March
11
2025
Anu.mn
Мэдээ
Трамп бүх цагаачдыг, бүртгүүлж, биометрийн мэдээллээ өгөхийг шаардав
Трамп бүх цагаачдыг, бүртгүүлж, биометрийн мэдээллээ өгөхийг шаардав
https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
Трамп бүх цагаачдыг, бүртгүүлж, биометрийн мэдээллээ өгөхийг шаардав
Photo: Mathias Rosenthal | Dreamstime.com

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, АНУ дахь цагаачдад тавих хяналтыг чангатгах,"Америкийн ард түмнийг түрэмгийллээс хамгаалах тухай" захирамжид гарын үсэг зурлаа. Одоо тус улсад 30 хоногоос дээш хугацаагаар оршин суух бүх гадаадын иргэд бүртгүүлж, хурууны хээгээ өгөх шаардлагатай болсон гэж USCIS-ийн цахим хуудсанд мэдээлжээ.

Энэ дүрэм өмнө нь байсан боловч, хэрэгжилтэд нь онцгой хяналт тавьдаггүй байсан бөгөөд бүртгэлийн механизм нь тодорхойгүйгээс цагаачид энэ шаардлагыг биелүүлж чаддагүй байжээ. Одоо эрх баригчид энэ асуудлыг хэрэгжүүлэх шинэ журам нэвтрүүлж байна. Тус улсад ирэгсэд, энэ дүрмийг мэдэхгүй, бүртгүүлэх боломжгүй байсан гэх аргагүй болох аж.

Уг дүрмээр:

Тус улсад ирээд бүртгүүлээгүй, АНУ-д 30-аас дээш хоног үлдсэн 14 ба түүнээс дээш насны бүх гадаадын иргэд, 30 хоногийн дотор бүртгүүлэх хүсэлт гаргах ёстой.

Эцэг эх, асран хамгаалагч нь 14-өөс доош насны хүүхдүүдээ, АНУ-д 30 хоногоос дээш хугацаагаар байх тохиолдолд бүртгүүлэх шаардлагатай.

14 нас хүрсэн хүүхэд төрсөн өдрөөсөө хойш 30 хоногийн дотор дахин бүртгүүлэх, хурууны хээ авах хүсэлтээ гаргах ёстой.

Бүртгүүлсний дараа юу болох вэ?

Бүртгэлийн журам, хурууны хээг өгсний дараа (хэрэв энэ нь тодорхой хүнд хамаарахгүй бол) цагаачийг баталгаажуулах баримт бичгийг олгоно. 18-аас дээш насны бүх гадаадын иргэд энэ баримт бичгийг байнга авч явах ёстой.

Бүртгүүлэхгүй бол яах вэ?

Эдгээр дүрмийг зөрчсөн тохиолдолд торгууль, эрүүгийн хариуцлага хүлээлгэх зэрэг захиргааны болон эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг.

Энэ дүрэм хэнд хамаарахгүй вэ?

Тусгай журмын дагуу хилээр нэвтэрсэн Канадын уугуул индианчууд.

АНУ-д бүртгүүлэхгүйгээр нэвтрэх эрхтэй Кикапу овгийн гишүүд.

Хэнийг бүртгэлтэй гэж үзэх вэ?

Хэрэв хүн ногоон карт, ажил эрхлэх зөвшөөрлийн бичиг баримт (EAD) эсвэл бүртгэлээ баталгаажуулсан цагаачлалын бусад албан ёсны бичиг баримттай бол дахин бүртгүүлэх шаардлагагүй. Үүнд:

Байнгын оршин суугчид (ногоон карт эзэмшигчид).

Тус улсад түр оршин суух зөвшөөрөл авсан хүмүүс (түүний хугацаа нь дууссан байсан ч).

АНУ-д нэвтрэхээс өмнө виз авсан хүмүүс.

АНУ-д ажиллах бичиг баримт олгогдсон хүмүүс.

Ногоон карт авах хүсэлт гаргасан хүмүүс (татгалзсан ч гэсэн).

Бүртгэл хэрхэн явагдах вэ?

2025 оны 2-р сарын 25-ны өдөр цахим бүртгэлийн шинэ системийг нэвтрүүлсэн. Бүртгүүлэх шаардлагатай хэн бүхэнд USCIS-ийн вэб сайтад урьдчилан бүртгэл үүсгэхийг зөвлөж байна. Эцэг эхчүүд өөрсдийн аккаунтаар дамжуулан хүүхдээ бүртгүүлэх боломжтой.

Дэлгэрэнгүй мэдээлэл ойрын өдрүүдэд танилцуулагдна. Мөн эрх баригчид, сонор сэрэмжтэй байхыг сануулж, хуурамч бүртгэлийн үйлчилгээг санал болгож эхлэх боломжтой луйварчдын талаар анхааруулж байна.

Буцах
Сүүлд нэмэгдсэн
Newsletter - д бүртгүүлэх
Имэйл хаягаа бүртгүүлсэнээр та сонирхолтой мэдээ мэдээллийг өөрийн
имэйл хаяг дээр үнэ төлбөргүй хүлээн авах болно.
Logo
©2020 - 2025 Anu.mn, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.