АНУ-ын 47 дахь ерөнхийлөгч Дональд Трампын хувийн алтны мэргэжилтэн, Цагаан ордныг мөрөөдлийнх нь алтадмал ордон болгон хувиргахад нь тусалж байна. Yahoo төрийн тэргүүний "алтны халуурал"-ын талаар мэдээлэв.
Сүүлийн хэдэн долоо хоногт ерөнхийлөгч, Цагаан ордны дотоод засал чимэглэлийг өөрийн хүсэл, хэв маягт тохируулан шинэчилж байгаа бөгөөд АНУ-ын ерөнхийлөгчийн албан ёсны өргөө болон түүний олон эд хөрөнгө, ялангуяа Флорида дахь Мар-а-Лаго клубыг алтаар чимэглэсэн мэргэжилтэн ажиллаж байна.
Өнгөрсөн гуравдугаар сард Трамп Лаура Инграхамтай хийсэн ярилцлагадаа, алтан чимэглэл, хийцүүдийнхээ талаар дурдаж байсан юм. Тэрээр ярилцлагадаа, “Зууван албаны өрөөг, бага зэрэг амь оруулах хэрэгтэй. Сахиусан тэнгэрүүд аз авчирдаг гэж ярьдаг. Энэ улсад, сүүлийн дөрвөн жилийн хугацаанд хийсэн зүйлээс харахад бидэнд маш их аз хэрэгтэй байна. Алтны буяныг сахиусан тэнгэрүүдийн бэлгэдэл гэж үздэг” гэж ярьж байсан ажээ.
Энэхүү төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхийн тулд Трамп, Флоридагийн нэгэн залуугаас тусламж хүсч, зөвлөхүүд нь түүнийг "алтан залуу" хэмээн нэрлэж, түүнийг Air Force One онгоцоор Цагаан ордон руу авчирсан байна. Жон Икарт гэдэг энэ залуу, Өмнөд Флорида мужийн ”үнэт улаан модны мужаан” юм. Тэрээр Mar-a-Lago-д ижил төстэй төслүүд дээр ажиллаж байсан. Харин одоо Зууван танхимыг чимэх захиалгат алтан чимэглэлийг төлөвлөхөд тусалж байна гэж мэдэгджээ.
Икарт, Зууван танхимын камины тавиурууд болон түүнийг ороосон хээг алтадхаар төлөвлөсөн. Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Каролин Левитт, "Энэ бол алтан үеийн алтан танхим болно" гэж ярьжээ.
Засварын ажлыг Трамп өөрийн биеэр удирдаж буй бололтой. Тэр Цагаан ордонд байрлуулахын тулд Мар-а-Лаго хотоос алтан Сахиусан тэнгэрийн дүрсүүдийг авчирсан ажээ.
Зууван тахимын сүүлийн үеийн гэрэл зургууд Трампын засварын ажлын цар хүрээг харуулж, Байдены засаг захиргааны үед нэгэн цагт тэнд байсан ургамлуудыг орлуулж, алтлаг чимэглэлтэй алтан цомуудыг тавиур дээр байрлуулсан байгаа нь, мөн оффисын хэмжээнд ерөнхийлөгчийн хөргийн тоог нэмэгдүүлж, өмнө нь Рональд Рейганы хэрэглэж байсан хар хөх өнгийн хивсэнцэрийг зөөлөн шаргал өнгийн хивсээр сольсон нь харагдаж байгаа юм.
Зууван танхимын гадна, ерөнхийлөгч өөрийн нэрээр нэрлэсэн алтан хаяг өлгөсөн. Үүнээс гадна тэрээр, Цагаан ордны сарнайн цэцэрлэгт хүрээлэнд террас барьж, зүүн жигүүрийг нь бүжгийн танхим болгон өргөтгөх төлөвлөгөөгөө танилцуулсан байна.