АНУ-ын шуудангийн алба (USPS) хоёрдугаар сарын 4-нд, Хятад, Хонгконгоос ирсэн илгээмжүүдийг дараагийн мэдэгдэл хүртэл түр зогсоож байгаагаа зарласан талаар CBS News мэдээлэв.
Түдгэлзүүлэлт хүчин төгөлдөр болно. Захидал болон хавтгай эд зүйлс энэ хязгаарлалтад хамаарахгүй гэж USPS мэдэгдэв. Шуудангийн албанаас, түдгэлзүүлсэн шалтгаан болон хэр удаан үргэлжлэхийг хэлээгүй байна.
Ерөнхийлөгч Трамп, Хятадын бараа бүтээгдэхүүнд 10 хувийн татвар ногдуулсны хариуд Бээжин хариу гаалийн татвар ногдуулна гэдгээ хоёрдугаар сарын 4-нд зарласан. Хятад улс хоёрдугаар сарын 3-наас эхлэн нүүрс болон шингэрүүлсэн хийд 15 хувийн татвар ногдуулахаас гадна АНУ-аас импортолж буй түүхий нефть, хөдөө аж ахуйн машин, том хөдөлгүүрт автомашинд 10 хувийн татвар ногдуулна гэж хариу сүрдүүлсэн юм.
Трампын тарифын өсөлт нь, Хятадаас ирж буй бага үнийн дүнтэй бараа бүтээгдэхүүний багцуудыг татвараас чөлөөлсөн. Энэхүү De minimis нь 800 доллар хүртэлх үнэ бүхий барааг АНУ-д татвар төлөхгүйгээр нэвтрүүлэх боломжийг олгосон. (De minimis нь бага зэргийн буюу үр дагавар багатай зөрчил, зардал, алдаа зэрэг хууль, зохицуулах байгууллага үл тоомсорлож болох хуулийн зарчим юм. – Ред.)
Гэхдээ, сүүлийн жилүүдэд энэхүү үл хамаарах зүйл буюу энэ шаардлагад тохирсон ачааны тоо нэмэгдсэнтэй холбоотойгоор шүүмжлэлд өртөх болсон.
АНУ-ын албаны хүмүүс, Хятадын онлайн жижиглэнгийн худалдааны Шеин, Тэмү нарын үйл ажиллагаа нэмэгдэж байгаа нь энэ өсөлтийн гол хүчин зүйл гэж үзэж байна. Хоёрдугаар сарын 4-нд тавьсан хориг нь, энэхүү хоёр компанийн илгээмжийг АНУ руу хүргэхийг хойшлуулж магадгүй юм.
АНУ-ын албаны хүмүүс тээвэрлэлтийн хэмжээ нэмэгдэж байгаа нь, барааны аюулгүй байдлын үзлэг, аюулгүй байдалд заналхийлж байгаа эсэхийг шалгахад хүндрэл учруулж байна гэж мэдэгджээ.
Трамп ойрын өдрүүдэд БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй хэлэлцээ хийхээр төлөвлөж байгаагаа мэдэгдээд байна.