АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трампын хоёр дахь бүрэн эрхийн хугацааны үйл ажиллагаанаас америкчуудын хүлээх хүлээлт янз бүр байгаа бөгөөд түүний тавьсан зорилтуудын зарим нь биелэх боломжтой мэт байгаа хэдий ч, сонгогчид зарим амлалтуудад нь төдийлөн итгэхгүй байна гэж Gallup бичжээ.
Хамгийн том хүлээлт нь, Трамп хууль бус цагаачлалыг хянана гэсэн амлалт бөгөөд үүнд америкийн насанд хүрэгчдийн 68% нь итгэж байна. Энэ нь ажилгүйдлийг бууруулж, улс орныг терроризмоос хамгаалж, эдийн засгийгсайжруулж, дайнаас зайлсхийж, татварыг бууруулж, гэмт хэргийн гаралтыг бууруулна гэж үзэж байна.
Харин эсрэгээр ихэнх америкчууд Трампыг, улс орныхоо улс төрийн хагаралыг намжаах, хүрээлэн буй орчныг сайжруулах, эрүүл мэндийн тогтолцоог шинэчлэх, арьсны өнгөний үзлийг багасгах, боловсролын түвшинг дээшлүүлэх, холбооны төсвийн алдагдлыг бууруулах, үндэстний цөөнх болон ядуучуудын амьдралын нөхцөл байдлыг сайжруулах, бараа бүтээгдэхүүний үнийг бууруулах тал дээр өөрчлөлт хийж чадна гэж бодохгүй байна гэдгээ илэрхийлжээ. Холбооны засгийн газрын үйл ажиллагааг сайжруулах, хилийн чанадад АНУ-ыг хүндэтгэх түвшинг нэмэгдүүлэх гэсэн хоёр асуудал дээр, судалгаанд хамрагдагсдын тал хувь нь түүнийг амжилтанд хүрнэ, харин тал нь эргэлзэж байна гэжээ.
Трампын хоёр дахь бүрэн эрхийнхээ хугацаанд хийх ажлуудаас хүлээх хүлээлт (2024)
Трампын намын харьяалал нь, америкчуудын хүлээлтэд хүчтэй нөлөөлж байна.
Трамп II ба Трамп I
Gallup мөн, Трампын 2016 онд сонгогдох үеийн хүлээлтийг одоогийнхтой харьцуулан үнэлжээ.
Одоо, Трамп улс орноо дайн тулаанаас хол байлгана гэдэгт итгэж буй хүмүүсийн тоо 17 хувиар нэмэгдэж, 55% болжээ. 2016 онд дийлэнх нь (57%) түүнийг дайнаас зайлсхийж чадна гэдэгт эргэлзэж байсан. Энэ нь, Трампын үед Орос Украины дайн, Израиль, Хамасын дайн болохгүй байх байсан, тэр одоо энэ хоёр дайныг хурдан дуусгана, анхны бүрэн эрхийн хугацаандаа "Ганц ч шинэ дайн эхлээгүй" гэж үзсэнтэй холбоотой байна.
Түүнчлэн түүнийг хууль бус цагаачлалыг хянаж чадна гэсэн итгэл 2016 оноос хойш 9 пунктээр өссөн бол гэмт хэргийн гаралт буурна гэсэн хүлээлт 8 пунктээр, арьс өнгөний харилцаа сайжирна гэсэн хүлээлт 6 пунктээр нэмэгдсэн, гэхдээ арьс өнгөний асуудлын таамаглал сөрөг хэвээр байна.
Мөн америкчууд 2024 онд, 2016 онтой харьцуулахад Трамп эрүүл мэнд, боловсролын түвшинг сайжруулна гэсэн дээр итгэлгүй байгаа бөгөөд өөдрөг төсөөлөл нь, 12, 10 пунктээр тус тус буурсан бөгөөд 2016 онд Трампын удирдлаган дор эдгээр салбарт ахиц дэвшил гарна гэж найдаж байсан, харин одоо итгэхгүй байна.
Мөн улс орныхоо улс төрийн зөрчилдөөнийг намжаах чадвараараа түүний рейтинг 6 пунктээр (33% хүртэл) буурсан байна.
Дональд Трампын, ерөнхийлөгчийн эхний болон хоёр дахь бүрэн эрхийн талаарх харьцуулалт ба таамаглал:
Мөн Gallup, ерөнхийлөгчидийн сонгогдох үеийн хүлээлтүүдийг харьцуулсан.
Дүгнэлт
Трампын засаг захиргаа одоо юунд хүрч болох талаар америкчууд даруухан хүлээлттэй байгаа бөгөөд амжилт, бүтэлгүйтлийг тэнцүү хэмжээгээр таамаглаж, харин хууль бус цагаачлалыг хянах, гэмт хэргийн гаралтыг бууруулахад түүнийг амжилтанд хүрнэ гэсэн хүлээлт нь өндөр байна. Түүнийг эдгээр салбарт бусад ерөнхийлөгчөөс илүү сайн ажиллана гэж хүлээж байгаа америкчуудын тоо нэмэгдсээр байгаа ажээ.
Трампын улс орныг дайнаас зайлсхийлгэх чадварт итгэх итгэл нь, бусад зорилгууддаа хүрнэ гэх итгэлээс бага байгаа боловч, түүнийг амжилтанд хүрнэ гэдэгт итгэдэг америкчуудын тоо огцом нэмэгдэж байна.