February
23
2024
Anu.mn
Мэдээ
"Яагаад бид тэдэнд мөнгө зүгээр өгөх ёстой гэж": Трамп Украинд зээлээр туслахыг хүсч байна ...
"Яагаад бид тэдэнд мөнгө зүгээр өгөх ёстой гэж": Трамп Украинд зээлээр туслахыг хүсч байна
https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
"Яагаад бид тэдэнд мөнгө зүгээр өгөх ёстой гэж": Трамп Украинд зээлээр туслахыг хүсч байна
Photo: iStock

Трамп Америкийн засаг захиргаанд Украинд зээл хэлбэрээр тусламж үзүүлэхийг санал болгов. Тэрээр Украинд тусламж үзүүлэх хуулийн төслөөс татгалзаж, харин Америкийн өмнөд хил дээрх хяналтыг бэхжүүлэхийг уриалсан бөгөөд эхлээд хууль бус хил давах асуудлыг цэгцлэх “хамгийн тохиромжтой” төсөл боловсруулах шаардлагатай гэж үзэж буй талаар USAToday мэдээллээ.

Трампын хувьд, 2024 оны АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших цаг нь ойртож буйтай зэрэгцэн дөрвөн эрүүгийн шүүх хурал болж магадгүй байна. Түүнчилэн Украинд тусламж үзүүлэхийг эсэргүүцсээр байгаа юм. Трамп, Капитол Хилл дэх GOP мэтгэлцээнд удаан хугацаанд нөлөөлсөөр ирсэн. Мөн өнөөдөр ч, ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хугацаа ойртож байгаа энэ үед ч, энэ нөлөөгөө бэхжүүлэхийг хичээж байна.

2-р сарын 13-ны өглөө Сенат, хэд хэдэн Бүгд найрамдах намын төлөөллийн дэмжлэгтэйгээр, тухайн хуулийн багцыг өөрчлөх Трампын оролдлогыг үл ойшоон, Украин, Израиль, Тайваньд 95 тэрбум долларын тусламж олгох тухай хуулийн төслийн өөр, төстэй хувилбарыг баталжээ. Үүнээс 60,06 тэрбум ам.долларыг Украинд, 14,1 тэрбум ам.долларыг Израильд туслахад зарцуулахыг сенаторууд санал болгосон бөгөөд уг багц хуулийн төсөлд урд хилийн хяналтыг чангатгах заалт тусгаагүй байна.

Төлөөлөгчдийн танхимын дарга Майк Жонсон (Р-Луизиана), Сенатад бэлтгэсэн баримт бичиг нь АНУ-д тулгараад байгаа "хамгийн ноцтой асуудал" болох хилийн хямралыг хөндөөгүй тул, Конгрессын төлөөлөгчдийн танхимд сенаторуудын боловсруулсан уг хуулийн төслийн хувилбарыг "хараажаар батлах боломжгүй" харагдаж байна гэсэн байна.

Трамп Украинд зөвхөн зээл хэлбэрээр тусламж үзүүлэхийг уриалсан нь Бүгд найрамдахчуудын сэтгэлд нийцэж байна. Трамп Өмнөд Каролинагийн Хойд Чарлстон хотод сонгуулийн сурталчилгааныхаа үеэр, "АНУ-ын засаг захиргаа Украйнд дахин 60 тэрбум доллар өгөхийг хүсч байна. Үүнийг тэдэнд зээл хэлбэрээр өгөх хэрэгтэй. Чадвал тэд буцааж төлөг. Чадахгүй бол өртэй байг. Яагаад бид тэдэнд мөнгө зүгээр өгөх ёстой гэж? Зээл болгох хэрэгтэй” гээд,Украиныг мэргэжлийн карьераа эхлүүлэхийн тулд зээл авах шаардлагатай тамирчинтай зүйрлэсэн байна. "Яагаад тэдэнд зүгээр л мөнгө өгөх ёстой гэж? Үүнийг зээл хэлбэрээр хий. Би үүнийг тамирчидтай хийдэг. Миний бодлоор маш сайн гэж боддог мэргэжлийн гольфчинтой хийдэг шиг. Тэдэнд мөнгө байхгүй ч тэд маш авъяастай байдаг" гэж Трамп ярьжээ.

Хууль тогтоогчид Украинд нэмэлт тусламж үзүүлэх тал дээр удаашралтай байгаа бөгөөд өнгөрсөн амралтын өдөр Трамп, хангалттай санхүүгийн хандиваа өгдөггүй НАТО-гийн зарим холбоотнуудтай Оросыг "хүссэн бүхнээ хийхийг" уриална гэж хэлснээр олон нийтийн эсэргүүцэлтэй тулгараад байгаа юм. Үүнтэй холбоотой, Сенатын цөөнхийн удирдагч Митч МакКоннелл, “Трампын НАТО-д хандах хандлагатай санал нийлэхгүй байна" гэж мэдэгдэв. Шүүмжлэгчид Трампыг, Украин руу цуст түрэмгийллээ үргэлжлүүлсээр байгаа ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины өмнө дахин өвдөг сөгдөн найр тавьж байна гэж буруутгаж байна.

11-р сард болох АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд найрамдах намаас нэр дэвшигчийн тухай шийдвэр гарч байгаа Невада мужид болсон сонгуулийн урьдчилсан санал хураалтад Дональд Трамп тасархай ялалт байгуулж, урьдчилсан мэдээллээр 99 гаруй хувийн санал авсан гэж ВВС мэдээллээ.

Невада мужийн сонгуулийн үр дүн нь, удахгүй болох намын их хуралд Трамп, мужийн 26 төлөөлөгчийг бүгдийг нь ялсан гэсэн үг бөгөөд Ерөнхийлөгчид нэр дэвших албан ёсны шаардлагыг хангахад хэрэгтэй 1215 төлөөлөгчийн тоонд гуравдугаар сард хүрч магадгүйг харуулсан байна.

Одоогийн байдлаар Трамп, Невада, Айова, Нью Хэмпширт гурван ялалт байгуулсан нь, түүнийг ирэх арваннэгдүгээр сард болох сонгуульд Бүгд найрамдах намаас нэр дэвших магадлал өндөртэй болгож байна.Тэрээр мөн АНУ-ын харьяалалгүй нутаг дэвсгэр болох АНУ-ын Виржиний арлуудад Бүгд найрамдах намын бүлгийн сонгуульд ялалт байгуулсан юм. Трампын дараагийн зогсоол нь, Никки Хейлигийн нутаг Өмнөд Каролина байх бөгөөд тэнд хоёр нэр дэвшигч өрсөлдөх юм.

Гурван удаа ялагдал хүлээсэн ч Хэйли, бууж өгөхгүй гэж тангарагласан. Тэрээр, “Бүгд найрамдах намын дэмжигчдэд Трампаас өөр хувилбар хэрэгтэй, учир нь сонгогчид титэм өргөх ёслолыг биш, харин сонгууль явуулахыг хүсч байна” гэж үзэж буйгаа илэрхийлжээ.

Өнөөдрийн байдлаар Трамп 1215 төлөөлөгчөөс 63, Хейли 17 төлөөлөгчтэй байна.

Буцах
Сүүлд нэмэгдсэн
Newsletter - д бүртгүүлэх
Имэйл хаягаа бүртгүүлсэнээр та сонирхолтой мэдээ мэдээллийг өөрийн
имэйл хаяг дээр үнэ төлбөргүй хүлээн авах болно.
Logo
©2020 - 2024 Anu.mn, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.