July
22
2024
Anu.mn
Мэдээ
Трамп хууль бус цагаачдыг бөөнөөр нь албадан гаргана гэж амласан, үүнд нь маш их мөнгө шаа ...
Трамп хууль бус цагаачдыг бөөнөөр нь албадан гаргана гэж амласан, үүнд нь маш их мөнгө шаардагдна
https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
Трамп хууль бус цагаачдыг бөөнөөр нь албадан гаргана гэж амласан, үүнд нь маш их мөнгө шаардагдна
Photo: Shutterstock

Дональд Трамп сонгуульд ялбал, АНУ-ын түүхэн дэх хамгийн том албадан гаргах кампанит ажил явуулна гэж амлажээ. Гэвч шинжээчид, энэхүү албадан гаргах зардалд асар их мөнгө шаардагдна, эргэлзээтэй асуудал гэж үзэж буйг NBC News мэдээлэв.

Дональд Трампын ерөнхийлөгчөөр ажиллаж байх үед цагаачлалын албанд удирдах албан тушаал хашиж байсан хоёр ажилтан, "Америкийн түүхэн дэх хамгийн том албадан гаргах кампанит ажил"-ыг хэрэгжүүлэхийн тулд "төрийн хэмжээний" хүчин чармайлт шаардагдана, мөн албадан гаргах хүмүүсийн нарийн тоог тогтооход хэцүү байна. 6 сарын 29-нд болсон мэтгэлцээний үеэр Трамп, АНУ-д 18 сая хууль бус цагаач байгаа гэж хэлж байсан. Гэвч энэ тоо 30 саяд хүрч магадгүй гэж мэдэгджээ.

Засгийн газраас явуулсан тооцоо буюу 2022 оны нэгдүгээр сарын 1-ний байдлаар, АНУ-д бичиг баримтгүй 11 сая хүрэхгүй цагаач амьдарч байна гэсэн үзүүлэлт гарсан нь, 2020 оны үетэй харьцуулахад 500 мянгаар нэмэгдсэн, харин 2010 онд 11.6 сая байснаас буурсан нь харагджээ. Сүүлийн хоёр жил хагасын хугацаанд, хэчнээн гадаадын иргэн АНУ-д ирсэн, статусаа хэчнээн нь өөрчилсөн болон мөн сайн дураараа тус улсаас хэчнээн нь гарсан зэрэг нь тодорхойгүй байна.

Цагаачлал, Гаалийн албаны (ICE) мэдээлснээр, Трампыг ерөнхийлөгч байх хугацаанд 935,089 орчим хүнийг албадан гаргасан бол, Байденыг ерөнхийлөгч байх хугацаанд энэ оны хоёрдугаар сарын байдлаар 339,751 орчим хүнийг албадан гаргажээ.

Трампын ICE захирлын үүрэг гүйцэтгэгч асан Том Хоман, "2025 он хүртэл хүлээ. Трамп нэгдүгээр сард буцаж ирнэ. Би түүний төлөө, энэ улсад урьд өмнө хэзээ ч байгаагүй албадан гаргах кампанит ажлыг удирдана."гэсэн бол, Трампын сонгуулийн кампанит ажлын хэвлэлийн төлөөлөгч Каролин Левитт, “Америкчуудын дийлэнх нь хууль бус цагаачдыг бөөнөөр нь албадан гаргахыг хүсч байна. Ерөнхийлөгч Трамп Цагаан ордонд буцаж ирсэн эхний өдрөөс хууль бус цагаачдыг албадан гаргах, хууль дээдлэх ёсыг сэргээх томоохон ажиллагааг эхлүүлнэ." гэж тус тус мэдэгдсэн байна.

ICE-ийн захирлын үүрэг гүйцэтгэгч Патрик Ж.Лечлейтнер, “Албадан гаргах ажиллагаа нь нарийн төвөгтэй логистик шаарддаг төвөгтэй үйл явц, Зөвхөн онгоцонд суулгаад явуулах асуудал биш, мөн тэднийг явуулах онгоцны хүртээмж чухал. Мөн хүлээн авагч орнуудтай хэлэлцээр хийх шаардлагатай болно. Тийз болон бүх ложистикийг цэгцлэх хэрэгтэй. Хоригдоогүй байгаа хүмүүсийг албадан гаргахад олон жил шаардагдана. Үүнд асар их нөөц шаардлагатай” гэжээ.

Сан Диегогийн Калифорнийн Их Сургуулийн хот судлал, төлөвлөлтийн профессор, сүүлийн 10 жилийн хугацаанд албадан гаргах мэдээллийг судалж буй Абигаил Эндрюс, бөөнөөр албадан гаргах ажиллагааг эргэлзээтэй гэж үзэж байна. Тэрээр, “Одоо байгаа цагаачлалын ажилтнуудын хүч хүрэхгүй. 12 сая хууль бус цагаачидыг хянах болон логистикийг шийдэх арга байхгүй. байгаа. Ихэнх албадан гаргагдсан хүмүүс, ICE-ийн ажилтнуудад баривчилагдаагүй, харин замын хөдөлгөөний дүрэм зөрчих зэрэг бусад зөрчлүүдээс болж цагдаа нарт баривчилагдсан байдгийг. ICE-ийн баривчлах байранд шилжүүлж буцаадаг. Ялангуяа, хүчирхийллийн ноцтой гэмт хэрэгт ял шийтгүүлсэн эсвэл сэжиглэгдсэн хүмүүс дээр хэрэгжүүлдэг. Гэвч судалгаагаар, цагаачид дундаж америкчуудаас бага гэмт хэрэг үйлддэг.” гэж ярьжээ.

