December
11
2023
Anu.mn
Мэдээ
“Торнадогийн бүс” улам өргөжиж, АНУ 2024 онд хүчтэй шуурганд нэрвэгдэх магадлалтай байна
“Торнадогийн бүс” улам өргөжиж, АНУ 2024 онд хүчтэй шуурганд нэрвэгдэх магадлалтай байна
https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
“Торнадогийн бүс” улам өргөжиж, АНУ 2024 онд хүчтэй шуурганд нэрвэгдэх магадлалтай байна
Photo: IStock

2024 онд, уур амьсгалын өөрчлөлт болон Эль-Ниньогийн хүчин зүйлс давхцах ховор тохиолдол үүссэнээр идэвхтэй хар салхи олширч, Торнадогийн бүс илүү олон газар нутгийг хамрах болно гэж шинжээчид таамаглаж буй талаар мөн Торнадо болох бүс нутгуудад ямар мужууд орох талаар News Week мэдээлжээ.

AccuWeather-ийн мэдээлснээр, АНУ-д жил бүр 1200 орчим хар салхи болдог бөгөөд тэдгээрийн ихэнх нь, 1900-аад оны дундуур цаг уурчид тодорхойлсон АНУ-ын төв хэсгийн “Торнадогийн бүс”-д болдог. Торнадогийн бүс гэж, өмнөд Дакотагаас хойд Техас хүртэл үргэлжилдэг Канзас, Оклахома мужуудын эргэн тойронд хар салхи элбэг тохиолддог зурвас газрыг нэрлэж ирсэн боловч, сүүлийн жилүүдийн уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалж Торнадо бүс өөрчлөгдөж, өргөжсөн. Уур амьсгалын өөрчлөлт нь, бусад мужуудад хар салхи үүсэх хамгийн тохиромжтой нөхцлийг бүрдүүлж байгаа бөгөөд энэ нь ихэнх мужуудад ихэвчлэн хавар, зуны улиралд тохиолдож байдаг салхинаас илүү их, олон тооны хар салхи болно гэсэн үг юм. “Торнадо бүс” өмнөд болон зүүн зүгт Луизиана, Флорида, Техас руу тэлсэн гэж цаг уурчид үзэж байна.

2024 оны хар салхины улирал, Эль Ниньо болон бусад цаг уурын хүчин зүйлсийн нөлөөгөөр идэвхтэй байх төлөвтэй байна. 2024 онд 1207 хар салхи болно гэсэн таамаглал гарсан нь дунджаас арай дээгүүр байгаа юм. Хамгийн их тооны хар салхи болох мужууд бол Техас (150), Оклахома, Канзас (тус бүр 90) гэжээ.

“Энэ жил, Номхон далайн Эль-Ниньогийн дулаан цаг агаарын нөхцөл нь, Номхон далайн хойд хэсгийн хэлбэлзэл (NPO) буюу Номхон далайн хойд хэсэгт тохиолддог агаарын даралт болон далайн гадаргын температурын хэлбэлзэлтэй нийлнэ. Энэ нь, Их болон Өмнөд тал нутагт идэвхтэй хар салхины улирал үүсгэж болзошгүй "ховор тохиолдол”. Урд өмнө болж байсан иймэрхүү тохиолдлын үед, хар салхи хаврын улиралд өмнөдийн тал нутгаар эрчимжиж, харин өвлийн улиралд АНУ-ын өмнөд хэсэгт хүчтэй байсан нь ажиглагдаж байсан" гэж Цаг уур судлаач РидТиммер бичжээ.

Гэхдээ цаг уурчид, АНУ-ын зүүн болон өмнөд хэсэгт цаг агаар урд өмнөхөөс таатай байна. NPO болон El Niño-ийн хослол нь, хар салхийг Мексикийн булангийн эрэг хавь руу шилжүүлж, Техасын зүүн өмнөд хэсэг, Флоридагийн баруун эрэгт хүргэж болзошгүй гэж таамаглаж байна . Үүнтэй төстэй үзэгдэл 1997-1998 оны Эль Ниньогийн улирлын үеэр ажиглагдсан бөгөөд энэ нь, Флоридагийн түүхэн дэх хамгийн их хор хөнөөлтэй хар салхины нэг болж, Киссимми мужид хэдэн арван хүн амиа алдаж, олон зуун хүн шархадсан гамшигт үзэгдэл болж байжээ.

Буцах
Сүүлд нэмэгдсэн
Newsletter - д бүртгүүлэх
Имэйл хаягаа бүртгүүлсэнээр та сонирхолтой мэдээ мэдээллийг өөрийн
имэйл хаяг дээр үнэ төлбөргүй хүлээн авах болно.
Logo
©2020 - 2024 Anu.mn, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.