Дэлхийн хамгийн баян хүмүүс болон тэрбумтануудын багахан хэсэг нь Зул сарын баярыг гэртээ өнгөрөөхийг сонгодог, харин ихэнхи нь дуртай газрууддаа аялаж амардаг гэж Insider мэдээлэв.
Энэ нь Вайоминг дахь ранчо эсвэл Марта Винейард дахь далайн эрэг дээрх харш, эдгээрийн аль нь ч байсан тэд хамгийн том талбайтай байрыг эрэлхийлж байдаг, тиймээс бүхэл бүтэн гэр бүл хамтдаа цагийг өнгөрөөх боломжтой, том том байшингууд баригддаг болсон гэж LaLaLuxe тансаг загвар, худалдааны фирмийн үүсгэн байгуулагч Николь Поллард Бэйм ярьсан байна.
Колорадо цанын бааз нь, АНУ-д чинээлэг хүмүүсийн нягтаршилаараа хамгийн өндөр газар бөгөөд 67 оршин суугч тутамын нэг нь 30 сая доллар ба түүнээс дээш хөрөнгөтэй байдаг гэж Wealth-X мэдээлэв. Жефф Безос, Майкл Делл зэрэг тэрбумтнууд тэнд очдог байна.
Мөн АНУ-ын бусад алдартай цанын баазуудад Калифорни дахь Тахо нуур, Невада муж, Колорадо дахь Вейл багтдаг гэж тансаг, чинээлэг хүмүүсийн чиглэлээр мэргэшсэн зөвлөх үйлчилгээний Бартон компанийг үүсгэн байгуулагч Уинстон Честерфилд ярьжээ.
Честерфилд супер баячуудын тухай, "Тэд элит газруудтай, тогтсон хоттой газрууд руу явах дуртай.Тэд юу ч хийхийг хүсдэггүй, үйлчлүүлэхийг л хүсч, анхаарал халамж тавиулахыг хүсдэг." Китцбюхельд Японы Зума рестораны салбар, Курчевел хотод Cheval Blanc тансаг зэрэглэлийн зочид буудлын салбар байдаг. Дулааныг илүүд үздэг эсвэл далайн эрэг дээр амралтаа өнгөрөөхийг хүсдэг хүмүүсийн хувьд Карибын тэнгис нь алдартай газар хэвээр байна. Европт - Швейцарийн Gstaad, Verbier, жил бүр цанын уралдаанаараа алдартай Австрийн Китцбюхель, Францын Альпийн Куршевел. Эдгээр газрууд нь Дэвид, Виктория Бекхэм, Элтон Жон, хунтайж Уильям, Кейт Миддлтон зэрэг VIP хүмүүсийг хүлээн авч байсан гэдгээрээ алдартай ажээ.
Антигуа дахь Jumby Bay амралтын газарт, Опра Уинфри, Ричард Брэнсон нарын гэр байдаг. Эдгээр газрууд маш их алдартай. Эндхийн өрөөнүүд нэг шөнийн 2700 доллараас эхэлдэг ч, тэрбумтнууд нэг шөнийн 13300 долларын үнэтэй вилла хөлслөх нь ч бий. Өөр нэг алдартай сонголт бол Доминиканы Бүгд Найрамдах улсад байрлах "Аман" зочид буудал бөгөөд нэг өдрийн өрөө нь 2900-4200 долларын үнэтэй байдаг.
Харин Африк бол хосууд болон гэр бүлүүдийн аль алиных нь очих дуртай газар гэж Нью-Йоркт төвтэй Knightsbridge консьерж компанийн менежер Элизабет Браун ярьж байв.
Баян хүмүүс Кенийн Ол Жоги, Танзани дахь Саанане арлын үндэсний цэцэрлэгт хүрээлэн зэрэг газруудад хувийн вилла түрээслэдэг бөгөөд нэг шөнийн үнэ 40,000 долларын үнэтэй байдаг байна.