January
19
2025
Anu.mn
Мэдээ
United Airlines-ийн онгоц Койот чонын улмаас Чикагод буцаж буужээ
United Airlines-ийн онгоц Койот чонын улмаас Чикагод буцаж буужээ
https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
United Airlines-ийн онгоц Койот чонын улмаас Чикагод буцаж буужээ
Photo: Shutterstock

United Airlines (UA) компанийн Boeing 737 MAX 9 онгоц, Чикагогийн О'Харе олон улсын нисэх онгоцны буудлаас хөөрөх үеэр, буух төхөөрөмж нь чоно мөргөснөөс болж Финиксийн нислэг цуцлагдсан гэж Aviation A2Z мэдээлэв.

167 зорчигч, багийн зургаан гишүүнтэй United Airlines компанийн UA1727 онгоц Чикагогийн О'Харе олон улсын нисэх онгоцны буудлаас нэгдүгээр сарын 15-ны өглөөний 10:45 цагийн орчимд хөөрөх үеэр онгоцны буух хэрэгсэл нь, чоно мөргөсөн тул нисгэгчид онгоцыг буцааж буулган шалгахаас өөр аргагүйд хүрч, онгоцоо газардуулан, зорчигчидыг өөр онгоцоор Финикс хотын Скай Харбор нисэх онгоцны буудал руу нисгэжээ.

United Airlines нөхцөл байдалд хурдан хариу арга хэмжээ авсан ч, чоно мөргөсөн талаар болон онгоцонд хийсэн шалгалтын тухай дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна.

Зэрлэг амьтад, ялангуяа шувуудтай мөргөлдөх нь агаарын тээврийн байнгын аюул юм. Холбооны Нисэхийн Удирдлагын(FAA) мэдээлснээр, 1990-2023 онд АНУ-д 310,000 гаруй шувуу болон зэрлэг амьтад нисэх онгоцтоймөргөлдсөн тохиолдол гарчээ.

АНУ-ын Хөдөө аж ахуйн яамны мэдээлснээр, 1990-2022 оны хооронд чонотой мөргөлдсөн тохиолдол 824 удаагарчээ. Нисэх онгоцны буудлууд нь амьтадтай мөргөлдөх аюулыг бууруулахын тулд, амьдрах орчныг нь өөрчлөх,шилжүүлэх, зэрлэг амьтдыг хянах, зэрлэг ан амьтан илрүүлэх технологийг ашиглах зэрэг олон төрлийн стратеги ашигладаг. Гэсэн ч, амьтадтай мөргөлдөх асуудал байнгын анхаарал шаарддаг нарийн төвөгтэй хэвээр байна.

Чикагогийн О'Харе олон улсын нисэх онгоцны буудал нь дэлхийн хамгийн ачаалалтай буудлуудын нэг бөгөөд ийм эрсдэлийг багасгахын тулд зэрлэг ан амьтдыг хянах хөтөлбөртэй. Гэсэн ч,онгоц амьтадтай мөргөлдөх ийм тохиолдлууд нь, амьтдын зан авирыг урьдчилан тааварлах боломжгүй, мөн урьдчилан сэргийлэх арга барилыг үргэлжлүүлэн сайжруулах шаардлагатай байгааг харуулж байна.

Буцах
Сүүлд нэмэгдсэн
Newsletter - д бүртгүүлэх
Имэйл хаягаа бүртгүүлсэнээр та сонирхолтой мэдээ мэдээллийг өөрийн
имэйл хаяг дээр үнэ төлбөргүй хүлээн авах болно.
Logo
©2020 - 2025 Anu.mn, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.