June
10
2022
Anu.mn
Мэдээ
USCIS цагаачдад зориулсан ажлын зөвшөөрлийн хугацааг автоматаар уртасган сунгаж байна
USCIS цагаачдад зориулсан ажлын зөвшөөрлийн хугацааг автоматаар уртасган сунгаж байна
https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
USCIS цагаачдад зориулсан ажлын зөвшөөрлийн хугацааг автоматаар уртасган сунгаж байна
Photo: Shutterstock

АНУ-ын Иргэний харьяалал, цагаачлалын алба (USCIS) ажил эрхлэх зөвшөөрлийн баримт бичгийг (EAD) сунгах хугацааг 540 хоног болгон автоматаар уртасгасан түр дүрмийг зарлалаа.

Энэхүү хугацааг сунгах түр дүрэм нь 2022 оны 5-р сарын 4-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн бөгөөд USCIS-ийн хэвлэлд өгсөн мэдээнд, EAD сунгах өргөдлийн хариу хүлээж буй иргэн бус хүмүүст ажилгүй байх завсарын үе гарахаас зайлсхийх, мөн АНУ-ын ажил олгогчдын нөхцөл байдлыг тогтворжуулахад тусална гэж дурджээ.

“USCIS нь хуримтлагдаад буй EAD сунгах өргөдлүүд дээр ажиллаж байгаа бөгөөд тус агентлаг нь, ажиллах зөвшөөрлийг 180 хоногоор автоматаар сунгах нь өнөөгийн нөхцөлд хангалтгүй байна. Тиймээс энэ түр дүрэм нь АНУ-ын иргэний харьяалалгүй хүмүүст ажлын байраа хадгалах, гэр бүлдээ чухал дэмжлэг үзүүлэх, ажил олгогчидод бэрхшээл учирахгүй, саадгүй ажиллах боломж олгоно” гэж USCIS-ийн захирал Ур М.Жаддөү хэлжээ.

Хэдэн жилийн турш USCIS-ийн санхүүгийн нөхцөл байдал хүнд байсан нь сунгалтын кейсүүдийг үр дүнтэй шийдвэрлэхэд саад болж байв. Мөн COVID-19 тахал нь эдгээр асуудлыг улам хурцатгаж, бичиг баримтын боловсруулалт удааширч байсан бөгөөд хөдөлмөрийн зах зээлд хүндрэл учруулахгүйн тулд ажлын зөвшөөрлийг автоматаар сунгах шийдвэр гаргасан ажээ. Автоматаар хугацаа сунгах энэ дүрэм нь, урд нь USCIS шийдвэрлэхээр хүлээн авсан 180 хүртэлх хоногийн хугацаанд автоматаар сунгах боломжтой EAD ангилалд хамаарна. Эдгээр зөвшөөрөлд автоматаар 360 хоног нэмж, нийт 540 хоногийн зөвшөөрөл олгогдох юм.

Энэ дүрэм нь, ажлын зөвшөөрлийг сунгах өргөдлийн эцсийн шийдвэр гарсны дараа эсвэл 540 хоногийн хугацаа (жишээ нь, өргөдөл гаргагчийн сунгах хүсэлт гаргасан EAD хугацаа дууссанаас хойш 540 хоног) дууссаны дараа автоматаар дуусгавар болох бөгөөд 2023 оны 10-р сарын 27-ноос, ажлын зөвшөөрөл, EAD-ийн автомат сунгалт болон сунгалт хийлгэх хугацаандаа I-765 маягтаар өргөдөл гаргасан өргөдөл гаргагчийн сунгалт 180 хоногийн хугацаа руугаа буцах юм.

АНУ-д ажиллах зөвшөөрлийн сунгалтыг ажиллах зөвшөөрөл авах өргөдөл I-765 маягтыг бөглөх замаар хийдэг байна.

Эх сурвалж: forumdaily.com

Буцах
Сүүлд нэмэгдсэн
Newsletter - д бүртгүүлэх
Имэйл хаягаа бүртгүүлсэнээр та сонирхолтой мэдээ мэдээллийг өөрийн
имэйл хаяг дээр үнэ төлбөргүй хүлээн авах болно.
Logo
©2020 - 2024 Anu.mn, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.