2023 онд тэтгэвэртээ гарсан, одоо Техасын Олон нийтийн бодлогын сангийн ахлах ажилтан Аммон Блэйр, "Нэгдүгээрт, энэ бол улс төрийн амиа хорлолт, хоёрдугаарт бид үндэсний аюулгүй байдлын асуудалд анхаарлаа хандуулах хэрэгтэй гэж бодож байна. Ийм хэмжээний үйл ажиллагаа явуулахад орон нутгийн цагдаагийн томоохон оролцоо шаардагдана. Бидэнд тийм хэмжээний ажиллах хүч, орон зай байхгүй. Хүүхдүүдийг албадан гаргах нь нийгмийн дургүйцэлд хүргэж болзошгүй” гэж мөн эргэлзэж буйгаа илэрхийлсэн байна. Трампын удирдлаган дор Гааль, хил хамгаалах комиссарын үүрэг гүйцэтгэгч асан, одоо “Heritage Foundation” консерватив судалгааны төвийн зочин ажилтан Марк Морган, “Олноор нь албадан гаргах нь энгийн гэр бүлд бус харин ноцтой гэмт хэрэг үйлдсэн хүмүүс рүү чиглэх ёстой гэж үзэж байна

Ийм хэмжээний ажиллагааны зардал асар их байх болно. ICE-ийн тээвэрлэлт, албадан гаргах төсөв 2023 онд 420 сая доллар байхад, 142,580 хүнийг албадан гаргажээ. Албадан гаргах зардал нь улс орон бүрт харилцан адилгүй байдаг. Үүнд, нислэгийн зардал, аюулгүй байдлын шаардлага, захиалгат нислэгийн хэрэглээ зэрэг хувьсагчдыг багтаадаг. 10 сая хүнийг албадан гаргах нь АНУ-д хэдэн арван тэрбум долларын хохирол учруулах юм. Мөн сая сая хууль бус цагаачдыг албадан гаргахаасаа өмнө эхлээд баривчлан хаа нэг газар байрлуулах ёстой болно. Одоогийн байдлаар ICE нь 200 шорон, хорих төвд 41,500 ортой, нэг ор нь жилд 57,378 долларын үнэтэй байдаг. Хэрэв бөөнөөр нь албадан гаргавал төрөөс, өөр олон газрууд байгуулах шаардлагатай болно.

Бөөнөөр албадан гаргахыг дэмжигчид, бичиг баримтгүй цагаачдыг саатуулах, албадан гаргах зардал нь, бичиг баримтгүй иргэдээс боловсрол, эрүүл мэндийн салбарт ихээхэн хэмнэлт үзүүлдэгээр нөхөгднө гэж үздэг бөгөөд иргэн хүүхдүүд, бичиг баримтгүй эцэг эх гэх мэт холимог статустай гэр бүлүүдийн хувьд нэг гишүүнийг нь албадан гаргахад, салахгүйн тулд тухайн гэр бүл бүгдээрээ АНУ-аас явна гэж тооцож байгаа бөгөөд Цагдан хорих лагерь байгуулах эсвэл цагаачдыг гадаадын цэргийн бааз руу шилжүүлэхэд оролцдог Пентагон зэрэг агентлагуудын дэмжлэг шаардлагатай. Дотоод хэргийн яам ч оролцох болно. Мөн, Хууль зүйн яам, Хар тамхитай тэмцэх газар, харгалзах хүнгүй хүүхдийг саатуулах үүрэгтэй Эрүүл мэнд, үйлчилгээний газартай хамтран ажиллах шаардлагатай гэж үзэж байна.

Цагаачдын эрхийг хамгаалдаг Цагаачлалын судалгааны төвийн гүйцэтгэх захирал Марио Рассел, “Сая сая хүнийг албадан гаргахад бүх шатны засгийн газрын оролцоо шаардлагатай. Гэхдээ энэ нь, асар их зардалтай, үр ашиггүй, тэр дундаа туйлын харгис хэрцгий ажиллагаа болно. Тус улсын хууль бус хүн амын 50 орчим хувь нь визний хугацаа хэтрүүлсэн хүмүүс. Эдгээр хүмүүсийн зарим нь Dreamer статустай, түр ажлын байртай эсвэл орогнол авах үйл явцын хүлээлтэд байгаа хүмүүс юм. 2017 онд Трамп тангараг өргөхийн өмнө бид, бөөнөөр албадан гаргах хувилбарт бэлтгэж байсан гэвч, сая саяар нь цагаачдыг албадан гаргаагүй. Харин энэ удаад энэ нь, бодит заналхийлэл үү эсвэл зүгээр л ярьж байна уу гэдгийг таах л үлдлээ" гэж ярьжээ.

Буцах
Сүүлд нэмэгдсэн
Newsletter - д бүртгүүлэх
Имэйл хаягаа бүртгүүлсэнээр та сонирхолтой мэдээ мэдээллийг өөрийн
имэйл хаяг дээр үнэ төлбөргүй хүлээн авах болно.
Logo
©2020 - 2024 Anu.mn, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.