November
13
2024
Anu.mn
Мэдээ
Украйны дайныг Трамп, 90 хоногийн дотор зогсооно гэж букмейкерүүд буюу бооцооны компаниуд ...
Украйны дайныг Трамп, 90 хоногийн дотор зогсооно гэж букмейкерүүд буюу бооцооны компаниуд мөрийцөж байна
https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
Украйны дайныг Трамп, 90 хоногийн дотор зогсооно гэж букмейкерүүд буюу бооцооны компаниуд мөрийцөж байна
Photo: Andreistanescu | Dreamstime.com

Полимаркет платформ, АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп албан тушаалаа авснаасаа хойш 90 хоногийн дотор Украин-Оросын дайныг зогсоож чадна гэдэг дээр бооцоо хүлээн авч байна (Трампын тангараг өргөх ёслол 2025 оны нэгдүгээр сарын 20-нд болно). Бооцооны компаниуд ийм үр дүн гарах магадлалыг 45% гэж тооцож байгаа бөгөөд хэдийгээр Дональд Трамп АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдвол Орос, Украины дайныг 24 цагийн дотор зогсооно гэж амласан ч, бооцооны компаниуд түүнд илүү их урт хугацаа өгсөн байна. Үүний зэрэгцээ Polymarket-ийн зарим үйлчлүүлэгчид, 90 хоногийн хугацааг хэтэрхий богино гэж үзэж байгаагаа илэрхийлжээ.

Полимаркет, дайныг 90 хоногийн дотор дуусгана гэдэгт, Украин, Орос хоёр түр эвлэрэх, фронтын бүх шугамын дагуу гал зогсоох, эсвэл мөргөлдөөнийг хэлэлцээрээр зохицуулахыг албан ёсоор зарлах зэрэг нөхцлүүд орно гэсэн бөгөөд энэ нь, Трамп албан тушаалаа авсан өдрөөс, 2025 оны дөрөвдүгээр сарын 19-ний зүүн цагийн 23:59 цагийн хооронд буюу тангараг өргөснөөс 90 хоногийн дотор, дурын үед тохиолдох ёстой гэсэн нөхцөл тавьжээ.Полимаркет дээр санал болгож буй нөхцлийн тайлбарт,хүмүүс үйл явдал хэрхэн өрнөх талаар янз бүрийн таамаглал дэвшүүлж, дараах сэтгэгдлүүдийг бичжээ.

"Түүнд 90 хоногоос илүү хугацаа хэрэгтэй болно."

“Трамп албан ёсоор албан тушаалаа авахаас өмнө нөхцөл байдал шийдэгдвэл, энэ нь намайг гайхшруулахгүй. Трамп, Путин хоёр үүнийг маш хурдан шийдвэрлэх болно, үүнийг Трамп олон удаа дурьдаж байсан."

“Трамп, Путин хоёр 2022 оноос эхлэн энхийн гэрээ байгуулах тухай ярьж байгаа. Зеленскийг Байдены засаг захиргаа барьж байсан. Зеленскийн нөөц дуусч, Путин Украины талаарх бүх төлөвлөгөөгөө биелүүлсэн. Хангалттай боломж. Мөн, Путин Украиныг бүрмөсөн устгахыг хүсэх нь юу л бол, үүнээс бодитой үр өгөөж бараг байхгүй."

“Украин, Орос хоёр Трампыг буцаж ирэхийг, ялангуяа гал зогсоохыг тэсэн ядан хүлээж байсан. Хэн нэг нь газраа өгөх ёстой юу, үгүй ​​юу гэдэг зах зээлд хамаагүй. Хэрэв Камала ялсан бол дайн дахин 4 жил үргэлжлэх байсан. Харин Хойд Солонгостой хүртэл харилцаагаа сэргээж байсан туршлагатай Трамп, яриа хэлэлцээг илүү сайнявуулах болно."

"Түүний хувьд, утсаар ярих, үг хэлэх нь хэтэрхий оройтсон. Нэг сая орчим цэрэг аль хэдийн нас барж, олон сая хүн шархадсан. Хойд Солонгос дайнд илт оролцож эхэллээ, Путин үүнийг зогсоох бодолгүй байна. Зөвхөн НАТО л үүнийг зогсоож чадна, гэхдээ тэд бүх төрлийн зэвсгээр хангасан ч энэ армийг устгахад 90-с илүү хоног хэрэгтэй болно”.

Дональд Трамп Флорида мужид ялалт байгуулан үг хэлэх үеэрээ олны анхаарлыг татсан хэд хэдэн мэдэгдэл хийсэн. Тэрээр дайныг зогсоож, хил хязгаарыг хааж, татварыг бууруулж, армиа хүчирхэгжүүлнэ гэж амласан юм.

Буцах
Сүүлд нэмэгдсэн
Newsletter - д бүртгүүлэх
Имэйл хаягаа бүртгүүлсэнээр та сонирхолтой мэдээ мэдээллийг өөрийн
имэйл хаяг дээр үнэ төлбөргүй хүлээн авах болно.
Logo
©2020 - 2024 Anu.mn, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.