May
12
2024
Anu.mn
Мэдээ
Торнадо салхинд Оклахомагийн оршин суугч өртөж, ​​хүзүү нь хугарчээ
Торнадо салхинд Оклахомагийн оршин суугч өртөж, ​​хүзүү нь хугарчээ
https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
Торнадо салхинд Оклахомагийн оршин суугч өртөж, ​​хүзүү нь хугарчээ
Photo: iStock

Оклахома мужийн нэгэн залуу, хар салхины хүчинд автан, хөлөө алдаж унахдаа хүзүү нь хугарсан хүнд бэртэл авсан талаар DailyMail мэдээллээ.

Дөрөвдүгээр сарын 28-ны орой, Сульфур хотын төвийг хар салхи дайрах үед, Остин Томпсон аюулгүй газар олохоор гарч, хэдхэн алхаад хамгаалах байранд хүрч чадахгүй гэдгээ ойлгоод буцаж орохоор эргэх үедээ салхины хүчинд автан унахдаа, хүзүүнийх нь С6, С7 нугалам болон хамар нь хугарч, эрүү нь зүсэгдэн гучин оёдол хийлгэх шаардлагатай гэмтэл авсан байна. 

О.Томсон нь, Оклахома мужид өнгөрсөн амралтын өдрүүдэд болсон хар салхины улмаас, бэртэж гэмтсэн гурван зуу орчим хүний ​​нэг юм.

Тус мужид нийт дөрвөн хүн нас барсны нэг нь нярай хүүхэд байжээ.

Энэ өдрүүдэд, Оклахома мужид дор хаяж хорин хоёр хар салхи болсон гэж Үндэсний цаг уурын албанаас мэдээлжээ.

Сульфур хотын төв бараг сүйрч, машин, автобуснууд хаа сайгүй тархан хаягдаж, олон барилгуудын дээвэр хийсч, зарим нь нурсан байдалтай байна.

Хар салхи, хотын цэцэрлэгт хүрээлэнгийн том моднуудыг үндсээр нь хуулж хаяснаар, булгарсан мод, мөчрүүд нь хаа сайгүй тарж, замууд хаагджээ.

Оклахома, Канзас, Миссури, Арканзас, Техас мужууд нь, хар салхины хамгийн хүчтэй, хүнд цохилтод өртөөд байгаа юм.

Буцах
Сүүлд нэмэгдсэн
Newsletter - д бүртгүүлэх
Имэйл хаягаа бүртгүүлсэнээр та сонирхолтой мэдээ мэдээллийг өөрийн
имэйл хаяг дээр үнэ төлбөргүй хүлээн авах болно.
Logo
©2020 - 2025 Anu.mn, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.