Сенатын хоёр хорооноос нэг нь Бага Роберт Кеннедиг Эрүүл мэнд, хүний үйлчилгээний хэлтсийн даргаар томилохыг санал болгосон бөгөөд энэ улстөрчийн талаар BBC мэдээлжээ
Ардчилсан намын нэр хүндтэй улс төрчдийн гэр бүлийн гишүүн Кеннеди, Трампын багийн хамгийн маргаантай хүмүүсийн нэг бөгөөд түүний нэрийг дэвшүүлсэн нь Бүгд найрамдах намын сенаторуудын дунд хүртэл эргэлзээ төрүүлжээ. Кеннедигийн эрүүл мэндийн талаархи үзэл бодол нь уламжлалт бус, вагцинжуулалтын эсрэг, ХДХВ-ийн эсрэг үзэлтэн, эмнэлгийн хуйвалдааны онолч хүн юм. Түүнчлэн тэрбээр сайдын ажил, улс орны эрүүл мэндийн бодлогыг төдийлөн сайн ойлгодоггүй нь, Сенатын хуралдаан дээр тодорхой болсон. 2-р сарын 4-нд Санхүүгийн хороо Кеннедиг батлахыг санал болгож, тус хорооны Бүгд найрамдах намын 14 гишүүн бүгд дэмжин, харин Ардчилсан намын 13 гишүүн бүгд эсрэг санал өгсөн байна.
Бага Кеннеди юугаараа алдартай вэ?
Бага Роберт Кеннеди нь, АНУ-ын 35 дахь Ерөнхийлөгч Жон Кеннедигийн ач хүү бөгөөд 1968 онд буудуулж амиа алдсан түүний дүү, ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Роберт Кеннедигийн хүү юм. Тэрээр анагаах ухааны сэдвээр маргаантай, нотлогдоогүй, заримдаа зүгээр л худал мэдэгдэл хийдгээрээ алдартай. Тэрээр, вакцин нь аутизм, Wi-Fi, 5G нь хорт хавдар үүсгэдэг, ДОХ нь ХДХВ-ийн халдвартай холбоогүй гэсэн үзэл бодлоо байнга илэрхийлдэг бөгөөд тэрээр АНУ-д вакцинжуулалтын эсрэг тэмцдэг хамгийн алдартай хүмүүсийн нэг юм. Тэр, олон жилийн турш Хүүхдийн эрүүл мэндийг хамгаалдаг гэх байгууллагыг удирдаж, вакцинд агуулагдах бодис нь хүүхдэд аутизм болон бусад хүнд хэлбэрийн ургийн гажиг үүсгэдэг гэсэн үндэслэлээр вакцинжуулалтын эсрэг тэмцэж, Ковидын вакциныг "үхлийн аюултай" гэж нэрлэн, 2022 онд Children’s Health Defense хуудсыг нь, буруу ташаа мэдээлэл тараасан хэргээр Facebook, Instagram-аас хассан байдаг. 2005 онд тэрээр, засгийн газар вакцин ба аутизм хоёрын хоорондын холбоог нуун дарагдуулж байна гэсэн нийтлэл бичсэн. Гэвч, эцэст нь уг нийтлэлээ бүхэлд нь буцаан татаж байв. 2023 онд Кеннеди, бага Лекс Фридманы подкаст дээр, "Аюулгүй, үр дүнтэй вакцин байхгүй" гэж зарлаж байсан,.
Харин одоо сонсголоос өмнө бага Роберт Кеннеди, вакциныг эсэргүүцэхгүй, зарим өвчнөөс вакцин урьдчилан сэргийлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг гэж үзэж байгаагаа, мөн өөрийн хүүхдүүдээ (тэр зургаан хүүхэдтэй) вакцинд хамруулсан гэж Сенатад бичгээр баталжээ.Гэхдээ зарим сенаторууд энэ мэдэгдэлд эргэлзэж байсан. Бүгд найрамдах намын сенатор Том Тиллис, Кеннедигээс түүнийг хуйвалдааны онолч мөн эсэхийг асуухад, энэ нь вакцин үйлдвэрлэгчдийн ашиг сонирхлыг хөндсөнийх нь төлөө өшөө авахын тулд өрсөлдөгчид нь ашигласан доромжлол гэж хариулжээ. Кеннедиг нэр дэвшүүлсний дараа олон эмийн компаниудын хувьцаа, тэр дундаа Ковид вакцины компаниудын хувьцаа унасан ажээ.
Кеннедигээс, Лаймын өвчнийг хүний гараар бүтээгдсэн биологийн зэвсэг гэдэгт итгэдэг үү гэж асуухад тийм гэсэн бөгөөд Африкийн ДОХ нь АНУ-ын ДОХ-оос ялгаатай (тэр үүнийг үгүйсгээгүй), пестицид нь хүүхдүүдийг трансжендер болгоход хүргэдэг үү гэхэд үгүй гэж хариулсан байна. Тэрээр, Шинжлэх ухаанаар нотлогдсон баримт, нотлох баримтыг үгүйсгэж байгаа нь улс орныг ухрааж байна гэж ярьж байв. "Вакциныг шүүмжилж олон арван жилийг өнгөрөөж, тэдний бурууг хайх сонирхолтой, вакцин үйлдвэрлэгчийн эсрэг зарга мэдүүлж 10 хувийн нөхөн олголт буцаан авахыг хүсч байгаа 71 настай эр, АНУ-д вакцинжуулалтын бодлогод нөлөөлөх хамгийн чухал ажил болж байгаа энэ үед үзэл бодлоо өөрчилж чадах уу?" гэсэн эргэлзээтэй байна..
