Вангагийн 2025 оныг зөгнөсөн таамаглал нь, түүний урьд өмнө нь хэлж байсан зүйлсээс хамгийн аймшигтай нь гэж Unilad бичжээ. Болгарын, хараагүй зөн билэгтэн 30 жилийн ирээдүйг харж, гайхалтай үйл явдлуудыг харсснаа бичсэн бөгөөд тэрээр ирэх жилийг "гамшиг" гэж онцлон нэрлэсэн байдаг.
Вангелия Пандева Гуштерова буюу зөгнөгч Баба Ванга төрлөхөөсөө ирээдүйг харах чадвартай байсан бөгөөд 2001 оны есдүгээр сарын 11-ний террорист халдлага, Диана гүнжийн үхэл, Барак Обама АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдох, тэр байтугай өөрийн үхэл зэрэг чухал үйл явдлуудыг урьдчилан харсан гэж түүний дагалдагчид хэлдэг. Ванга 1996 онд нас барахаасаа өмнө ирээдүйг харсан зөгнөлүүдээс, 2025 онд биднийг юу хүлээж байгааг харцгаая.
Европ дахь дайн
2025 онд Европт томоохон дайн эхэлнэ гэж Баба Ванга харж итгэж байжээ.Одоо Европт аль хэдийн дайн болж байна, Орос Украин руу довтолж, мөргөлдөөн гамшигт хурцадмал байдал руу ойртож байгаа бөгөөд үүний хохирогч нь зөвхөн Украинчууд төдийгүй Европын бүх оршин суугчид ч байж магадгүй юм.
Харь гарагийнхан
Ванга биднийг 2022 онд од хоорондын хөршүүдтэйгээ уулзана гэж итгэж байсан. Гэсэн хэдий ч ийм зүйл тохиолдоогүй байна. Гэхдээ өөр тайлбарууд байдаг бөгөөд харь гарагийнхантай уулзах уулзалт нь 2025 онд болох томоохон спортын үйл явдалтай давхцах болно.
Телепати
Та бодлоо өөртөө хадгалах, нуух дуртай бол, Баба Вангагийн хэлснээр ирэх жил энэ нь боломжгүй болно. Тэрээр, үргэлж оюун ухааныг уншихыг дэмждэг байсан бөгөөд 2025 онд телепати үнэхээр бодитой болно гэдэгт итгэдэг байв.
Лабораторид ургуулсан хүний эрхтэн
2025 он бол лабораторид хүний эрхтэн ургаж байгааг харах жил болно. Бусад мөхөл ба гунигтай таамаглалаас ялгаатай нь, энэ нь үнэндээ хүн төрөлхтний шинжлэх ухаанд томоохон нээлт болж, олон хүний дундаж наслалтыг уртасгах болно.
Шинэ эрчим хүчний эх үүсвэр
2025 оны өөр нэг эерэг зөгнөлөөр нь, хүн төрөлхтөн эрчим хүчний шинэ эх үүсвэрийг нээх бололтой.
2024 оны биелсэн болон биелээгүй зөгнөлүүд:
Терроризм. Баба Ванга 2024 онд илүү олон террорист халдлага гарна гэж хэлж байсан бөгөөд Дэлхийн терроризмын индексийн 2024 оны тайланд дурдсанаар энэ нь үнэн болсон. Тус тайланд терроризм энэ онд 22 хувиар нэмэгдэж, 8352 хэрэг гарсан байна. Энэ нь 2017 оноос хойших хамгийн өндөр үзүүлэлт юм.
Байгалийн гамшиг. Зөн билэгтэн цаг агаарын аймшигт үйл явдлыг урьдчилан харсан бөгөөд энэ нь гарцаагүй үнэн байв. Сүүлийн хэдэн долоо хоногт л гэхэд Хелен, Милтон хар салхинууд АНУ-ын зарим хэсгийг сүйрүүлсэн бөгөөд сүүлийнх нь эрдэмтэдийг хар салхины цар хүрээний шинэ, илүү хүчтэй ангилалд шилжих талаар бодоход хүргэж байна. Ямайка, Берил шуурганд нэрвэгдэж, Пакистанд үер бууж, АНУ, Канадын зарим хэсэгт ой хээрийн түймэр гарч байна.
Хямрал. Баба Ванга 2024 оны таамаглалдаа эдийн засгийн хямралын талаар анхааруулжээ. Мэдээж Их Британи, Япон хоёр энэ жил санхүүгийн бэрхшээлтэй тулгарсан. Өнгөрсөн оны сүүлчээр Их Британи эдийн засгийн уналтад орсон бөгөөд Үндэсний статистикийн газар (ONS) хоёрдугаар сард Их Британийн дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ) хүлээгдэж байснаас 0.3 хувиар буурсан гэж мэдэгджээ. Тус улс энэ оны тавдугаар сард хямралаас гарч чадсан. Үнэн байсан. Баба Ванга эдийн засгийн хямрал хэр удаан үргэлжлэхийг хэлээгүй.Энэ оны эхээр Япон улс эдийн засгийн хүндрэлтэй тулгарсан тул дэлхийн чансааны нэг байр ухарч дөрөвдүгээр байрт оржээ.
Өвчин эмгэгийн эмчилгээ. Зөн билэгтэн хүн төрөлхтөн хорт хавдрыг "төмөр гинжээр" дөнгөлнө гэж итгэдэг байв. (Ванга өөрөө 84 насандаа хөхний хорт хавдраар нас барсан). Энэ жил хорт хавдрыг эмчлэхэд хэд хэдэн нээлт хийсэн ба уушгины хорт хавдрын эсрэг вакцин болох LungVax-ыг одоо хөгжүүлж байна.Оксфордын их сургууль, Фрэнсис Крик институт, Лондонгийн их сургуулийн коллежийн (UCL) эрдэмтэд Их Британийн Хавдар судлалын судалгаа, CRIS Хавдар судлалын сангаас 3000 вакцин бүтээхээр 1.7 сая фунт стерлинг (2,139,225 доллар) авсан байна. Ирэх таван жилийн дотор Их Британи тархины хорт хавдрыг эмчлэх анхдагч болох боломжтой байна. Лондонгийн их сургуулийн коллежийн тархины хорт хавдрыг эмчлэх анхдагч, доктор Пол Мулхолланд уламжлалт эмчилгээ хийлгээгүй өвчтөнүүдэд ipilimumab эм үр дүнтэй болохыг тогтоожээ.
Биелээгүй зүйлс: Зарим нэг “том улс” биологийн зэвсгийг туршина, тэр ч байтугай ашиглах болно гэсэн таамаг биелэгдээгүй байгаа юм. Энэ удаад Баба Ванга андуурсан байгаасай гэж найдая.
Өөр нэг таамаглал болох Владимир Путиныг хөнөөнө гэсэн нь хараахан биелээгүй байна. Гэсэн ч шинэ он гарахад, хоёр сар гаруйн хугацаа үлдээд байгаа бөгөөд энэ хугацаанд олон зүйл тохиолдож магадгүй билээ...