Америкийн нэгдсэн улсад суугаа Монголчуудын мэдээллийн портал.

6/23/2026
Anu.mn
USCIS, Сан-Антониод АНУ-ын орогнолын асуудал хариуцсан шинэ оффис нээлээ

USCIS, Сан-Антониод АНУ-ын орогнолын асуудал хариуцсан шинэ оффис нээлээ

https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
Tue Jun 23 2026
USCIS, Сан-Антониод АНУ-ын орогнолын асуудал хариуцсан шинэ оффис нээлээ

U.S. Citizenship and Immigration Services (АНУ-ын Иргэншил, Цагаачлалын Алба), Техас мужийн San Antonio хотод орогнол хүссэн өргөдлийг хянан шийдвэрлэх нэмэлт оффис нээснээ албан ёсоор мэдэгдлээ.

2026 оны 5-р сарын 28-наас эхлэн USCIS-д орогнол хүссэн өргөдөл гаргасан бөгөөд Houston дахь Орогнолын албаны харьяаллын бүсэд амьдарч буй хүмүүс, ярилцлагадаа Хьюстон эсвэл шинээр нээгдсэн Сан-Антониогийн оффисын аль нэгэнд оролцох боломжтой болсон байна.

Шинэ оффис нээгдсэн нь, Хьюстоны Орогнолын албаны ярилцлага товлох, бичиг баримт боловсруулах хүчин чадал нэмэгдэж, орогнолын өргөдлийг "affirmative asylum" буюу эерэг журмаар шийдвэрлэх ажиллагааг илүү үр дүнтэй болгох зорилготой ажээ.

Сан-Антонио дахь шинэ оффисын хаяг:

Бодит үйл ажиллагааны хаяг:

106 S. St. Mary St., 7th Floor

San Antonio, TX 78205

Албан ёсны шуудангийн хаяг

16855 Northchase Drive, 2nd Floor

Houston, TX 77060

Өргөдөл гаргагчдад өгөх зөвлөмж

Орогнол хүссэн өргөдөл гаргаад ярилцлагын тов авсан хүмүүс мэдэгдлээ сайтар шалгахыг USCIS зөвлөжээ.

Ярилцлагын урилгад:

Ямар оффист очих шаардлагатай

Ярилцлагын өдөр, цаг

Бүрдүүлэх материал

Нэмэлт зааварчилгаа зэрэг чухал мэдээлэл багтсан байдаг.

Нэмэлт мэдээлэл:

Орогнолын албаны оффисуудын байршлын талаарх мэдээллийг USCIS-ийн оффис хайх үйлчилгээнээс авах боломжтой.

Мөн хөгжлийн бэрхшээлтэй болон тусгай нөхцөл шаардлагатай өргөдөл гаргагчид зориулсан үйлчилгээний талаар USCIS-ийн тусгай нөхцөлийн хэсгээс мэдээлэл авч болно.

USCIS нь орогнолын ярилцлага хэрхэн явагддаг, ямар материал бэлтгэх шаардлагатай талаар өргөдөл гаргагчдад зориулсан дэлгэрэнгүй зөвлөмжийг мөн нийтэлсэн байна.

Сан-Антониод шинэ оффис нээгдсэнээр, Техасын өмнөд болон төвийн бүсэд амьдардаг орогнол хүсэгчдийн ярилцлагын хүлээлгийн хугацаа богиносох боломжтой болж байна. Мөн Хьюстоны оффисын ачааллыг бууруулж, орогнолын өргөдлийг илүү хурдан шийдвэрлэхэд тусална гэж үзэж байна.

Сүүлд нэмэгдсэн