Зөвхөн вакцинжуулалт биш
Бага Кеннеди, эрүүл мэндийн агентлагууд, нийгмийн үйлчилгээ, Хүнс, эмийн удирдах газар (FDA) -ийг хянадаг агентлагийг удирдахаар нэр дэвшиж байна. Үүний зэрэгцээ тэрээр биоанагаахын судалгаа хариуцсан Үндэсний эрүүл мэндийн хүрээлэнгийн 600 ажилтныг халахаа хэдийнэ амласан. Кеннеди сүүлийн саруудад вакцины эсрэг ярихаа намжаасан ч, анагаах ухааны янз бүрийн чиглэлийн талаар үндэслэлгүй мэдэгдлийг сурталчилж, вакцин-аутизмын онолоос гадна, дэлхий даяар шүд цоорох өвчнөөс хамгаалах зорилгоор усан хангамжид нэмдэг фтор нь хорт хавдар болон бусад өвчнийг үүсгэдэг, мөн утасгүй интернетийг хорт хавдрын шалтгаан гэж үздэг.
Бага Кеннедигийн мөрийн хөтөлбөрт олон эрүүл мэндийн мэргэжилтнүүдийн дэмждэг түргэн хоол, хийжүүлсэн ундаатай тэмцэх санаа багтсан. Тэрээр Трампын сонгуулийн кампанит ажил болох "Америкийг дахин агуу болгоё" гэсэн санаачилгыг дэмжиж,"архаг өвчний тархалтыг зогсоож, Америкийг дахин агуу, эрүүл болгоно" гэж амласан.
Кеннеди vs Кеннеди
Нобелийн шагналтнууд, эмч, эрүүл мэндийн мэргэжилтнүүд, олон нийтийн байгууллагууд Кеннедиг Эрүүл мэндийн сайдаар томилохыг эсэргүүцэж байв. Вакцинжуулалтын эсрэг үзэл санааг түгээх талаар маш их зүйл хийсэн хүнийг энэ албан тушаалд томилох нь Америкийн нийгэмд заналхийлнэ гэж тэд үзэж байна. АНУ-ын улс төрийн ертөнцийн хамгийн алдартай гэр бүлийн гишүүд болох Кеннедигийн төрөл төрөгсөд хүртэл, түүнийг Эрүүл мэндийн сайдаар томилохыг эсэргүүцэж байсан. Кеннеди бол Ардчилсан намын улстөрчдийн овгийн хүн бөгөөд саяхныг хүртэл тэр өөрөө Ардчилсан намын хүн байсан. Ардчилсан намаас ерөнхийлөгчийн сонгуульд хүртэл нэр дэвших гэж оролдож байсан боловч, сүүлдээ намаасаа гарч бие даан нэр дэвшихээр төлөвлөж байснаа больж, Дональд Трампыг дэмжсэн ажээ. Энэ шийдвэр нь, Кеннедиг гэр бүлийнхээ олон гишүүдийн зэмлэлийг хүлээхэд хүргэсэн. Түүний үеэл, ерөнхийлөгч Жон Кеннедигийн охин Каролин Кеннеди, бага Кеннедигийн нэрийг дэвшүүлэхээс татгалзахыг сенаторуудад уриалсан захидал хүртэл нийтэлж байв. Тэрээр түүнийг,"өвчтэй хүүхдүүдийн эцэг эхийн цөхрөлийг олзлон" хоёр нүүр гарган няцаадаг "махчин" хэмээн нэрлэж, үеэлийнхээ вакцинжуулалтын талаарх байр суурийг аюултай гэж үздэг, мөн түүнд засгийн газар, санхүү, менежмент, анагаах ухааны салбарт ямар ч туршлага байхгүй. Үүгээр зогсохгүй, бага Роберт Кеннеди хар тамхи хэрэглэж байхдаа ах, эгч нараа, тэр дундаа үеэлүүдээ ч мөн ийм зүйл хийлгэхийг оролддог, түүний хонгил, гараж, байранд нь хар тамхи бэлэн байдаг байсан гээд, мөн үеэлээ харгис хэрцгий үйлдэлд буруутган, "Шонхор шувуудаа тахиа, хулганыг хутгагчаар жижиглэн тэжээдэг байсан" гэж мэдэгджээ.
Кеннеди залуудаа, байгаль орчныг хамгаалахын төлөө тэмцэгч байсан боловч, амьтдад харгис хэрцгий ханддаг, ёс зүйн хувьд эргэлзээтэй байсан гэж эх сурвалжууд ярьсан байдаг. Охин нь, 30-аад жилийн өмнө эрэг дээр урсаж гарч ирсэн үхсэн халимны толгойг зөвшөөрөл авалгүй цахилгаан хөрөөгөөр тасдаж, машиныхаа дээвэр дээр ачиж авчирч байсан гэж ярьжээ. Мөн нэг удаа Нью-Йоркийн төв цэцэрлэгт хүрээлэнд үхсэн баавгайн сэгийг авчирч орхисон гэдгээ өөрөө ч хүлээн зөвшөөрсөн байдаг. Vanity Fair сэтгүүл улстөрчийг, Солонгост шорлосон нохойтой зургаа авахуулсныг (Кеннеди үүнийг ямаа гэж байсан) болон бусад эргэлзээтэй үйлдэлүүдийг нь буруутган нийтлэл гаргаж байжээ.