийг хориглов
Техасын шүүх Байдены хууль бус цагаачдыг, хууль ёсны болгох хөтөлбөрийг хориглов
https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
Техасын шүүх Байдены хууль бус цагаачдыг, хууль ёсны болгох хөтөлбөрийг хориглов
Photo: Dreamstime.com/Tennesseewitney

8-р сарын 26-нд Техас мужийн шүүх АНУ-ын ерөнхийлөгч Жо Байдены, АНУ-ын иргэдтэй гэрлэсэн хууль бус цагаачдын эрх зүйн байдлын тухай заасан цагаачлалын хөтөлбөрийг түр хугацаагаар хаасан талаар CBS мэдээлэв.

Тойргийн шүүхийн шүүгч Ж.Кэмпбелл Баркерын хоригийн шийдвэр нь, өнгөрсөн долоо хоногт АНУ-д хууль ёсны статусгүй амьдарч буй хагас сая орчим цагаачдын хувьд нээгдсэн, цагаачдад байнгын оршин суух болон хэдхэн жилийн дотор АНУ-ын иргэншил авах хялбаршуулсан замыг олгох цагаачлалын томоохон хөтөлбөрийг зогсоожээ.

6-р сарын 18-нд Жо Байдены засаг захиргаа бичиг баримтгүй цагаачдыг хууль ёсны статустай болгох хялбар болгох хөтөлбөрийг зарласан бөгөөд АНУ-д 10-аас доошгүй жил оршин суусан, АНУ-ын иргэнтэй гэрлэсэнхүмүүст, ажиллах зөвшөөрөл, ногоон карт авах хүсэлт гаргах хугацаандаа АНУ-д гурван жил хүртэл оршин суух эрх олгох мөн, АНУ-д хууль бусаар амьдарч буй АНУ-ын иргэдийн эхнэр, нөхөр, хүүхдүүдийг "оршин суух зөвшөөрөл" авах хүсэлт гаргах, үүний дараа хурдан ногоон карт авах боломж олгох заалтуудтай байсан.Харин, хүнд гэмт хэрэг үйлдсэн ялтай хүмүүс энэ хөтөлбөрт хамрагдах боломжгүй байв. Байдены засаг захиргаа үүгээрээ, гэр бүлүүдийг хамтад нь байлгах гол өөрчлөлтийг хийсэн юм.

Гэтэл, Техас болон Бүгд найрамдахчуудын хяналтад байдаг бусад мужууд 8-р сарын 23-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ уг бодлого нь хууль бус цагаачлалыг дэмжиж байна гэж мэдэгджээ. Эдгээр мужууд Байдены засаг захиргааны бараг бүх томоохон цагаачлалын алхамуудыг эсэргүүцэж, ийм бодлого нь цагаачлалын тэнсэн суллах эрх мэдлийг урвуулан ашиглаж байна гэж үздэг.

8-р сарын 25-нд Баркер захиргааны тушаал гаргаж, Дотоодын аюулгүй байдлын яамнаас, "Keeping Families Together”-т өргөдөл гаргагчдад parole өгөхийг хориглосон бөгөөд хөтөлбөрийг түдгэлзүүлэх хугацаа 14 хоног байх боловч, сунгаж болох нөхцөлтэйгээр шийлвэрлэжээ. Одоо хөтөлбөрийн дагуу өргөдлийг зөвшөөрөх боломжгүй ч, хүлээж авахыг хориглоогүй байнаа юм.

Дотоодын аюулгүй байдлын яамны хэвлэлийн төлөөлөгч Нари Кетудат, 8-р сарын 26-нд тус агентлаг энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхээ зогсоосон гэж батласан мэдэгдэл хийжээ.

Буцах
Сүүлд нэмэгдсэн
Newsletter - д бүртгүүлэх
Имэйл хаягаа бүртгүүлсэнээр та сонирхолтой мэдээ мэдээллийг өөрийн
имэйл хаяг дээр үнэ төлбөргүй хүлээн авах болно.
Logo
©2020 - 2024 Anu.mn, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.