АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Дональд Трамп, 9-р сарын 12-нд Аризона мужийн Тусон хотод болсон сонгуулийн сурталчилгааны цуглаан дээр "Таны илүү цагаар ажилласан цагт татвар ногдуулахгүй" гэж мэдэгджээ. Тэрээр Нийгмийн даатгалын хөнгөлөлт, үйлчилгээний ажилтнуудад зориулсан зөвлөмжийн татварыг зогсооно гэж амласан гэж Fox News мэдээлэв.
Трамп, татварын хөнгөлөлтүүдийн хүрээнд илүү цагийн цалингийн татварыг тэглэнэ гэж амлаж байгаа бөгөөд энэ нь ажилчдад илүү их орлого өгнө гэсэн үг юм. “Ингэснээр, хүмүүст илүү их ажиллах урам зориг өгнө. Мөн компаниудад ч ашигтай. Илүү цагаар ажилладаг хүмүүс бол манай улсын хамгийн шаргуу хөдөлмөр эрхэлдэг иргэд болох цагдаа, сувилагч, үйлдвэрийн ажилчид, барилгын ажилчид, ачааны машины жолооч, машинистуудюм. Удаан хугацааны туршид Вашингтон тэднийг тоохгүй байсаар ирсэн. Тиймээс бид, долоо хоногт 40-өөс дээш цагаар илүү цагаар ажилладаг бол, илүү цагийн мөнгөнд татвар ногдуулахгүй.” гэсэн байна. тэрээр, Ерөнхийлөгч Байден 2020 оны сонгуульд хэдхэн мянган саналаар ялалт байгуулсан гэж ярих үедээ энэ амлалтаа өгчээ. Одоо Трамп Аризонаг өөрийн талд авч, "улаан" муж (Бүгд найрамдах) болгохыг хүсч байна.
Трамп мөн үүний зэрэгцээ, Нийгмийн даатгалын тэтгэмж болон үйлчилгээний ажилчдын “цайны мөнгө”-ийгтатвараас ангижруулахаа амласан. (Дэд ерөнхийлөгч Камала Харрис мөн адил цайны мөнгөтэй холбоотой ийм амлалт өгсөн.) Үүнээс гадна Трамп хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлнэ гэж амлав.
Харин, Төсвийн хариуцлагын хорооноос орлогын албан татварыг халж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлснээр 10 жилийн хугацаанд улсын төсвийн алдагдлыг 100-200 тэрбум доллараар нэмэгдүүлнэ гэж тооцоолжээ.
Төсвийн хариуцлагын Хороо (CRFB) нь АНУ-ын холбооны засгийн газрын санхүүгийн байдалд дүн шинжилгээ хийж, хяналт тавьдаг бие даасан, нам бус ашгийн бус байгууллага бөгөөд Хорооны үндсэн зорилго нь, төсвийн тогтвортой бодлогыг дэмжих, холбооны төсвийн алдагдлыг бууруулах явдал юм.