Тэр хоёрын нэг нь номонд дуртайгаараа алдартай, харин нөгөө нь Fox News болон шөнийн кабелийн телевизийн том шүтэн бишрэгч юм. Гэсэн хэдий ч, Ерөнхийлөгч Трамп, Барак Обама хоёр хоёулаа уран зохиолын тухайд нийтлэг нэг зүйлтэй бөгөөд тэд олон нийтэд номнууд санал болгох чин хүсэлтэй хүмүүс юм.
2018 оны турш, Трамп өөрийн Твиттер хуудсандаа олон номыг санал болгон бичдэг байсан ("Шилдэг 10"-ыг нь, The Guardian эмхэтгэсэн), харин Обама Цагаан ордонд ирэхээсээ өмнө болон байх хугацаандаа ток шоу, мэдээний ярилцлагад дуртай, уншсан зүйлсийнхээ талаар дэлгэрэнгүй бичдэг байв.
Харин Трамп, Обама хоёрын санал болгодог номнууд хэр ялгаатай байдаг вэ?
Намтар
Обамагийн сонголт: Фред Каплан "Линкольн: Зохиолчийн намтар". Обама "Линколныг ихэвчлэн дахин дахин уншиж урам зориг авдаг” гэсэн байдаг.
Трампын сонголт: “Дональд Ж.Трампын итгэл” Дэвид Броуди, Скотт Лэмб нарын сүнслэг итгэлийн намтар. Тэрээр,“Маш сонирхолтой, сайхан таашаал авна” гэж зөвлөдөг байна.
Эдийн засаг
Обамагийн сонголт: Адам Смитийн "Үндэстнүүдийн баялаг"
Трампын сонголт: Стивен Мур, Артур Б.Лаффер нарын "Трампономикс: Эдийн засгийг сэргээх Америкийн анхны төлөвлөгөө"
Түүх
Обамагийн сонголт: "Сүнсний дайн: ЗХУ-ын довтолгооноос 2001 оны 9-р сарын 10 хүртэлх ТТГ, Афганистан, Бин Ладены нууц түүх" Стив Колл. Обама энэ номыг 2008 онд албан тушаалдаа орохоор бэлтгэж байхдаа уншсан.
Трампын сонголт: "Оросын хууран мэхлэлт: Хууль бус схем" Грегг Жарретт. Тэрээр,"Энэ бол шившиглэдсэн хүмүүсийн хууль бусаар эхлүүлсэн хуурамч зүйл. Гайхалтай ном!" гэдэг.
Улс төр
Обамагийн сонголт: "Тодорхойлох мөч: Германы зуун хоног ба найдварын ялалт" Жонатан Алтер. Обама 2009 онд "60 минут" нэвтрүүлэгт, энэ номыг уншсан тухайгаа дурссан нь Опрагийн түвшнийхэнд уг номын талаар шуугиан дэгдээсэн.
Трампын сонголт: "Худалч, удирдагч, либералууд" Жанин Пирро. Трамп, "Манай агуу шүүгч Жанин Пирро шинэ ном гаргалаа... гайхалтай! зөгнөл" гэж байв.
Сэтгэл судлал
Обамагийн сонголт: “Хурдан ба удаан сэтгэх нь” Даниел Каннеман. Обама 2013 онд эдийн засгийн салбарт Нобелийн шагнал хүртсэн сэтгэл зүйчийг Ерөнхийлөгчийн эрх чөлөөний одонгоор шагнасан юм.
Трампын сонголт: "Галзуу улс төр: Галзуурсан ертөнцөд эрүүл саруул байх нь" Жина Лоудон
Жүжиг
Обамагийн сонголт: Нил Стефенсоны "Долоо". Обама 2016 оны зуны уншлагын жагсаалтдаа хүн төрөлхтөн оршин тогтнохын төлөө тэмцэж буй 880 хуудас бүхий энэхүү таамаглалын романыг сонгож байв.
Трампын сонголт: Шон Спайсерын "Брифинг: Улс төр, хэвлэл ба Ерөнхийлөгч". Тэрээр, "Түүхийг зүрх сэтгэл, мэдлэг хоёрын аль алинаар нь өгүүлсэн үнэхээр сайн ном!" гэж тодорхойлжээ.